Обама Цагаан ордноос нүүх бэлтгэлээ хийж эхэлжээ
2017-01-17

 

АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама хэдхэн өдрийн дараа эрх мэдлээ Дональд Трампад шилжүүлэн өгөх билээ.

 

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн хувиар ард түмэндээ хандан сүүлчийн удаа мэдэгдэл хийсэн юм.

 

Тэгвэл Обама гэр бүлийнхээ хамтаар найман жил амьдарсан Ерөнхийлөгчийн гэр буюу Цагаан ордноос явах бэлтгэлээ хангаж эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Обама номын сан болон зарим хувийн эд зүйлсээ Цагаан ордноос гаргаж эхэлсэн бөгөөд айл нүүлгэлтийн ажилчид эдгээр эд зүйлсийг Ерөнхийлөгчийн шинэ гэр рүү зөөж эхэлсэн байна.

 

Цагаан ордноос Обама яваад Вашингтон хотноо байрлах 4.3 сая ам.долларын үнэтэй тансаг харшид амьдрах юм.  Тэрбээр бага охиноо сургуулиа төгстөл нийслэл хотноо амьдрахаар болсон гэдгээ мэдэгдсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин