Э.Галбадрах: Халуун тогооны импортыг хязгаарлах боломжгүй
2017-01-20

Өнгөрсөн онд ГССҮТ-д түлэгдэлтийн улмаас нийт 4059 иргэн хандаж, яаралтай тусламж авснаас 2525 тав хүртэлх насны хүүхдүүд байна. Энэхүү статистик мэдээнээс бага насны хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгаан нь түлэгдэлт  болоод буйг харж болохоор юм. Энэ талаар ГССҮТ-ийн түлэнхийн тасгийн эрхлэгч Э.Галбадрахаас тодрууллаа.

 

-Танай тасагт өнөөдрийн бйадлаар хичнээн хүүхэд эмчлүүлж байна вэ?

 

-Манай эмнэлэг өвөл, зунаар хамаарахгүй ачаалал ихтэй байдаг. Өнөөдрийн байдлаар манай тасангт 0-5 насны 32 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр хүүхдийн түлэгдэлтийн шалтгааны 80 орчим хувийг халуун хоол, цайнд түлэгдсэн тохиолдолд эзэлж байгаа юм. Түлэгдэж ирсэн хүүхдийн 90 орчим хувь нь гэр ахуйн нөхцөлд гэмтсэн байна. 

 

-Бага насны хүүхдийн түлэгдэлт буурах хандлага байна уу?

 

-Сүүлийн таван жилийн хугацаанд манай тасгийн ачаалал нэг дахин нэмэгдсэн. Тэгэхээр түлэгдэлт буурах биш улам л ихсээд байна.  Хүүхэд шарх сорвитой үлдэх цаашлаад амь нас эрсдэх тохиолдол их гарч байгаа. Амь эрсдэх тохиолдол ч жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна.

 

-Сүүлийн жилүүдэд  хүүхдүүд халуун тогоонд түлэгдэх тохиолдол ихэссэн. Түлэгдэж буй шалтгаан нь ихэвчлэн юу байх вэ?

 

-Нийт түлэгдэж ирсэн хүмүүсийн 70-80 хувь нь 0-5 насны хүүхэд байна. Үүн дотроо орчныг таньж мэдээгүй 1-3 насны хүүхэд 85 хувийг эзэлж байна. ГССҮТ-ийн 2016 оны тоон мэдээгээр тав хүртэлх насны хүүхдийн нас баралт нийт нас баралтын 14.4 хувийг эзэлж байгаа бөгөөд түүний 76.5 хувь нь түлэгдэлтийн шалтгаанаар эндсэн. Нас барсан хүүхдүүдийн 77 хувь нь халуун хоол цайнд, 23 хувь нь халуун усанд түлэгдсэн байна.

 

-Халуун тогооны импортыг хязгаарлах боломж бий юу?

 

-Аль ч талаас нь судалж үзсэн. Хязгаарлах боломж байхгүй юм билээ. Тэгэхээр халуун тогоог аюулгүй, зөв хэрэглэх нь л зөв. Түлэгдэлтээр заавал өвчлөх ёстой юм биш. Эцэг эхчүүдийн хариуцлага, анхаарал сул байгаатай холбоотой.

 

-Эцэг эхчүүд хүүхдээ түлэгдэхээр буруу арга хэмжээ авч, өвчнийг улам даамжруулах тохиолдол байдаг уу?

 

-Байна. Анхны тусламж маш чухал. Эцэг, эхчүүд анхны тусламж үзүүлэх мэдлэг байхгүй. Ам дамжсан яриагаар эмнэлгийн бус зүйл хэрэглэдэг. Энэ нь эргээд эдгэрэлт удаашрах, шарх гүнзгийрэх хүүхдийн өвдөлтийг улам нэмэгдэхэд хүргэдэг.

 

-Хүүхэд түлэгдсэн даруйд ямар арга хэмжээ авах нь зөв бэ?

 

-Хүүхэд түлэгдсэн тохиолдолд хувцасыг тайлах нь зөв. Иргэд сандарч мэгдээд хувцсыг нь тайлдаггүй. Энэ нь нүдэнд харагдахгүй байгаа ч түлэгдэлтийг улам гүнзгийрүүлж байна гэсэн үг. Дараа нь хөргөх хэрэгтэй. Үүнийг ард иргэд буруу ойлгодог. Урсгал усанд 5-20 минутын хугацаанд байлгах учиртай. Хүйтэн усанд байлгаснаар халуун темпаратур багасч түлэгдэлтийн професс зогсоно. Мөн өвдөлт намдаадаг.

 

-Крантны усаар хөргөх хэрэгтэй гэж үү? Гэр хорооллын нөхцөлд хэрхэх вэ?

 

-Усаар хөргөнө гэдэг нь крантны ус болон гэр хорооллын нөхцөлд шанагаар ус хутгаад түүнийгээ түлэгдсэн хэсэг дээр гоожуулна гэсэн үг. Ингэснээр халдвар дамжихгүй, түлэгдэлтийг намдаах ач холбогдолотой юм.Эцэг эхчүүд ванн, саванд дүүрэн ус хийгээд хүүхдээ суулгачихдаг. Эргээгээд хүүхдээ дааруулж, осголтод оруулах тохиолдол байна.  Мөн даавуунд ус шингээгээд тавьдаг. Энэ ч бас буруу.

 

-Усны темпаратур ямар байвал зохих вэ?

 

-Манай тасагт хандан үйлчлүүлж буй иргэдийн 80-90 орчим хувь нь гэр хорооллоос ирж байна. Тийм учраас температур нь тасалгааных буюу гэрт байгаа усыг халааж, хөргөлгүйгээр хэрэглэхэд тохиромжтой.

 

-Та хэд дэх жилдээ ажиллаж байна вэ? Эмч хүний хувьд түлэгдсэн хүүхдүүдийн сэтгэл санааг хуваалцдаг болов уу?

 

-Би ес дэх жилдээ ажиллаж байна. Бидний ирээдүй болсон хүүхдүүд ингэж олноороо түлэгдсэнээр залуу үеийн сэтгэл санаа болон цаашдын нийгмийг эмзэг болох гээд байна. Түлэгдсэн хүүхдүүд гоо сайхнаа алдах учраас сэтгэлзүйн хувьд эрүүл бус болж төлөвших гээд байгаа юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хариулах:
Хаалуун тогоондоо биш ээ Зөв буруу хэрэглээндээ байгаа юм Халтирч уналаа Гутал өмсөхөө бол Утаанд хордлоо гал түлэхээ боль Цахим ертөнцөөр орж болохгүй донтоно гээд бүгдийг хорих юм уу Тэнэг гэдэг нь
2017-01-21
Зочин:
Халуун тогоондоо биш хэрэглэж байгаа хүн нь буруутай
2017-01-21
Kh:
Haluun togoog horij bolno sh dee, horih heregtei
2017-01-20
Хариулах:
Хаалуун тогоондоо биш ээ Зөв буруу хэрэглээндээ байгаа юм Халтирч уналаа Гутал өмсөхөө бол Утаанд хордлоо гал түлэхээ боль Цахим ертөнцөөр орж болохгүй донтоно гээд бүгдийг хорих юм уу Тэнэг гэдэг нь
Зочин:
Yanaan saxltai nuxr chini xarin neg shouchin nuxrduu,,,
2017-01-20
Зочин:
httpCash4Visits.comref.php?refId=344317 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй.
2017-01-20
Зочин:
ene ariltsan dotortoi amitan bebyatshan huuhduudiin asuudal yarigdaj bhad mungu usguh yum bicheed bga yum uu?setgel chini uvduhgui bn u?mungunii sonirhol ni davamgailsan nuhu uu gu yu
2017-01-20
Зочин:
haluun togoog horih heregtei! Urd ni bid bolood l bsan biz de.Gert uzemjgui bas neg zai ezelsen balai yum baidiin hayah heregtei gej URIALMAAR baina!!!Yug ch sain oilgoj medeegui ur huuhdee uursduu alaad bn sh de.Baliar haluun togoo
2017-01-20
Зочин:
httpCash4Visits.comref.php?refId=344333 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Оролдоод үзээрэй хүмүүсээ!
2017-01-20
Зочин:
ene ariltsan dotortoi amitan bebyatshan huuhduudiin asuudal yarigdaj bhad mungu usguh yum bicheed bga yum uu?setgel chini uvduhgui bn u?mungunii sonirhol ni davamgailsan nuhu uu gu yu
Зочин:
YMIIG HORIGLOJ BOLHGUI HEREGTSEE SHUU DEE HARIN AYULGUI AJILLAGA L CHUHAL DAAA
2017-01-20
boogie:
bolohgui yadag um be, oryylj irj bolj baigaa um chini hyyhdyyd tylegdeed baihad horigloj bolno tee,
2017-01-20
Хямралын эсрэг хамтдаа:
httpCash4Visits.comref.php?refId=344474 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
2017-01-20
зочин:
ХАЛУУН ТОГООНДОО БИШ, ХЭНЭГГҮЙ ХАА ХАМААГҮЙ ГАЗАРТ ТАВЬЖ ХЭРЭГЛЭДЭГ ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД БУРУУ НЬ БИЙ ШҮҮ ДЭЭ.
2017-01-20
Зочин:
АРХИНД ХОРДОНО,АРХИ ЗАРАХЫГ ХОРИНО.ХАЛУУН ТОГООНД ТҮЛЭГДЭНЭ, ОРУУЛЖ ИРЭХИЙГ НЬ ХОРИНО.... ЭНЭ МАЯГААР БОЛ УТААТАЙ ТЭМЦЭХИЙН ТУЛД ГАЛ ТҮЛЭХИЙГ, ХООЛОНД ХОРДВОЛ ХООЛ ИДЭХИЙГ ХОРИХ ЮМ БАЙНА ДАА.
2017-01-20
зочин:
ХАЛУУН ТОГООНДОО БИШ, ХЭНЭГГҮЙ ХАА ХАМААГҮЙ ГАЗАРТ ТАВЬЖ ХЭРЭГЛЭДЭГ ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД БУРУУ НЬ БИЙ ШҮҮ ДЭЭ.