Олон улс Сирид энх цаг авчрахыг зорьж байна
2017-01-25

 

Сирийн хямралын зогсоох дээд хэмжээний уулзалт Астана хотноо зохион байгуулагдаж дууслаа. Энэ талаар “www.dailymail.co.uk” болон “www.rappler.com” сайт мэдээллээ.

 

Казахстаны Астана хотноо энэ сарын 23, 24-ний өдөр Сирийн хямралыг энхийн замаар шийдвэрлэх хэлэлцээр зохион байгуулагдсан билээ. Уг хэлэлцээрт оролцож буй эрхмүүд Сирийн Засгийн газар болон босогчдыг эвлэрүүлэх улмаар Сирид гал зогсоох хэлэлцээрийг байгуулахыг зорьсон юм.

 

Сирийн асуудлаарх энхийн хэлэлцээрт ОХУ-ын талаас Сирийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Александр Лаврентиев, Ираныг төлөөлөн тус улсын Гадаад хэргийн дэд сайд Хуссейн Жабери Ансари, Туркийг төлөөлөн Гадаад харилцааны яамны Ойрхи Дорнод, Африкийн асуудал хариуцсан орлогч дарга Седат Онал, Сирийн Засгийн газрыг төлөөлөн НҮБ-д суугаа Сирийн байнгын төлөөлөгч Башар аль Жаафар оролцжээ. Иргэний дайныг дэгдээж, Сирид хямрал бий болгосон гэх ял сонсоод буй босогчдыг төлөөлөн Сирийн газар нутагт эзлэн түрэмгийлэх үйл ажиллагааг идэвхтэй явуулж буй 12 бүлэглэлийн төлөөлөл оролцсон бол тус уулзалтын ажиглагчаар НҮБ дахь Сирийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Стеффан де Мистури, АНУ-аас Казахстан улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд Жорж Корл оролцсон байна.

 

Талууд эхний ээлжинд Сирийн Засгийн газрын хяналтад байгаа бүс нутгуудад гал зогсоож, улмаар алслагдсан бүс нутгийн иргэдэд тусламж үзүүлэх хэрэгтэйг онцолжээ. Уулзалтын эхний өдөр сөргөлдөгч талууд болох Сирийн Засгийн газар болон босогчдын төлөөллийг хэлэлцээрийн ширээний ард суулгахаар тохиролцсон ч босогчид уг саналаас татгалзсан байна.  Босогчид өмнө нь мэдэгдэж байсны дагуу “Сирийн Засгийн газар биднээс уучлалт гуйвал хэлэлцээрийн ширээний ард суух болно” хэмээн мэдэгджээ.

 

АНУ, ОХУ-ын санаачилгаар өнгөрсөн онд Швейцарийн нийслэл Женев хотноо Сирийн асуудлаарх энхийн хэлэлцээрийг дөрвөн жилийн дараа анх удаагаа зохион байгуулсан юм. Харамсалтай нь босогчид хэлэлцээрийн ширээний ард суухаас татгалзсанаар Женевийн уулзалт үр дүн муутай өндөрлөсөн түүхтэй.

 

“Сирийн асуудлаарх Астанагийн хэлэлцээрийн эцсийн баримт бичгийг гаргахаар талууд хэлэлцэж байна. Талууд удахгүй тохиролцоонд хүрэх болно” хэмээн ОХУ-ын талаас Сирийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Александр Лаврентиев мэдэгдэв.  Гэхдээ тэрбээр уг баримт бичигт бичигдсэн зүйлсийг задруулахаас татгалзжээ.  Тэрбээр “Энэхүү баримт бичигт бичигдсэн бүх мөртүүд Сирийн тусгаар тогтнол, ард түмнийг хамгаалсан шийдвэрүүд байгаа” гэж хэлсэн байна.

 

Сири улсад дэгдсэн иргэний дайн зургаа дахь жилийнхээ нүүрийг үзэж буй юм. НҮБ-ын мэдээлж буйгаар иргэний дайны улмаас Сирийн 300 мянган иргэн амиа алдаж, 11 сая иргэн дүрвэжээ. Гэхдээ 2013 оны долоодугаар сараас хөрш Ирак улсад эрхээ тогтоохыг санаархах болсон хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Сирийн газар нутагт нэвтэрсэнээр хямрал улам даамжирсан хэмээн олон улс үздэг. Зөвхөн исламын улсын хүчирхийлэлийн улмаас Сирийн 20 мянган иргэн амиа алдаж, гурван сая хүн дүрвэжээ.

 

НҮБ дахь Сирийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Стеффан де Мистури Ираны төлөөлөгчтэй уулзалт хийж байна.

 

Террористууд өнгөрсөн 2015 оны гуравдугаар сарын байдлаар Сирийн нийт газар нутгийн 40 орчим хувийг хяналтдаа авчээ. Саяхны судалгаагаар тус бүлэглэлийн Сирид эзэлсэн газар нутгийн хэмжээ 15 хувь болтлоо буурч, 2013 онд бүртгэгдэж байсан 100 мянган дайчны 90 орчим хувь нь олон улсын цэргийн ажиллагааны үеэр амиа алдсан байна.  

 

“Тус бүлэглэлийн хүч суларч буй энэ үетэй зэрэгцэн Сири тусгаар тогтнол, ард түмнээ хамгаалах алтан боломжийг алдах хэрэггүй” хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин үзэж, Астанагийн дээд хэмжээний уулзалтыг санаачлан зохион байгуулсан юм. Тэрбээр сөргөлдөгч талууд хэлэлцээрийн ширээний ард сууж, ямар ч шийдвэр гаргасан бай ОХУ хүлээн авч, даган биелүүлэхээ мэдэгдсэн билээ.

 

Путин “Сирийн удирдлагуудад дахин хугацаа алдах эрх байхгүй. Хугацаа алдах нь хямралыг даамжруулж буйтай утга нэг. Та бүхэн өнөөдөр л гал зогсоож, бүслэлтэд байгаа ард түмнээ чөлөөлөхгүй бол маргааш хоцорсон байх магадлалтай” гэж мэдэгджээ. ОХУ өнгөрсөн 2015 оны есдүгээр сараас Сирид цэргийн ажиллагаа явуулах болсон юм. Оросууд Сирид цэргийн ажиллагаа явуулснаар исламын улс бүлэглэлийн сүр хүч 50 орчим хувиар буурчээ.

 

Харин АНУ тэргүүтэй барууны орнууд “Оросууд террористуудыг устгах нэрийдлээр Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадын дэглэмийг эсэргүүцэж буй босогчдыг устгаж байна” хэмээн буруутгасаар байгаа юм. Саяхан АНУ-ын Ерөнхийлөгчийн тангарагаа өргөсөн Дональд Трамп өнгөрсөн Засгийн газрын баталсан “ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг тавих” шийдвэрийг цуцлах боломжтой хэмээн Москвад илэрхийлсэн юм. Трамп “Сири, Иракт явуулж буй цэргийн ажиллагаанд ОХУ, АНУ хамтарч ажиллавал танай улсын эсрэг хэрэгжүүлж буй хоригийг цуцлах болно” хэмээн мэдэгджээ. Одоогоор уг мэдэгдлийн хариуг Путин өгөөгүй байна.  

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
z:
Мөнгөтэй болох арга httpCash4Visits.comref.php?refId=344696 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
2017-01-25
Мн:
Энд ямар ч хэлцээро хийгээд байх шаардлага баймааргүй юм. Алан хядагчид бол АНУ болон барууныхны сөрөг хүчин нэрийн доор бий болгосон дээрэмчид. Өнөөдөр 90ийг устгалаа гэж байна. Одоо ямар ч өршөөлгүй үлдсэн 10-ийг нь газрын хөрстэй тэгшилж цус нөжийг нь цөлийн элстэй зуурч оршуулах хэрэгтэй.
2017-01-25
Зочин:
Трамп гарч ирж Обама, Хиллари нарын баасыг цэвэрлэх нь дээ
2017-01-25