Шинэ Ерөнхий сайдын “төрсөн өдөр”
2017-01-24

Нийтлэлчид тус тусдаа “өөрийн хүн”-ийг дэмжсэн санаагаа хавчуулж, бичлэгийн төрөл жанрын онцгой хэлбэрээр, сум ба сунгаа нэрийн доор бичиж эхэллээ. Захиалагч нар нь тодорхой л доо . Таван сайн эр ч жоохон заваараа нүүр номын найзууддаа “хайр зарлаж”, гоё ишлэлүүдээ пост болгон тавьж , өрсөлдөгчдөө даруухан чимхэсийгээд л ...  Их сунгаа хар, цагаанаар алаглан сунаж өгч байна.

 

 

АН-ын даргын сунгаа жирийн гишүүдийн хар ухааны дэнсэн дээр хэр бууж байгаа талаар бол харин тодорхой бичиж зүрхлэх хүн алга. Сунгаа эцэстээ сонгуулийн дүрмээр дүнгээ гаргах тул санал өгөх эрхээ авсан атгандаа байгаа хэд дээрээ 100 хувь найдах хэн ч алга.  Дотроосоо  урвачихаж  мэдэх өөрийн  гишүүд дээр хачир нэмж эргэлзэж яваа гишүүдийнхээ зүрх сэтгэлд юм хийчих вий гэсэн болгоомжлол өндөр байгаа. Энэ нь анх удаа АН-ын даргын сонгууль эрх биш 50 хувь ардчиллаа хадгалж жирийн гишүүдийнхээ нөлөөнд болохын шинж тэмдэг.

 

ҮЗХ-ноос найруулсан тавилтаар шууд өгсөж, Их хурлаар намын дарга гэдгээ батламжлуулах төдий болоод ногоон гэрлээр гардаг үе нь санаа алдах дурсамж болсон нь  энэ намын шинэчлэлийн төлөө хийсэн хэлбэрийн ч гэлээ том өөрчлөлт.

 

Нэр дэвшигчид өрсөлдөгчдөө шургаж, өөрийгөө жоохон фокуслаад бичүүлж байгаа даруухан нийтлэлүүдийг харахад хэд хэдэн хурц “мессеж” байнга дагалдана.

 

Лу.Гантөмөр нь зөөлөн бөгөөд фракцгүй, зарчимтай үзнэ, эвийг зангидана гэж өргөж өгч байгаа бол, нөгөө талаас нь сул даруу сэхээтэн  тул чонын сүрэгт жулдана гэнэ.  

 

Д.Эрдэнэбат нь одоогоор ил болж баригдсан элдэв Но-гүй гэнэ. Араас нь  Лу өрсөлдөгч дээр тавьсан сул талыг сөргүүлж, тийм ч  даруу төлөв бас биш, уурлавал ч уурлачихдаг, базвал ч базчихдаг. За ер нь супер шахуу л юм байх. Сул тал нь том биерхүү ч гэлээ хөдөлгөөн удаантай тул цөөвөр чонын сүрэг фракцуудад шууд идүүлнэ гэнэ.

 

Н.Алтанхуяг бол фракцуудыг хөржсүүлэн цэцэглүүлсэн, адгуусны хийморь оруулсан  эцэг чоно шахуу юм байх.  Бас цагаахан зан ихтэй, ах дүүгээ өөд нь татах хоббитой, камерийн өмнө хамаагүй ульчихдаг аймаар сул талтай  гэх мэт.  Дахиад намын дарга болчихвол АН –д гэхээсээ илүүтэй хувь хүнд  нь хувьсгалын  эргэлт шахуу зүйл болох. Гэр бүлээр нь ноолоод байгаа АТГ-д дунд хуруу гаргах бяр орох юм байх. Цаашлаад энэ нь  Ерөнхийлөгчид” май ” гэсэн том дуутай ОРОС  хуруу болж мэдэх гэнэ.

 

С.Эрдэнэ элдэвтэй гэнэ.  Ардын хуьсгалын атаман жанжин Д.Сүхбаатар Хужир булан дахь Богдын армид  бага дарга “ ЖА ” болж явсан бол АН-ын С.Эрдэнэ Ардын армид  атаман шахуу байсан гэнэ. Баянголыг базаад байдаг сүлжээгээ сунгаанд сурцтай ашиглаж байгаа гэсэн хардлага бол аль нийтлэлчийн амны уншлага болсон байна. Нийгмийн даатгалын нэрсийн жасгаалтыг бараг цээжээрээ мэддэг ба энэ сунгаанд санал өгөх гишүүдийнхээ  жагсаалтыг ч мөн өөрийнхөөрөө өрчихсөн байгаа гэж өргөмжлөх, матах зэрэгцүүлсэн нийтлэлийн ишлэл энд тэдгүй харагдана.  Энэ сунгааны дүн  олонх хэсгийн хүлээлтээс эсрэг гарах юм бол гол хорчин нь С.Эрдэнэ ван шүү л гэсэн утгатай буугаад байна. Энэ олон тусгай анхааруулгатай заалтуудыг харахад Баянголын ван гишүүн ширүүн өрсөлдөгчдийн нэг яах аргагүй мөн бололтой. Түүний талаарх долоо, найм шархадсан чоно ба хэнийг ч гэнэт ноцож магадгүй гэсэн айдас сануулгыг гишүүдэд хаягласаар.

 

С.Эрдэнэ дээр  үг нэмэх хүн олон. МАН-ын дарга хүртэл нэгэнтээ ам халахдаа АН-д С.Эрдэнэ л биш бол, бусад ямар ч азарган чонотой нь  хошуу нийлүүлж болдог гэх утгатай ярьсан юм байх. Үүнийг  сошиалд тун чанартай хийцтэй, том фотошоп постоор хэсэг явууллаа.

 

Нумаа хөвчилсөн ТАВ-ын СУМ-аа харвахдаа хэлж буй гол шившлэг нь “энэ зайлчихаасай”  гэх бол, индэр дэрээс илтгэх сэдэв бол “ахмадууд аварна” нэг бол” ахмадууд зайлаад залуучууд залуурдъя” гэх хоёр туйлтай болсон бололтой.

 

Угтаа бол хэдэн настай, ямар чоно сүрэг оройлох тухай бус ямар хүн  энэ сөхөрсөн намыг сэргээх Лидер байж чадах эсэх нь жирийн гишүүдийнх нь загатнасан газар. Яг энэ цэг дээр нь долоовор хуруугаа тааруулчихаад аятайхан хөдөлгөөд,  мэдрэмжтэй тоглож буй хүн бол  яаж ч мэдэх хүн буюу тэмцэгч имижийг ганцаараа өмчлөөд буй нэгэн.

 

Ж.Батзандан. Мань эр цагаахан гишүүдийнхээ загатнасан газар маажихдаа гаршиж, хөдөөний заалыг хуйлруулж, хөхөө өвөл алга ташилтаар бороо оруулсаар байгаа гэнэ.  Мэдээж тээр жилийн долоодугаар сарын 01-ний хар өдөр аль булангаас хэн рүү чулуу шидсэн,  шидээгүй тухайгаа мань эр ярихгүй ээ. Энэ үймээний дараа цагдаа нараас бултахдаа АН-д орсон гэдгээр нь харин түүнийг өдөөд байгаа. Оргуул босуул яваад АН-д амь гуйн шургасан гэж эсрэг талынхан нь нүүр номын найзууддаа илчилсээр байгаа.  Угтаа  XX зууны агуу кино “Тунгалаг тамир”-т цагаач Эрдэнэ Засагт хааныг товхинуулах  Ардын засгийн төлөөлөгч болоход  “муу цагаач ” нэр нь дагаад байдагтай төстэй.  Занданы зоригтой имижийг зугтагч шургалагч  болгочихоод байгаа энэ түүхийг баллуурдах  түүнд бас хэцүү.  Энэ талаас нь шар алчууртай дэрвэж гарсан Занданг  хөх туг бариад шинэ жагсаал оройлох соовестгүй нөхөр гэж өнөөх дөрөв нь үнэнч гишүүддээ шургасаар байгаа юм. Ж.Батзандан зангарагтай харагдаад, яриад байгаа ч агуулга хэлбэрийн нийлбэрийг нь тулгаад ярихаар амархан унадаг сул талтай нь энэ сунгаан дээр их тод харагдаж байна.

 

Ил сунгааны  цаана далд тэмцлийн гол зэвсгүүд бол  “маш нууц” хэвээр.  Энэ нууцын ангилалд 17 мянга хүрээд гацсанаа 10 хонохгүй хугацаанд 170 мянга болж бүл нэмсэн жагсаалтын нууц.  Үүний цаана байх санхүүжилт, гишүүдийн татварын мөнгөний урсгал орохоор байна.  Дараа нь далдаас тоглогчид буюу Ерөнхийлөгч ба бусад нь гэсэн багцын нууц хуйвалдаан удаална. Гутгаарт нь ах нар буюу МАН сунгаанд хэрхэн хачир нэмж байгаа ” технологи”. 65-ын бүлгээс өргөн бариад байсан Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг шинэчлэх төслөө хурдхаан буцаасны ард ил хэлээгүй нэмэлт тайлбар болно. МАН-д сунгааны дүнг урьдчилан тагнуулдсанаар зовохгүй ялах өнгө харагдсан тул баараггүйд нь хийж хуулиар баталгаажуулах гэж төвөг удахаа больсон байх магадлал маш өндөр.

 

Сунгаа сунжрахгүй цагтаа дуусна. Энэ тодорхой. Харин 250 саяар бооцоо тавьсан таван нэр дэвшигчийн сунгааны ард амны билгээр нь болж, АН ялахад тодрох ирээдүйн Ерөнхий сайд хэн бэ гэдэг дээр давхар асуулт тавих хэрэггүй болно. Сунгааны үеэр  тавьсан сум бүрээр бие биенийхээ хувцсыг хуулж, нүүрний  багийг мулталж,  далд газрынх нь шивээсийг ч ил болгож байна.   

 

Хэрвээ ирэх сонгуулиар ээлжит хувиар ёсоор АН-д ард түмэн саналаа өгнө гээд харвал шинэ Ерөнхий сайдынх нь “төрсөн өдөр”  ирэх сунгааны дүнгээр тодорно.  

  

ПҮРЭВЖАВЫН БАЯРХҮҮ  / ТОЙМЧ /

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
ЭР ХҮН:
ЭНЭ НЭГ НӨХӨР ИХ ГҮНЗГИЙ АНАЛИЗ ХИЙЖ БАЙГАА ГЭЖ БОДОЖ БАЙГАА БАЙХ ДАА. ГЭХДЭЭ АРДЧИЛАЛ ЮМ ЧИНЬ АРГАГҮЙ Л ДЭЭ. ЖИРИЙН НАМЫН ГИШҮҮДИЙН СЭТГЭЛ ЗҮЙ, ХАНДЛАГЫГ ОГТ ТООХГҮЙ ХЭДХЭН ДАРГЫН САНАЛ БОДЛООР Л ДҮГНЭЛТ ХИЙГЭЭД БАЙХ ЮМ. ХАРИН 1-29-НД ШИНЭ ЕРӨНХИЙ САЙД ТОДРОНО ГЭДЭГЧ ХАРИН ҮНЭН ШҮҮ. ӨНӨӨГИЙН НИЙГМИЙН ЗАХИАЛГА УЛС ТӨРЧ БАТЗАНДАН БАЙХАА ГЭЖ БОДОЖ БАЙГАА ЖИРИЙН ГИШҮҮДИЙН НЭГЭЭ БИ. БАТЗАНДАН ГАРАХГҮЙ БОЛ СО-ГИЙН АРААШ МАРШ
2017-01-24
khh:
hiih umaa olj jdsan jujigchid,eh oron ard tymen hechyy baihad ineed aldaad jvaj baih ed hend heregteiu um, ard tymen dundaa oroj amidran ajilaad yz, deerees haran kostum omson heden bairnii hoorond jvah ed hend heregtei um. bidend ynen shudraga mongoloo geh alsiin haraat zorigt yhaant hymyys heregtei.
2017-01-24
Зочин:
httpCash4Visits.comref.php?refId=344991
2017-01-24
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2017-01-24
зочин:
Эрдэнэ, Алтанхуяг 2-ын аль нэг нь АН-ын дарга болчих нигууртай гэнэлээ
2017-01-24
Elbegdorj:
Elbegdorjiin bugd doloogch Gantumuriig gargaval mongol ulsad muu shuu
2017-01-24
Зочин:
ТААРСАН ТАВАН ТААР ШУУДАЙ
2017-01-24
Зочин:
Ireeduin tuluu haritsuulaltaa sain hiigeerei. Zuv songolt L. Gantumur.
2017-01-24
MGL:
ENE 5-aas Gantomor l hamgiin bolomjtoi, busdaasaa iluu hun. Demjij bna Gantomoroo amjilt
2017-01-24
Зочин:
5 хуний талаар мэдээ нь тэгш бус, еерийнхэн логикгуй сэтгэгдэл ухаантай юм. Сэтгуулчид боловсролтой анхаармаар, дэндуу сул дорой юм!!!
2017-01-24
МАГАДГҮЙ:
МАН ЫХАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ХУУЛИА БУЦААЖ ТАТДАГ НЬ АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА ХЭН БОЛОХЫГ МЭДЧИХЭЭД ХУУЛЬТАЙ ХУУЛЬГҮЙ ЯЛНА ГЭЖ ТООЦСОН БАЙНА. МАН Ы ХАН ХЭЗЭЭ Ч УЛС ТӨРИЙН СОЁЛ ГАРГАХГҮЙ ТЭД ӨӨРСДИЙГӨӨ БОДСОН ХОР НАЙРУУЛАХДАА ГАРАМГАЙ.
2017-01-24