Хүй долоон худаг орчмын газрын давхцалыг арилгана
2017-01-09

Гэрэл зургыг mpa.mn
 
Тус хурлаар Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 456 дугаар тогтоолоор “Монгол наадам цогцолбор” төслийн бүтээн байгуулалтад зориулж улсын тусгай хэрэгцээнд авсан, Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт хамрах 551га газарт иргэд, ААН байгууллагад олгосон газрын  давхцалыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн чөлөөлөх, батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу дэд бүтэц, инженерийн барилга байгууламжын ажлыг цааш үргэлжлүүлэх нөхцөл боломжийг хангах талаар хамтран ажиллахаар болов.
 

Ажлын хэсэг Хүй долоон худаг дахь газар олголтын давхцалын байдалтай танилцаж, мэргэжлийн байгууллагуудын санал бодлыг сонсов.

 

Хуралд ажлын хэсгийн ахлагч Д.Нямдаваа /Нийслэлийн Газрын албаны орлогч дарга/, нарийн бичгийн дарга Б.Алтанхундага /Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны дарга/, гишүүд Б.Батжаргал /Нийслэлийн Газрын албаны Газар ашиглалт бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн/, В.Сүхбаатар /Газар чөлөөлөх хэлтсийн мэргэжилтэн/, Н.Батсүмбэрэл /”Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга/, Я.Болдбаатар /”Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын орлогч дарга/, Ц.Нямдэлгэр /”Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын мэргэжилтэн/, Ч.Рэгзмаа /Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн ерөнхий инженер/, А.Амарсанаа /Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалтын мэдээллийн хэлтсийн дарга/, Б.Лхагвадорж /Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны мэргэжилтэн/, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн нар оролцлоо гэж Монгол наадам цогцолбор ОНӨТҮГазраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин