Ираны Ерөнхийлөгч асан таалал төгслөө
2017-01-09

 

Ираны Ерөнхийлөгч асан Али Акбар Рафсанжани өчигдөр 82 насандаа таалал төгссөн талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Хэдэн жилийн өмнөөс Ерөнхийлөгчийн биеийн байдал эрс муудаж, зүрхний шигдээсийн улмаас нийслэл Тегеран хотноо байрлах төв эмнэлэгт амьсгал хураажээ.

 

Рафсанжани 1989-1997 оны хооронд тус улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. уг үйл явдалтай холбогдуулан эрх баригчид орон даяар гашуудал зарлажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин