“Алт-2” үндэсний хөтөлбөрийг батална
2017-01-18

Засгийн газрын  ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанд Хөшигийн хөндийн нисэх онгоцны шинэ буудал барих төслийн барилга байгууламжид хийсэн Улсын комиссын хяналт шалгалтын дүнг танилцуулах юм байна.

 

 
Хэлэлцэх асуудал
 
Засгийн газрын гишүүн
1.      Улсын Их Хурлын даргын ОХУ-д хийсэн айлчлалын дүнгийн тухай
Ц.МӨНХ-ОРГИЛ
2.      Улсын Их Хурлын даргын Булангийн зарим оронд хийсэн айлчлалын дүнгийн тухай
Ц.МӨНХ-ОРГИЛ
3.      Тогтоолд өөрчлөлт оруулах тухай (Засгийн газрын 2008 оны 142 дугаар тогтоол)
Н.НОМТОЙБАЯР
4.      Журам батлах, журамд өөрчлөлт оруулах тухай (Хүүхдийн мөнгө олгох журам)
Н.НОМТОЙБАЯР
5.      Насны хишиг олгох журам батлах тухай
Н.НОМТОЙБАЯР
6.      Шинжлэх ухааны паркийн захиргаа байгуулах тухай
Ж.БАТСУУРЬ
7.      “Алт-2” үндэсний хөтөлбөр батлах тухай*
Ц.ДАШДОРЖ
8.      Бусад асуудал*
Ж.ЭРДЭНЭБАТ
 
Танилцуулах асуудал
 
9.      Ой тэмдэглэн өнгөрүүлсэн ажлын талаар
Ц.МӨНХ-ОРГИЛ
10.  Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн барилга байгууламжид хийсэн Улсын комиссын хяналт шалгалтын дүнгийн талаар
Д.ГАНБАТ
Shuud.mn
Сонин хачин