Хөнгөлөлт авах эрх бүх компанид нээлттэй
2017-01-18

Гэрэл зургийг MPA.mn

“Монполимет”, “МАК” компани Засгийн газрын тогтоолоор ажлын байрны татвараас чөлөөлөгдөх хөнгөлөлт эдэлж байгаа талаар мэдээлж байгаа. Үүнтэй холбогдуулан  ХНХ-ын сайд Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

Гадаадаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүч гаргах хууль анх 2001 онд батлагджээ. Энэ хуультай уялдуулаад Засгийн газрын 139 дүгээр тогтоол гарсан байна.  Харин 2015 онд 139 дүгээр тогтоолыг хүчингүй болгоод Засгийн газрын 41 дүгээр тогтоол гарчээ. Энэ хүрээнд үндэсний хэмжээний бүтээн байгуулалт, төмөр зам, цахилгаан станц гэх мэтчилэн томоохон ажилд дотоодоосоо ажиллах хүч гаргах бололцоогүй үед нарийн мэргэжилтэн, инженер техникийн ажилтан авах хүрээнд ажлын байрны төлбөрөөс чөлөөлдөг тогтолцоо үйлчлээд 16 жил болж байгаа аж.  Энэ хугацаанд  давхардсан тоогоор 200 орчим, давхардаагүй тоогоор 50-60 компани уг хөнгөлөлтийг эдэлсэн байна.  Сүүлийн 4-5 жилд гэхэд “Монполимэт”, “МАК”-аас гадна нийт  20 компани хөнгөлөлт эдэлжээ.

 

Засгийн газраас гаргасан тогтоолын дагуу тухайн аж ахуйн нэгж шаардлага хангаж байгаа үед хөдөлмөрийн асуудал хариуцсан яаманд хүсэлтээ гаргадаг байна. Тухайн хүсэлтийнх нь дагуу Засгийн газрын хуралдаанаар асуудлыг шийддэг.   Энэ талаар ХНХ-ын сайд Н.Номтойбаяр:

 

-Одоогийн байдлаар хоёр компани хүсэлтээ өгсөн байгаа. Тэр нь “Монполимэт”, “МАК” компаниуд. Давхардсан тоогоор 49 компани энэ хөнгөлөлтийг эдэлж байгаа. Үүнтэй уялдуулаад өөр бусад хөнгөлөлтийн асуудлыг Засгийн газар судалж байна. Ялангуяа эдийн засгийн хямралтай энэ үед томоохон бүтээн байгуулалт өрнүүлж байгаа аж ахуйн нэгж, компаниудтай тухайн үйлдвэр, төслөө хэрэгжиж эхний бүтээгдэхүүн, үйлчилгээг эхлэх хүртэл тодорхой хэмжээнд хуримтлагдсан татварыг дараа төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулдаг байх гэх мэтчилэн дэмжлэг, хөтөлбөрүүдийг судалж байгаа хэмээлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах, зөвшөөрөл олгох, ажлын байрны төлбөрөөс чөлөөлүүлэх хүсэлтийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хүлээн авдаг. Тэгэхээр танд хамаарал бүхий компани хөнгөлөлт авч байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй болж байгаа юм биш үү?

 

-Монгол Улсад хийж, бүтээж байгаа бүх аж ахуй нэгж компанийг дэмжинэ. 2015 оны хоёрдугаар сард гарсан Засгийн газрын 41 дүгээр тогтоол хүчин төгөлдөх үйлчилж байгаа. 41 дүгээр тогтоолтой танилц. Импорт орлох, экспорт руу чиглэсэн үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор дотоодоос ажиллах хүч авах бололцоогүй. Жишээ нь нарийн мэргэжил шаардсан нөхцөлд төлбөрөөс хөнгөлж байгаа юм. Ийм хөнгөлөлт авах боломж бүх аж ахуй нэгжид нээлттэй. Түүнээс биш “Монполимет” юм уу, “МАК”-д үйлчлээд байдаг шийдвэр биш. Юуных нь ашиг сонирхлын зөрчил байдаг юм. Хуульд хөдөлмөрийн асуудал хариуцсан сайд шийднэ гээд заагаад өгчихсөн. Тэгэхээр надаас өөр хэн оруулж ирэх юм. Би ажлаа л хийж байна. Энэ хөнгөлөлтийн асуудал бол хоёрхон компанийн асуудал биш. Давхардсан тоогоор 200, давхардаагүй тоогоор 60 орчим компани байгаа. Зөвхөн сүүлийн дөрвөн жилд 20 компани хамрагдсан. Цаашид нээлттэй. Хүсэлтээ өглөө, асуудлыг манай яам судалж үзлээ, бусад яамдаас саналаа аваад шийднэ. Яамдууд дэмжсэн тохиолдолд Засгийн газрын хуралдаанаар орж шийдвэрлүүлнэ. Одоогийн байдлаар хоёр компани хүсэлтээ өгч шийдсэн. Дахиад 4-6 компанийн хүсэлтийг  судалж байгаа.      

 

-Та  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хүн. Монгол хүнийг чадавхижуулах үүрэг хүлээсэн сайд нь өнөөдөр хувийн компанидаа Монголчууд хийж чадахгүй, нарийн мэргэжил шаардсан гэдэг шалтгаанаар гадны ажилтан авч байгаа нь хэр зохимжтой вэ?

 

-Цементийн үйлдвэрийн барилгад барууны технологийг эзэмшиж, тэр үйлдвэрийг барих чадамжтай компани Монголд байхгүй. Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэртэй зүйрлэж болохгүй. Хөтөлийг монголчууд бариагүй. Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэр хэвтээ, хуурай технологи ашигладаг.  Эхлээд технологийн асуудлаа судлах хэрэгтэй. Дээр нь зөвхөн Хятадууд гэж яриад байх юм. Герман, Энэтхэгийн инженер техникийн ажилчид бий. Тэднийг ажиллуулснаар давхар монголчуудаа сургаж бэлтгэж байгаа юм.

 

-Өмнөх Засгийн газрын үед 100 ажилтан оруулж ирж байсан. Гэтэл энэ Засгийн газрын үед 1500 ажилтан байна гэхээр 15 дахин өсчээ.  Ингэж нэмэгдэх болсон шалтгаан юу вэ?

 

-Зөвхөн цемент шохойн үйлдвэрээс гадна газрын тосны хайгуул хийх зорилготой ажилчид бий. Хайгуулын чиглэлээр хөнгөлөлт эдлүүлдэг. Яагаад гэхээр газрын тосны чиглэлээр хайгуулын үр дүн амжилттай гарвал улс орны эдийн засаг, аюулгүй байдалд дэмтэй. Тэр үүднээс газрын тос, зэсийн хайгуул хийх хүсэлтэй компаниуд хамрагдаж болдог.

 

-Та бусдад үлгэр дууриалал үзүүлээд, хөнгөлөлт чөлөөлөлтөөс татгалзах боломж байхгүй юу?  

 

-Энэ компани чинь Монгол Улсын төлөө бүтээн байгуулалт хийж байна. Ямар өнцгөөс асуудалд хандаж байгаа нь чухал. Тэгвэл цементийн үйлдвэр барихаа болиод Хятадаас жилд 120 сая ам.долларын цемент худалдаад авья л даа. Энэ үйлдвэр баригдвал 750 ажлын байр бий болно. Жилд 130 орчим тэрбум төгрөгийн татварын эх үүсвэр шинээр нэмэгдэж байгаа юм.

 

-Та тэгэхээр хөнгөлөлт авах нь зөв гэсэн байр суурьтай байна уу?

 

-Зөв. Бүх компаниудад хөнгөлөлт авах эрх нээлттэй. Монголын төлөө хийж байгаа бүх компанийг хуулийн дагуу дэмжинэ. Үүнд “МАК” орно.

 

-Хэдэн төгрөгийн хөнгөлөлт эдэлж байгаа вэ?

 

-Гүйцэтгэлээрээ тооцдог юм.

 

-Тэтгэврийн зээлийн хүүг хоёр банк бууруулсан гэсэн. Энэ хоёр банктай ямар гэрээ хийж, ямар нөхцөлөөр бууруулж байгаа вэ?

 

-Ерөнхий сайдаас “Тэтгэврийн зээлийн хүүг шат дараатай бууруул. Гэхдээ тэтгэвэр нэмэх боломжгүй байгаа өнөө үед санхүүгийн таатай ямар боломжууд байна үүнийг судал. Судлаад тодорхой шийдлийг танилцуул” гэдэг үүрэг өгсөн. Энэ дагуу манай яам болон Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран ажиллаж байгаа. Одоо тэтгэвэр авагчдын 91 хувь нь Төрийн банк, “Хаан” банкаар үйлчлүүлж байна. Тэтгэвэр авагч өөрөө банкаа сонгодог боллоо. Одоогийн байдлаар шинээр тэтгэвэр тогтоолгосон зургаан мянга гаруй хүн өөрсдөө банкаа сонгосон бол  урьд нь тогтоолгосон таван мянга гаруй хүн Төрийн банк, “Хаан” банкнаас шилжиж өөр банкийг сонгосон байгаа.

 

Тэгэхээр аль банк нийт тэтгэвэр авагчдын хэдэн хувьд үйлчилж байна, тэрэнд нь Банкны тухай хуулийн 9.1-р зүйлийг удирдлага болгоод Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг тухайн зээлийн эргэлт, зээлийн багцтай нь уялдуулан байршуулж байна. Жишээ нь, Төрийн банк, “Хаан” банкинд 45 тэрбум төгрөг байршуулсан. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг 15 хувиас доошгүй байдлаар хадгаламж хэлбэрээр арилжааны банкуудад байршуулна гэсэн шийдвэр гаргасан. Хууль зөрчиж байгаа зүйл байхгүй.

Н.Энх

 

 

  

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Nuguu mongokchuudin ajlin bairig demjikh yostoi said hyatadùudaar mongolchuudig solih ajil hiivee
2017-01-19
Зочин:
Ugui shuu, чиний компанид бол биш
2017-01-18
Зочин:
xarin nariin mergejilten 1-2 xund mergeshuulj mongol ulsad xuleelgen uguh gereetei yagad gadnixnig oruulj boldoogui yum be
2017-01-18
Зочин:
gadnixan xezee ch ter tusmaa nariin mergejilten dagaad mongolchuud zarna gej tiim ulger bhgui gadnixan xezee ch zaaj ugduggui yum
2017-01-18
Зочин:
За энэ нөхөр харин жинхэнэ ажил ярьж байна даа.Сүүлийн үед ийм эрчтэй хүн ховор болсон байна.Хэн байх чинь хамаагүй.Манай одоогийн нөхцөлд ийм залуучууд ус агаар мэт хэрэгтэй.
2017-01-18
Зочин:
Iy ve MAK chini uuriih ni bizdee.
2017-01-18
тогтох:
эрх мэдэлтэй нь хамрагдаж болдог хөнглөлт чөлөөллөлтийн ситем байхад
2017-01-18
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-01-18