ХСИС-ийн Ахлагчийн сургуулийн хичээлийн шинэ танхим нээгдлээ
2017-01-10

Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилд суралцагчдыг ая тухтай орчинд хичээллүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх үүднээс “Гардан тулааны бэлтгэлийн заал”, “Сонсогчдын чөлөөт цаг өнгөрөөх, мэдээлэл авах булан”, “Симулъяатор танхим”, “Жижүүрийн байр”, “Тугийн хүндэтгэлийн өрөө”-г Их сургуулийн удирдлага, хандивлагч байгууллага, багш, албан хаагч, төгсөгч, сонсогчдын тусламжтайгаар тохижуулан, нээлтийн ёслолын арга хэмжээг 01 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү ёслолын ажиллагаанд Их сургуулийн захирал, захирлын зөвлөлийн гишүүд, эрдэмтэн багш, албан хаагчид оролцов.

 

 

Тугийн хүндэтгэлийн өрөө

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Харуул хамгаалалтын албаны ажилтан” мэргэжлийн дамжааны суралцагчид сургуулийнхаа үнэт зүйл болох тугийг хүндэтгэлтэйгээр залах, хадгалах, хамгаалах үүднээс энэхүү ажлыг эхлүүлэн “Тугийн хүндэтгэлийн өрөөг” тохижуулсан.

 

 

Гардан тулааны бэлтгэлийн заал

 

Сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний дагуу “Бие хамгаалах бэлтгэл”-ийн хичээлийг үр дүнтэй зохион байгуулах сургалтын орчныг бүрдүүлж, суралцагчид бие хамгаалах болон гардан тулааны урлагаар ая тухтай орчинд хичээллэснээр өөрийгөө болон бусдыг хамгаалах ур чадвар нь дээшилж, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэх ур чадвар олгож, дадлагажуулах оршино.

 

 

 

Чөлөөт цаг өнгөрөөх, мэдээлэл авах булан

 

Сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, сургалтын чанарыг сайжруулах, модуль сургалтын хэрэглэгдэхүүн нэмэгдүүлэх талаар чиглэл болгож байгаа энэ цаг үед сонсогчдын мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, номын сангаар үйлчлүүлэхээс гадна цахим ертөнцөөс мэдээлэл авч, суралцагч багш нартайгаа мэдлэг, мэдээллээ хуваалцдаг, түүнийхээ талаар судалдаг, түүнчлэн төгсөөд ажиллах байгууллагынхаа талаар мэдлэгтэй болох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулж, энэхүү орчинг бий болгосон юм.

 

 

 

Симулъяатор танхим

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын захиалгаар “Харуул хамгаалалтын албаны ажилтан” мэргэжил олгох сургалтыг зохион байгуулдаг. Тус мэргэжлийн сургалтыг зохион байгуулахад практик байгууллагатай адилтгасан симулъяатор орчныг бий болгосноор суралцагчдын онолын мэдлэгийг практиктай ойртуулж, суралцагч бүрт хүртээмжтэй дадал, чадвар олгох нөхцлийг бүрдүүлсэн.

 

 

 

Жижүүрийн байр

 

Хуучин ашиглагдаж байсан жижүүрийн байр нь байгууллагын ажлын байранд тавьж буй шаардлага, эрэлт хэрэгцээнд нийцэхгүй, жижүүрийн байранд байх шаардлагатай галын хор, хүлээлгийн сандал, камер хянах дэлгэц гэх мэт зүйл байх шаардлагатай байгааг Онцгой байдлын албаны “Аврагч, гал сөнөөгч”, Аврах гал унтраах автомашины жолооч” мэргэжлийн дамжааны суралцагчид харж, цаашид засварлах жижүүрийн байр нь олон улсын жишигт нийцсэн, камерын хамгаалалтыг бүрэн хянах орчин бүрдүүлэх зорилгоор Ахлагчийн сургуулийн удирдлагад танилцуулж, жижүүрийн байрны засварын ажлыг хийж өгсөн.

 

 

 

Ийнхүү суралцагчдын таатай орчныг бүрдүүлэхэд гар бие оролцсон нийт хүмүүст талархал илэрхийлье.

СОЁЛ, ОЛОН НИЙТ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА

Shuud.mn
Сонин хачин
Hujaa:
1 tsetserleg barih setgel bhgui l humuus shuu bayar hurgie
2017-01-10
Зочин:
Huuli sahiulahin ih surguuli gheer uwurmngol ner shig ch uymuu kkk akadem gd huuchin ner n ilvv goe sonsogdoj bn uwurmongol hvn neriig n uurchlusun hym boluu ug n.......
2017-01-10
Зочин:
Huuli sahiulahin ih surguuli gheer uwurmngol ner shig ch uymuu kkk akadem gd huuchin ner n ilvv goe sonsogdoj bn uwurmongol hvn neriig n uurchlusun hym boluu ug n.......
2017-01-10