Сири охин Трампаас тусламж хүсчээ
2017-01-25

 

Олон нийтийн твиттер сүлжээнд бичсэн жиргээгээрээ алдаршаад буй долоон настай Сири охин саяхан тангарагаа өргөөд буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад хандан захиа бичсэн байна. Охины нэрийг Вана Алабед гэдэг.

 

Вана захиандаа “Сири хүүхдүүд танай хүүхдүүд шиг амар амгалан бас аюулгүй амьдрах ёстой. Тиймээс та бидний төлөө ямар нэгэн зүйл хий” хэмээн бичжээ. Түүний ээж Фаттах охиныхоо захиаг Британийн “ВВС” агентлаг руу илгээсэн байна.

 

Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гэр бүлийнхээ хамтаар Сириэс дүрвэж, одоогоор Туркийн дүрвэгсдийн хуаранд амьдарч буй юм.

 

Охин Алеппо хотын иргэн бөгөөд тэрбээр бүслэлтэд байхдаа хэд хэдэн жиргээг твиттер хуудастаа нийтэлж, олон нийтийн сүлжээнд алдаршжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
muslmam shashinguud avagui ge bizde ene bas sashintai bailgui
2017-01-26
guest:
fake news
2017-01-25
хэхэ:
Ер нь өөрснөө л Америкаас гуйчихаад сүүлд нь АНУ-ыг элдвээр хараан зүхэх юм даа нөгөө ПУТлер агаадаа захиа бичих хэрэгтэй
2017-01-25