Хөшигийн хөндийд “ХӨШИГ” татав уу?
2017-01-18

Зөвлөлтийн тусламжаар 61 жилийн өмнө баригдсан  “Чингис хаан” хэмээх нэр нь томдсон, чадал нь багадсан өвгөн нисэх буудал насныхаа тэтгэвэрт гарч, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтанд халаагаа шилжүүлэх гэж байна.

 

Хорь шахам жилийн туршид үе үеийн Засгийн газрууд олон улсын шинэ нисэх буудалтай болох хүсэлтэй байсан нь энэ онд ийнхүү нэг биеллээ оллоо. Ерөнхий сайд М.Энхболд 2006 оны 3 дугаар сарын айлчлалын аяны богцны гангараа болсон ганзагалаа нь олон улсын шинэ нисэх буудал барихыг дэмжих Японы Засгийн газрын нааштай хариу байв. Хэлсэн бол хийдэг нь япончуудын соёл. ЖАЙКА тэр ондоо багтаан ТЭЗҮ-ийг судалж шинжлээд эхэлжээ. Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк 28,7 тэрбум иенийн MON P8 зээлийн гэрээнд 2008 оны 5 дугаар сарын 1-нд гарын үсэг зурж УИХ соёрхон баталсанаар шинэ нисэхтэй болох шижгэр ажил шуударчээ. 2015 оны 4 дүгээр сард 36,8 тэрбум иенийн нэмэлт зээлийн гэрээ байгуулсан.

 

Анхны алхам хийснээс хойш 11 жилийн дараа тэр үеийн Ерөнхий сайд, одоогийн УИХ-ын дарга М.Энхболд олон улсын шинэ нисэх буудлаа хүлээж авах үе тохиож байна. Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн жил Хөшигийн хөндийн нисэх буудал, УИХ-ын даргын айлчлалаар эхэлж буй. М.Энхболдын ирэх 2 дугаар сард Японд хийх айлчлал хоёр улсын Стратегийн иж бүрэн түншлэлийг Дунд шатанд гаргах, өнгөрсөн оны 11 дүгээр сард Засгийн газрын хүссэн мөнгө санхүүгийн дэмжлэгийг бодитой болгоход чиглэнэ. Ерээд оноос хойш Монголд хандивлагч орнуудыг тэргүүлсэн, хамгийн ойр гуравдагч хөрш нь Япон. Эдийн засгийн хувьд урд хөршөөсөө улам бүр хамааралтай болсоор байгаа Монголын хувьд Японтой тогтоосон түншлэл, харилцаа онцгой чухалд тооцогддог.

  

Жилд Монголын хүн амтай тэнцэхүйц 3 сая зорчигч хүлээн авах чадалтай, олон улсын шинэ нисэх буудлыг хүлээн авах тов хойшилж, 1 дүгээр сарын 20-ны өдөр болгон сунгасан. Японы Засгийн газрын 40 жилийн хугацаатай, жилийн 0,2 хувийн хүүтэй албан ёсны туслалцааны ангиллын хөнгөлөлттэй зээлээр, Японы “Мицубиши Чиёда” түншлэл Ерөнхий гүйцэтгэгчээр нь ажиллаж барьж босгосон Улаанбаатарын олон улсын шинэ нисэх буудлыг хүлээж авах хугацааг сунгасан хугацаа тов нь  1 дүгээр сарын 20-нд дуусгавар болж байна. Нисэх буудал барих ажил эхэлснээс хойш 1290 хоногийн дараа буюу 1 дүгээр сарын 10-нд хүлээлцэхээр гэрээндээ заасан байсан боловч 10 өдрөөр сунгасан юм. Улсын комисс нэгдсэн дүнгээ Засгийн газар танилцуулна гэж мэдэгдсэн. Нэгдсэн дүн нь гарахаас өмнө нэлэнхүй их зөрчил дутагдал олсоноо түрүүлж баахан зарлаж хөөрөлхөн орхисон. Улсын комиссын өмнөх шатанд үзлэг шалгалт хийсэн Техникийн комиссынхон  Ерөнхий гүйцэтгэгч “Мицубиши”, туслан гүйцэтгэгч “Самсунг”-ийн ажлаас 1164 зөрчил илрүүлсэн, түүнээс 240 гаруйг нь арилгуулсан гэж мэдээлсэн нь шинэ нисэх буудлыг хүлээж авах ажил ихээхэн ээдрээтэй болсоныг илтгэсэн билээ. Техникийн комисс дэлхийн эхний 50-д ордог хоёр том компанийн ажлаас ийм их “гологдол” илрүүлсэн гэсэн үг.

 

Тэр бүх зөрчил гэж үзсэн, хөвөрсөн урт жагсаалт нь онгоц буух, хөөрөхөд саад тотгор болохуйц, эсвэл нисэх буудлын үндсэн үйл ажиллагаанд нь ноцтой нөлөөлөхүйц асуудал мөн эсэх нь одоогоор тодорхойгүй. Зөрчил гэж олон улсын барилгын ажлын FIDIC  загварын гэрээгээр бол ноцтой хийцийн алдааг хэлдэг. Траншейны нүхний таган дээрх бичвэрийг монгол болгох зэрэг бол баталгаат хугацаанд нь сольчих эд. Зээл олгосон Японы Олон улсын хамтын ажиллагааны банк ч, чиг үүргийг нь хожим нь шилжүүлэн авч хариуцах болсон ЖАЙКА байгууллага ч, сонгогдож шалгарсан япон зөвлөх компани, гүйцэтгэгчид бүгд чанд нарийн дүрэм журам, чанга хатуу нөхцөл шаардлага, нэр хүндээ энэ удаад Хөшигийн хөндийд бүр мартчихсан ч юм болов уу гэмээр мянга гаруй их “зөрчил”-ийн эзэд болж таарах гээд байна. Чингис бондтой харьцуулахад төлөх хугацаа нь 4 дахин урт, хүү нь 20 гаруй дахин бага ч гэлээ зээл л бол зээл учраас ёстой л долоо хэмжиж, нэг огтолж байж хүлээж авах нь зүй ёсны хэрэг. Сөөм бүрээр нь нарийн нягт шалгасны дараа сая нэг хүлээж авах нь Монголын эрх ашиг. 

 

Гагцхүү Засгийн газар   гарын үсэг зурж байгуулан, УИХ-ын соёрхон баталсан зээлийн гэрээний дагуу явагдаж буй том бүтээн байгуулалтынг хүлээж авах эсэх нэгдсэн шийдвэр нь эцэслэн гараагүй байхад баахан зөрчил олсон гэж түрүүлж зарлах, урьдчилаад “муу” дүн тавьчихсан мэт аашлах зэрэг нь тавьтир муутай, бодлого багатай, эрсдэлтэй үг үйлдэл. Бага ангийн багш хүртэл сурагчийн бодсон тоог шалгаж дуусаагүй байхдаа нэр усаар нь дуудаж муулж зарлаад байдаггүй. Олон улсын түвшний ажилд үг хэл, үйл ажиллагаа ч олон улсын хэмжээнд байх ёстой. Мэдээллийн тэнцвэрт байдал ч энэ удаа хангалтгүй. “ЖАЙКА”, “Мицубиши”, “Самсунг”-аас “Танайх ийм их зөрчил доголдолтой ажил хийсэн юм уу? гэж асуулт тавьсан хэвлэл алга. Нөгөөдүүл нь ч хамар дор хагархай гэгчээр хамаагүй дуугараагүй л байна. Том компаниудад нэр алдаж, хоч зүүхийг огт хүсдэггүй. Хугацаандаа ажлаа хийдэггүй, хар мянган гологдол зөрчил гаргадаг гэж хэлүүлэх гээд байж байдаг дутагдалтайгаа эвлэрсэн нөхөд лав биш гэдэг нь тодорхой. 

 

Нисэх буудлын барилгын захиалагч нь ИНЕГ, гүйцэтгэгч нь гадаадын нэг аж ахуйн нэгж хэдий боловч  Монголын Засгийн газар, Японы JBIC банкны хооронд байгуулж, УИХ соёрхон баталсан мөнгө зээлээр босч буй бүтээн байгуулалт. Зээл авсан, өгсөн гэрээ нь олон улсынх ч гэлээ барилгын ажлын гэрээ нь зөвхөн Монголынх гэж зүтгэх боломж хомсхон. Ямар мөнгөөр боссон барилга билээ? Японы мөнгөөр гэнэ шүү дээ. “Өвсний үндэс” хөтөлбөр гэдэг шиг  үргүй үндэс, үндэсгүй мөчир гэх арга чарга багатай. Үндсэн зээлийн гэрээнээс нь барилгын ажлын хавсралтыг тусгаарлах, толгой, биеийг нь салгахад хэцүү. Олон улсын гэрээ хэлцэлд маргаан үүсвэл Олон улсын арбитрын шүүхээр шийдүүлдэг. FIDIC  хэмээх олон улсын зөвлөх инженерүүдийн холбооны жишгээр барилгын ажил явагддаг. Улс бүрийн дотоод стандарт өөр учраас ийм жишгээр зохицуулдаг дэлхийн тоглоомын дүрэмтэй, тэрийг нь ч зөвшөөрөөд байгуулчихсан гэрээ. Олон улсын гэрээ хэлцэл, олон улсын стандартын ажилд олон улсын хэмжээнд ажиллах ёстой.

 

Хазах шахам үзэж барилж, хэмжиж шалгаж хүлээж авахыг зорьж буй нь зөв ч олон улсын арбитрт дуудагдчихгүй, очлоо гэхэд уначихгүй, улс орноо торгууль төлбөрт нэмж унагачихгүйг хичээж, “Богд эзний хүүд бодол бий” гэдэгчлэн хандах ёстой. Дотроо бодолтой, дороо суурьтай ажиллахгүй бол дотоодын улс төр шигээ хөнгөн гоомой хандах эрх байхгүй, нарийн чимхлүүр эд. Зуны байшин, зуслангийн хашаа хүлээж авах гээгүй учраас тэр. Хөшигийн хөндийн хөшиг татав уу? Нуухыг нь авах гээд нүдийг сохлохгүй биз? Арбитрын шүүхэд арын хаалга, өврийн цонх гэдэг Монгол ойлголт байхгүй.

 

Б.Дамдин 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
япон солонгос барьсан гээд л байх юм Яг япон солонгос хүн өрлөг өрөөд барьчихсан юм байхгүй шүү дээ Хятад материалаар туслан гүйцэтгэгч ахиад туслан гүйцэтгэгч ахиад туслан гүйцэтгэгч гээд бид чадна хийчихсэн юм
2017-12-16
Delger:
Mash tom ajil zohion baiguulsan tur zasgiinhandaa bolon guitsetgeld huwi nemree oruulsan olon olon ah egch nartaa bayarlalaa gej helie. Ur hoish zaluu ue bid chin ene ih buteen baiguulaltiig uridatgal bolgoj ulam ih buteen baiguulaltiig ireeduid Mongol eh orondoo hiihiin tuluu zutgeh bolnoo. Dahin dahin BAYARLALAA.
2017-01-20
Зочин:
мэдэхгүй байж битгий хуц. бодоод үзсэн ч гүйцэтгэгч компаний захиалагчийн сонгосон материалаар батлагдсан зургийн дагуу хийдэг юм. Бусдынхаа хийсэн юмыг үргэлж муулж явдаг заваан зантай юмнууд
2017-01-20
Buruu oilgolt:
Японы тал ашиглалт хариуцахгүй, ИНЕГазрынхан өөрсдөө ажлуулахаар хүмүүсээ бүрдүүлж байгаа, Өгсөн тэр олон дутагдал дотор нь ханан дээр технологийн схем зураг байрлуулаагүй гэх мэтийн юм явж байгаа, тэрхүү технологийн зургийг байрлуулах нь ашиглагч байгууллага хийх ёстой ажил хэдийч маргаан үйсгэхгүйн тулд хийсээр байгаа, нэг алдаа гэж үзсэн зүйл нь барилга болгон дээр давтагдана, түүнийгээ ширхэгчлэн бичиж тоолохоор мэдээж олон тоо гарна,
2017-01-20
Зочин:
Тэртээ тэргүй концессоор японы талд ашиглуулах юм чинь бид нар авахгүй та нар өөрсдөө ажиллуул гээд л өгчихийй
2017-01-19
Зочин:
АН-ынхан шинэ нисэх буудлын ажлыг халтуур гэж бодоод хэт өндөр үнэтэй материалаар чанаргүй барьсан, идсэн уусан. шалгавал ч их но гарна даа.
2017-01-19
Ih medeh:
Hahaha ih medehee buulgah baiguulamjgui teged yaj tulshee hiine gej bodoow medej bj solioroiroi ih medehee
2017-01-19
kkkkkkkkkk:
me ovogtoniii bvteel bolchihlooo hahaha. bagsh nariin ordonii mungiiig hussan yo otgonbayr odjargaltai niilchihsen hujaanartai shivneldej yvna ... japanuuud . barisan jorlong ni haraad . nvd ni oroi deeree garch . yo otgonbayr me ovogtniiig haraaan zvheeed 6 ter bumaar . bosgoson jorlong ni hvleen avahdaaa . hekeh vg oldohgvi butsaj .. japanii unuudur sonin deer bichij . delhiin shivshig bolgosonooo sana tugai
2017-01-19
Зоёин:
Чингис хаан нисэх буудалыг 61н жилийн өмнө баригдсан гэж хэн хэлээв. Тэгээд ч чиний бичээд бгаа нэр нь томдсон чадал нь багадсан өвгөн болсон гээд бгаа нисэх буудал чинь буянаа өгсөн газар шүү чам шиг мэт ингэж бичих болоогүй шүү шинэ нисэх буудалтай болж бгаа нь сайшаалтай ч одоо бгаа үр шимтнй газраа битгий ингэ төрөөгүй хүүхдэд төмөр өлгий нэж
2017-01-18
Зочин:
Chingis khaan nisekh buudliig 1961 ond barisan gej khudlaa shvv.Kharin 1980-aad ond gebel dukhuj ochino. 30-aadkhan jiliin umnukh yumiig ingej budilj baigaa yum chine ter 800-gariu jiliin umnukh bvkheniig bol barag zokhioj yarij baigaa biz
2017-01-18
батс:
2015-07-01 -нд УИХ баталсан Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 11,4,6 дахь заалт болох түлшийг саванд буулгах байгууламжаар дамжуулан авах заалтыг ноцтой зөрчсөн байгаа. Энэ нь сав, шугам хоолойн битүүмжлэл алагдагдах, шатахууныг самарч буулгасанаар статик цэнэг үүсч, гал гарах аюулыг шууд бий болгодог. Үүнийг ОБЕГ, МХЕГ сайн шалгаасай билээ...Буулгах байгууламж байхгүй байгаа шүү нөхөд өө.
2017-01-18
Ih medeh:
Hahaha ih medehee buulgah baiguulamjgui teged yaj tulshee hiine gej bodoow medej bj solioroiroi ih medehee
Төрөө:
Хө ерөө. Бас манайл зан шүүдээ. МХГ-ын хүнд суртал харгадаж байна. Хийцийн том алдаа олоогүй байж нэр мэрхэн засах тухай 1000 зөрчил илрүүлсэн баатар болох гэж дээ. Ийм л төр,тиймл байцаагчид бидэнд бий шүү дээ.Төр ажлыг ингэж дүгнээд баахан аварга , онцчуудыг төрүүлдэг хэвээрээ. Япон,Солонгосчууд биднээс дор байвал гэж. Тэд дэлхийд нэрээ гаргасан ард түмэн ш дээ.Авлигын байцаагчидаас савраа тат гэж хэлье
2017-01-18
Ganaa:
Shalgah ni zuvlduu gehdee manai heden dunhuu garuud Ochir shlagaad baahan dogoldol ilruulsen gevel iteghed tun Beregnii. Olon ulsiin shinjeechdiin bagaar shalguul ih shalgah geed teneg henheeteed bgaan bol! Manai mergejliin garuud bol neg dargiihaa ugeer l yum gargaad tavichihaar tiim hugiin shuudee. Iimerhuu taming togoo setgelgeetei bolhool l Mgl hugjnu gehed iteghed tun bereh bgaam daa
2017-01-18
Зочин:
ЯГ УНЭНДЭЭ БОЛ МОНГОЛЧУУД БУХ ХАР АЖЛЫГ НЬ ХИЙГЭЭД ЯПОН СОЛОНГОСЫН ХЕГШИН ЕВЕЕНУУД МОНГОЛЫН ХУУХЭН ШУУХАН АРХИ ДАРС УУСААР ДУУСЧ БАЙГАА ХЭРЭГ!!!!!! БАРЬСАН БАРИЛГА НТ НУЛ ХУЖАА МАТЕРИАЛ, НУЛ ХАГАРАЛ ЦЕМЕНТ ЦУУРСАН, АРМАТУР НЬ ШАВ ШАР ХААНААС ГЭМЭЭР ШАВАРТ ОЛОН ЖИЛ УДСАН ЮМАА ЭНХБАТ ГЭЭД ГОЛИЙТОЛ ТАРГАЛСАН БАЯРЦОГТЫН БУУНЫ НОХОЙ. НАД ХИЙСЭН АЖЛЫХАА 6 -ИЙГ ЕХЕД Л БОЛОО ГЭЭД БЕЕН АВИЛГА АВААД ДУУССАН НЭГ ПОРОСЕНОК БИЙ ЯЗРАХ ШАХСАН.... ТУУНИЙГ БАРИВЧИЛЖ МОНГОЛЫН АРД ТУМНЭЭС ЯЗАРТАЛ ИДСЭН ШАЛТГААНЫГ НЬ ОЛОХ ХЭРЭГТЭЙ!!!!
2017-01-18
Зочин:
мэдэхгүй байж битгий хуц. бодоод үзсэн ч гүйцэтгэгч компаний захиалагчийн сонгосон материалаар батлагдсан зургийн дагуу хийдэг юм. Бусдынхаа хийсэн юмыг үргэлж муулж явдаг заваан зантай юмнууд
Зочин:
сайн шалгаж авах нь зөв дөө хүний амь яригддаг газар даа
2017-01-18
Зочин:
Ардын нам ашиглах сонирхол бараг байхгүй бна улс төрийн шалтгаантай
2017-01-18
Зочин:
Ардын нам ашиглах сонирхол бараг байхгүй бна улс төрийн шалтгаантай
2017-01-18
Зочин:
Hotoor dvvren nurah shahsan shine baishin nertei shabar ambaaruudiig ashiglaltand hvleej absan bdg l yum bn le niseh buudliig ter ambaaruudaas dor barisan gj bdohgui l bn yaponchuud shud
2017-01-18
Ахлах зөвлөх:
Гар хүндрүүлэхгүй бол баахан зөрчил гаргадаг нь манайханы зан. Цаадуул нь монголын занг мэддэггүй учир юм өгөөгүй юм байж. Дараагийн удаад гүйцэтгэгч тал энэ дутагтлаа засчвал бүх юм Ок
2017-01-18
zochin:
ГОМО МӨНХӨӨ ЦАГААН ШОНХОРЫН ЭНХТАЙВНААС АВСАН МӨНГӨӨРӨӨ ЖООХОН БАНДИ НАР УРУУ ТАТАХАА БОЛЬ ИЧДЭГГҮЙ ГОМО
2017-01-18
Zochin:
Японnii hiisen buteen baiguulalt manaihan tednees surah zuil mash ih bga.manaihan huleej avad naad buudalaa ajild ni oruulaa.tiim l ih olon myangan shaltgaan bga yum bol teriigee zarla.
2017-01-18
Zochin:
Komissiinhon gj hudlaa garuud bdiin maa.daraa ni huleej avsan ajilda yamarch hariutslaga huleehgui .hun shogilj daramtalj bj heden tsaas avhaara gariin usgee zurna.tgd araa uuruu daagarai ch gj bh shg.hervee mungu tsaas uguhgui bol buur ajil chiregduuleed zarimda bur zoriud ineed hurem shaltgaan toochino geech.bid yamar ineej boloh bish ineevel bur zuulgaad balai yum blno.mongold barilga bariad komiist huleelgej ugdug buh hun naaduuliig chini er ni yamar yamar aldaa olsoniig medej l bga ter ni bur ineed hurmeer l yumnuud bj taaraa.jishee ni.tsonhoo muu ugaasan bn.gh met
2017-01-18
Иргэн:
Манайхан овоодоо! Сайн шалгаж авч байгаа юм байна. Япончууд муу юм хийнэ гэж байхгуй ээ?! Аэродромын мастикыг нь хуртэл хульхи компанын бутээгдэхуун шахчихсан юм байх чинь билээ?! Наагуур нь манайхны хийсэн гайг хулээж авч хэрхэвч болохгуй л гэж бодож байна.
2017-01-18
takamura:
Er ni bol ta nar hedii t1 ch gelee bas oilgahgui ch gesen oirhonii tuuhee neg sain unshaarai .bogd haant mongol ulsiin ued halhiin gun noynguud japantai hariltsaa holboo togtioh gj yaj zutgej baiv? ashig ni yund bsan yum bee bas yaagaad chadaaguig hen yavj hen saad hiij bsaniig unshaarai uhernuudee
2017-01-18