ХХБ-ны бондын эргэн төлөлт эдийн засагт эерэг дохио боллоо
2017-01-23

 

Монгол Улсын гадаад төлбөр тооцооны дийлэнх хувийг дангаараа гүйцэтгэдэг Худалдаа хөгжлийн банк /ХХБ/ дөрөв дэх бондоо хугацаанд нь төллөө. Активын хэмжээгээрээ дотооддоо тэргүүлэгч тус банк 2014 онд гаргасан 700 сая юанийн бондын эргэн төлөлтөө ийн барагдуулсан нь хөрөнгө оруулалтын орчинд эерэг дохио өгөөд байна. Тодруулбал, 115 сая ам.доллартай тэнцэх хэмжээний бондын өрийг хугацаанд нь төлсөн нь Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэг улс гэдгийг нотолж өглөө.

 

Гурван жилийн хугацаатай бондыг ХХБ өөрийн дотоод эх үүсвэрээр хугацаанд нь төлж, Олон улсын зах зээлд найдвартай тоглогч гэдгээ дээрх үйл явдлаар батлан харуулж чадлаа. Энэ нь Монголд хөрөнгө оруулалт хийхээр сонирхож буй гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө бид нүүр бардам байх хөшүүргийн нэг болж байна. Чухамдаа манай улсын дотоодын банк, санхүүгийн системийн төлбөрийн чадвар, нөөц боломжийг бондын эргэн төлөлт гадаад зах зээлд илүүтэй тодотгов. Ингэснээр шинээр хөрөнгө оруулалт татах нааштай “уур амьсгал”-ыг олон улсын зах зээлд дөрөв дэх бондын эргэн төлөлт бүрдүүлж байна. Тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа тодорхой хүүтэйгээр эргүүлэн төлөхийг амлаж буйг баталсан үнэт цаас нь бонд  юм.

 

Олон улсын санхүүгийн зах зээлд тав дахь бондоо гаргасан Худалдаа хөгжлийн банкны хувьд удаа дараа гаргасан бондын хөрөнгө оруулалтаар дотоодын эдийн засгийг дэмжиж ирсэн. Тухайлбал, үндэсний үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтын зээлийг олгож, үр дүнд нь ажлын байр бий болж, эдийн засаг идэвхжиж, дотоодын валютын зах зээл тогтвортой байхад дэм болж байна. Тус банк дотоодын зах зээлд үндсэндээ 1.14 тэрбум ам.долларыг гадаад зах зээлээс татсан байдаг.  Энэ нь манай улсын импортын дөрвөн сарын хэрэгцээг хангах хэмжээний валют бөгөөд ам.долларын ханш тогтвортой байхад голлох үүрэг гүйцэтгэж байна.

 

Худалдаа хөгжлийн банк олон улсын санхүүгийн зах зээлд 2007 онд анх удаа 75 сая ам.долларын бондыг амжилттай арилжаалж байсан түүхтэй. Тоймлон хэлбэл, өнгөрсөн хугацаанд ХХБ нийт 1.14 тэрбум ам.долларын таван удаагийн бондыг гаргасан. Монголбанкны гадаад валютын албан нөөц 1.1 тэрбум ам.доллараар хэмжигдэж буй. Тэгвэл үүнтэй ижил хэмжээний валютын урсгалыг ХХБ сүүлийн арван жилийн хугацаанд дотоодын эдийн засагт татжээ. Эрдэс түүхий эдийн үнэ тогтворгүй, олон улсын хөрөнгийн зах зээл савалгаатай байгаа энэхүү амаргүй үед бондоо хугацаанд төлөх нь хөрөнгө оруулагчдад хэлсэндээ хүрч байгаа хэрэг.

 

СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Бондоо хугацаанд нь төлсөн нь банкуудын зээлжих зэрэглэл болон манай улсад хандах хөрөнгө оруулагчдын итгэлцэл цаашид улам бэхжихэд голлох үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед дотоод нөөц, боломжоо бүрэн ашиглаж, гадаад зах зээлд манайхтай холбоотой үүсээд буй сөрөг хандлагыг эерэг болгоход бондын эргэн төлөлт чухал” хэмээн онцлов.

 

ХХБ компанийн засаглал болон удирдлагын менежмент, бүтэц, зохион байгуулалт, бүтээгдэхүүн, үйлчилгээний төрлөөрөө ялгардаг. Энэ нь хөрөнгө оруулагчдын хувьд чухал үзүүлэлт юм. Монголын банкны холбооны зүгээс Худалдаа хөгжлийн банкны бондын эргэн төлөлт нь дотоодын банкны салбарт төдийгүй эдийн засагт эерэг үр дүнг дагуулна гэж онцолж байна.

 

Монгол Улсаас анх удаа олон улсад дараалан бонд гаргаж, амжилттай борлуулж чадсан нь Худалдаа хөгжлийн банк. Энэ үзүүлэлтээрээ анхдагч бөгөөд одоо ч түүчээлсээр байна. Тус банкны хувьд бондоо хугацаанд нь төлсөн нь манай улсын арилжааны банкуудын чанар чансааг давхар илтгэх алхам. Түүх сөхвөл, Худалдаа хөгжлийн банк олон улсын зах зээл дээр жилийн 10 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай дээрх юанийн бондыг гаргаж байсан юм. Хөрөнгө оруулалтаа юаниар бус ам.долларт хөрвүүлж ХХБ авч ашигласан бөгөөд жилийн хүү нь ес орчим хувиар тогтож байсан. Бондын андеррайтераар “TDB Capital” болон “Deutsche Bank”, “ING” банкууд хамтран зах зээлд арилжаалж, 52 хувийг нь Хонгконгийн хөрөнгө оруулагчид худалдан авч байсан нь гурван жилийн өмнөх үйл явдал. Тус банкны гаргасан бонд өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулдагчдын хувьд эрэлттэй үнэт цаасны нэг болж, захиалгын дүн зарласан хэмжээнээсээ даруй 3-4 дахин нэмэгдэж байсан нь бий.

 

Манай улсын хувьд зээлжих зэрэглэлийг “Fitch” агентлаг хамгийн сүүлд нэмэх В-гээс хасах В болгон бууруулсан. Энэ нь гадаад зах зээлээс татах хөрөнгө оруулалтын өртгийг улам нэмэгдүүлж буй. Төсвийн алдагдал, бондын эргэн төлөлт, эдийн засгийн өсөлт муу байгаатай холбон зээлжих зэрэглэлийг бууруулсан гэдгээ тэд ийн тайлбарласан. Тиймээс зээлжих зэрэглэл буурахад нөлөөлж буй үзүүлэлтээ Засгийн газар сайжруулах хэрээр нөхцөл байдал цаашид өөрчлөгдөх боломжтой юм. ХХБ-ны хувьд бондын эргэн төлөлтөө хугацаандаа төлсөн нь Монгол Улсын нэр хүндийг олон улсын санхүүгийн зах зээлд өргөж байна. Энэ нь цаашид хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэх суурь үзүүлэлтийн нэг гэж зарим эдийн засагч тэмдэглэлээ.

 

Б.Баяртогтох

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
OK
2017-01-23
sao:
tiim duraaraa yu? ooriigoo bolon ooriinxoo xir medleg medeeleltei, xaranxuid umbasan gedgee ilerxiileed bx yum.
2017-01-23
Hehe:
Erdenet гэхээр ХХБ гэх юм ноотой байнадаа
2017-01-23
Зочин:
Erdenetiin orlogiig Mongol ruu oruulaxgyi shuud gadnaas n shiljuulsen biz
2017-01-23
Зочин:
Erdenetiin orlogiig Mongol ruu oruulaxgyi shuud gadnaas n shiljuulsen biz
2017-01-23
sao:
tiim duraaraa yu? ooriigoo bolon ooriinxoo xir medleg medeeleltei, xaranxuid umbasan gedgee ilerxiileed bx yum.
Зочин:
эрдэнэтээс саагаад л өгчихөө биз
2017-01-23