Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээлэл хийнэ
2017-01-16

09.00 цагт: "Боловсролын сэтгэлзүйн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдэх арга зам" Эрдэм шинжилгээний бага хурал МУБИС-ийн 2-р байранд /ХБК-ийн зүүн урд/ эхэлнэ.  Утас: 80186336


11:40 цагт: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү, Үндэсний Дата төв улсын төсөвт үйлдвэрийн газрын захирал Б.Батжаргалтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. 


12.00 цагт: Гадаадын иргэн, харьяатын газраас хэвлэлийн бага хурал зарлаж байна.  Хэвлэлийн бага хуралд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн, Харьяатын газрын дарга Б.Хатантуул, Виз зөвшөөрлийн газрын дарга Ч.Нармандах, Хяналт шалгалтын газрын дарга Н.Баянмөнх нар оролцож сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулна. Утас: 99105070


14.30 цагт: Хөгжмийн зохиолч О.Эрдэнээгийн дөрөв дэх бие даасан цомог “Миний найз бүсгүйчүүд” бие цомгийн баярын талаар мэдээлнэ.


15.00 цагт: С.Зоригийн хэрэгт холбогдон анхан шатны шүүхээс ял сонсоод байгаа Ц. Амгаланбаатар, Б.Содномдаржаа Т.Чимгээ нарын ар гэрийнхэн Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.


15.00 цагт: ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэнгийн буцалтгүй тусламжаар Стандарт, хэмжил зүйн газартай хамтран хэрэгжүүлэхээр болсон "Эрчим хүчний салбарын чанарын дэд бүтцийг хөгжүүлэх нь" төслийн нээлтийн арга хэмжээ болно. Утас: 99650498

Shuud.mn
Сонин хачин