Галт тэргэнд утаагүй түлш ашиглах уу
2017-01-23

 

Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагууд ээлжит шуурхай хуралдаанаар салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, хугацаа алдалгүй, түргэн шуурхай шийдвэрлэх талаар хэлэлцлээ.  

 

Өнгөрсөн долоо хоногт Бээжин хотноо зохион байгуулагдсан “Торгоны замын ач холбогдол” хөрөнгө оруулалтын форум болж, Монголын талын 80 гаруй төлөөлөгчдийг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ахлан оролцсон. Энэхүү хурал, уулзалтаар Монгол Улсад хэрэгжих авто зам болон төмөр замын томоохон төсөл, хөтөлбөрүүд урагшлах нь тодорхой болсон талаар тус шуурхай хуралдаанаар салбарын сайд мэдээллээ. Тиймээс бүтээн байгуулалтын ажил эхлэхээс өмнө төлөвлөгөө гарган ажиллах, талуудын уулзалтуудыг шат дараатайгаар зохион байгуулж, ажил хэрэг болгохыг холбогдох газруудад үүрэг болголоо.

 

Мөн агаарын зорчигч тээврийн үндэсний авиа компаниудад агаарын хөлгийн нисэх багийн мэргэжил, туршлага, шаардлага хангаж буй эсэхэд хяналт тавихаар болсон байна.

 

Түүнчлэн уурхай, тээвэр, хилийн боомтын асуудлыг цогцоор нь хэрэгжүүлэх, хоногийн нэгдсэн графикаар зохион байгуулахаас гадна Ганцмодны боомтыг 24 цагаар ажиллуулах талаар БНХАУ-ын талтай өндөр дээд хэмжээнд асуудлыг тавьжээ.

 

Тус хурлаар утаатай тэмцэх ажлын хүрээнд УБТЗ-ын галт тэргэнд утаагүй түлш ашиглах, автобусанд утааны шүүлтүүр байрлуулах, хуучин автомашины байгаль орчинд хортой эд ангиудыг хэрхэн шийдвэрлэдэг талаарх судалгаа гаргах зэрэг үүргүүдийг салбарын сайд өглөө. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Utaagui tulsh ashiglahaar avto zamiin hodolgoonii garmiin duremd oorchlolt
2017-01-23
0:
Ustorogchoor ajildag galt tereg
2017-01-23