Николь Кидман: Трампийг Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрөх цаг ирсэн
2017-01-12

Холливуудын нэрт жүжигчин Николь Кидман өчигдөр Британийн “ВВС” агентлагт ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр сүүлд “Lion” кинонд тоглосон юм. Энэхүү уран бүтээл энэ сарын 20-ны өдөр албан ёсны нээлтээ хийнэ.

 

 

-Хэдхэн өдрийн өмнө 74 дэх удаагийн “Алтан бөмбөрцөг” кино наадам амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн. Та шинэхэн уран бүтээлтэйгээ шилдэгийн төлөө нэр дэвшсэн боловч хараахан шагналын эзэн болоогүй. Харамсаагүй биз дээ?

 

-Бурхан минь үгүй ээ. Би харамсаагүй. Тэр үдэш олон хүмүүс шилдэг болсон. Хүн хичээсний эцэст заавал амжилт олдог. Шилдэг болсон бүх уран бүтээлчид надад таалагдсан. Тэдний хичээл зүтгэл, авъяас чадвар гялалзаж байсан.

 

-Удахгүй олон хүний дуртай “Оскар” болно. Сэтгэл хөдөлж байна уу?

 

-Мэдээж хэрэг. “Оскар”-ын улаан хивсээр алхахдаа өмсөх даашинзаа хүртэл сонгочихоод байгаа. Гэхдээ гурван даашинз дээр гацчихаад байгаа. Зөв шийдвэр гаргана гэдэгтээ итгэлтэй байгаа. Эмэгтэйчүүд бид чинь их хэцүүхэн хүмүүс шүү дээ. /инээв/

 

-Та ямар ч арга хэмжээнд оролцсон хамгийн үзэсгэлэнтэй байдаг. Тэгэхээр санаа зовох хэрэггүй.

 

-Баярлалаа. Гайхалтай магтаал байна.

 

-“Алтан бөмбөрцөг” кино наадмын үеэр уран бүтээлчид АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трампийн талаар өөр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байсан.

 

-Тийм ээ одоо цаг үед чинь хүн хүссэн зүйлээ ярьж бас хэлдэг болсон. Тэр хүн буруу, алдаатай ярьсан ч нийгэм тэр хүний ярьсаныг хүлээн авдаг болжээ. Мөн нийгмийн сүлжээ хэтэрхий их хүчээ авч, залуусыг соронз мэт татаж байна. Гэхдээ хүн ухамсартай учир энэ бүх нөлөөнөөс гарах байх. Үнэнийг хэлэхэд Америкчууд сонголтоо хүндэтгээд ноён Дональд Трампийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байх. Трампийг дэмжих хэрэгтэй. Холливуудын бүх алдартнууд энэ сарын 20-нд болох Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцоосой хэмээн хүсч байна. Би хүмүүсийг талцуулахыг хүсэхгүй байна. Уран бүтээлчид ч гэсэн иргэдийг талцуулахгүй ард түмнийхээ сонголтыг хүндэтгэх хэрэгтэй. Ийнхүү ярьсаны минь төлөө намайг буруутгах байх. Гэхдээ би айхгүй байна. Трампийг Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрөх цаг ирсэн.

 

-Таны уриалгыг сонсох болов уу?

 

-Итгэж байна. Бүгдээрээ Ерөнхийлөгчийнхөө тангараг өргөх ёслолд оролцох хэрэгтэй.

 

“Lion” киноны хэсгээс

 

-Хоёулаа таны тоглосон шинэхэн уран бүтээл “Lion” киноны талаар ярилцах уу?

 

-Мэдээж хэрэг. Энэхүү уран бүтээл дээр би энэтхэгийн нэгэн асрамжийн газраас хүүхэд өргөж буй эмэгтэйн дүрийг бүтээсэн. Ээжийн дүр гэхэд болно. Их сайхан бас гэгээлэг дүр. Надад их таалагдсан. Энэ кино танд халуун дулаан илч өгнө.

 

-Та олон хүүхэдтэй болохыг хүсдэг гэсэн. Энэ бодол тань өөрчлөгдөөгүй биз дээ?

 

-Тийм ээ. Би олон хүүхэдтэй болохыг хүсдэг. Хүүхдүүд минь хурдхан шиг хүүхэдтэй болцгоож намайг эмээ болгоосой хэмээн хүсч байна.

 

Нөхрийн хамтаар

 

-Эмээ болохыг тийм их хүсч байна гэж үү?

 

-Тийм ээ. Би чинь 49 настай шүү дээ. Миний том хүүхдүүд хэдийнэ нас биед гүйцэж, охин минь хүртэл хуримаа хийчихээд байна.

 

-Та Том Крузтэй гэрлэх үедээ хоёр хүүхэд өргөж авсан.

 

-Тийм ээ. Би хүүхдүүддээ хайртай.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Uhaalag emegtei bna
2017-01-12