Нийслэлийн мэдээллийн технологийн газар, “Үндэсний дата төв” хамтран ажиллана
2017-01-13

 

Нийслэлийн мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг, “Үндэсний дата төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын захирал Б.Батжаргал нар хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Санамж бичгийн зорилго нь бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад орших аж.

 

Талууд санамж бичгийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын өгөгдлийн санд шинжилгээ хийх, дата төвийн үндсэн үйлчилгээг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, нийслэлийн хэмжээнд мэдээллийн технологийн чиглэлээр төсөл хөтөлбөр хамтран боловсруулж хэрэгжүүлэх, Улаанбаатар хотод тулгамдсан асуудлуудыг мэдээллийн технологи ашиглан шийдвэрлэх боломжийн талаар эрдэм шинжилгээний ажлууд зохион байгуулах зэргээр хамтран ажиллах юм Нийслэлийн мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
санамж бичиггүй бол ажиллахгүй нээ дээ.
2017-01-14
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-01-13