Хэнтий ханыг Бурхан Халдун гэж нэрлэхийг дэмжив
2017-01-25

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч үндэстний өв соёлыг хадгалж хамгаалах, сурталчилан таниулах үүднээс 2010 онд Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийн байгалийн болон соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг тодорхойлж Дэлхийн өвд бүртгүүлэх тухай зарлиг гаргасан.

 

Уг зарлигийг хэрэгжүүлж, холбогдох ажиллагаануудыг хийж гүйцэтгэснээр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганы 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн өвийг хэлэлцэн баталж, Дэлхийн соёлын өвд бүртгэсэн. Энэхүү газар нутаг нь Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумдын нутгийн зарим хэсгийг хамран, нийт  415012 га талбайг эзлэн оршдог.

 

Дэлхийн өвд багтах газруудыг сонгохдоо хүн төрөлхтний түүхэн хөгжлийн үндсэн үе шатуудыг тодорхойлж буй түүх, соёлын сонгодог обьект, шинжлэх ухаан байгаль хамгааллын үүднээс дэлхийн хэмжээнд үнэлж баршгүй ач холбогдолтой ховор амьтан, ургамал, тэдгээрийн амьдрах орчин зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан үзжээ.

 

Монголчуудын хувьд хүндлэн дээдлэх бахархалт шүтээний нэг болсон Бурхан Халдун уул нь Хиад боржигоны өвөг Бодончарын үеэс эхлэн Чингис хааны үед Хамаг Монголын хийгээд Монголын эзэнт гүрний сүлд уул болгон тахиж ирсэн Монгол туургатны эх түүхийн голомт нутаг юм.

 

Их Монгол Улсыг байгуулж, Монголын эзэнт гүрнийг үндэслэгч Их Эзэн Чингис хаан “Бурхан Халдуныг өглөө бүр мялаасугай, өдөр бүхэн тахисугай, ургийн ураг минь ухан мэдтүгэй” гэж нэгэнтээ андгайлж, түүнийг Монголчуудын мөнхийн шүтээн уул болгосон юм. Мөн Бурхан Халдун уулыг 12 дугаар зууны үед Монголын эртний хууль цаазын бичиг болох “Халх журам”-д дархан цаазтай болгосон аж.

 

Нэр дэвшүүлэх материал боловсруулах бэлтгэл ажлын явцад шинжээчдийн хувьд Бурхан Халдун уулын нэр нь Монголын газрын зурагт тэмдэглэгдээгүйг онцолж байсан.

 

Иймд Монгол Улс энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болсон учир Хэнтийн нурууны далайн төвшнөөс дээш 2361,5 метрт орших Хэнтий Хаан уул гэсэн тоот өндөрлөгийн албан ёсны нэрийг Бурхан Халдун уул болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа хэллээ.

 

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

 

-Сайхан уул усны нэрийг зохиосон улс та бид биш. Сайхан Өндөр хаан хотыг Чингис хаан хот болгосон. Хэнтий хан уулын нэрийг Монголын ард түмэн л олгосон. Хэнтий хан уулыг Бурхан халдун уул болгочихвол Хэнтий гэсэн нэр нь алга болох юм байна.

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 

-Бага Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрхан уул. Нэрийг нь соливол Асралт хайрхан уул. Хуучин ЗХУ-ын үед зураглал хийхдээ Хан Хэнтий уул гэж нэрлэсэн. Монголчуудын шүтээн уул. Хан Хэнтий нурууны нэрийг өөрчлөх асуудал байхгүй.

 

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол:

 

-ЮНЕСКО-гийн хуралдаанаар “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн өвийг хэлэлцэн баталж, Дэлхийн соёлын өвд бүртгэсэн. Тиймээс Бурхан Халдун нэрийг албан ЮНЕСКО-д бүртгүүлсэн нэрээр нь бүртгэлжүүлэх шаардлагатай болж байгаа юм. Түүнээс бус Хан Хэнтий нурууны нэрийг өөрчлөхгүй. Хэрвээ энэ нэрээр бүртгэлжүүлвэл ЮНЕСКО-гийн хамгаалалтад ч авах боломж бүрдэнэ. Ингэж нэрлэснээр ямар нэг төсөв мөнгө гарахгүй.

 

Байнгын хорооны дарга Ц.Гарамжав:

 

-Энэ уулийг XIII зуунд их хориг тавьж, хамгаалж байсан. Бурхан Халдун нэр зөвхөн манайд биш. Өөр улс оронд ч байдаг. Тиймээс бид энэ нэрээ бүртгэлжүүлэх хэрэгтэй юм байна. Энэ төсөлд Хэнтий хан уулын Бурхан Халдун уулыг нэрээр нь бүртгэлжүүлье гэж оруулах байжээ. Бид мэргэжлийн байгууллагын эрдэмтэн судлаачдын саналыг авсан. Бурхан Халдун уул гэдэг нь тогтоогдсон.

 

Ийнхүү гишүүд үг хэлсний дараа Хэнтий хан уулын нэрийг Бурхан Халдун гэж өөрчлөхийг дэмжих санал хураалт явууллаа. Гишүүдийн 100 хувийн саналаар энэ хуулийн төсөл дэмжигдэв.

 

Дараагаар нь Хог хаягдлын хуулийн төслийг боловсруулан ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн ахлагчаар Я.Содбаатар гишүүнийг томилсон юм. 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
Болд:
Манай цэцэн мэргэн дарга нар уул ус аймаг хотын нэрийг еерчлех хунд хучир ажилтай. Цаашид шинэ хуухдуудийн нэр хайрлаж байвал яасын. АНУ-н газар усны болоод хот мужуудын зарим нэр нь уугуул иргэд болох индиан нарын егсен нэрээр нь одоо хурэл нэрлэсээр байна. Тэглээ гээд Муудсан юм алга даа. Дарга нар нь арай еер ажилд цаг заваа зарцуулдаг бололтой
2019-10-15
Мөнх:
Уул усны нэр өөрчилөх гэж уих д сууж бгаа юм байх даа эргүү малнууд удаагүй төлөх өр үр хүүхэдүүд өлсөж бна утаанд хордож бна ер нь юу боддог малнууд юм болдоо тэр уулын нэр өөрчлөөд юу хожих юм болдоо
2017-01-26
irgen:
Deer ued uvug dees gazar usnii ner unen zuv ugsun baidag bilee . Uuneer oroldoh hereg b.a uu . Oroldoh shaltgaan hend zoriulj ner usiig ni uurchluh geed b.a
2017-01-26
Зочин:
Д.Нацагдоржийн Минии нутаг шүлгийг өөрчлөх тогтоол гаргахгүй бол хууль зөрчих гээд байна Их хурлын гишүүд ээ
2017-01-26
Зочин:
Хийх юм олдохгүй байгаа юм байна гэж ойлголоо
2017-01-26
herlen:
Ta naraas arai uhaalag hvmvvs nerlee bailgvi de uur hiih ajil alguu durakuudaa
2017-01-26
Зочин:
hyychin nereeree baihad yagaad baigaam uur hiih ajil baidaggvi uym baihdaa
2017-01-25
Зочин:
hyychin nereeree baihad yagaad baigaam uur hiih ajil baidaggvi uym baihdaa
2017-01-25
666:
2017 онд сонгогдох ерөнхийлөгчийг ЭЛБЭГДОРЖ гэж нэрлэх хуулийн төсөл батлуулах хэрэгтэй юм байна, тэгүүл гадаадынхан Монгол улсын ерөнхийлөгч юм байна гэж ойлгоно шүү дээ
2017-01-25
666:
2017 онд сонгогдох ерөнхийлөгчийг ЭЛБЭГДОРЖ гэж нэрлэж байх хуулийн төсөл оруулах хэрэгтэй юм байна, тэгүүл гадаадынхан Монгол улсын ерөнхийлөгч юм байна гэж ойлгоно шүү дээ
2017-01-25
Зочин:
Хан хэнтий уул та нарт гомдоно
2017-01-25
neriig ni uurchilj burhan haldunii erdenesiig uhe:
burhan haldun hairhanii ezleh huree talbaig tomsgoj baigaad jinhene tahilgat gazriin erdenesiig ni uhah gej baigaa hereg. garamjav bol gai gamshig yum Mongoliin gazar nutgiig uhaj sendiilj toson zaamriig tam bolgoson hun. ene hun amid ybna gedeg nuglee uurehiin shinj bh daa
2017-01-25
dsn:
uls oron unuudur ner ushnaar oroldoj suuh tsag n bishee ,ydaj tsag ueteigee holbootoi asuudal oruulj yrij baimaarsandaa,gedes n tsadsan ch setgel tsaddaggui ulsiin tolgoid 1 iimerhuu mer ser yum l orj garad baidag bololtoi!
2017-01-25
Xentii:
Lalryyd mini uur hiih ajil oldohgvi bna yy.
2017-01-25
малчин:
Бурхан халдунаар нэрлэх нь зөв шүү Гарамжав даргад баяр хүргэе
2017-01-25
үнэн:
Нэг муу бузар авгай хэдэн зуунаараа нэрлээд ирсэн нэрийг өөрчилж байдаг, нэртэйгээр нь Монгол улсаа Оюунхорол улс гэж нэрлэсэн нь дээр биш үү УИХ-н гишүүн гэсэн маонуудаа
2017-01-25
Иргэн:
999-ийн зөв. Харин энэ Гарамжав яг юуны тухай яриад байгааг ойлгохгүй байгаа юм байна. Даанч дээ. Ийм л түшээд байна шүү дээ.
2017-01-25
Даш:
ЮНЕСКО той ЮНЕСКО гүй хамгаалсааар байгаад өдий хүрсийм болох л байлгүй дээ гох гох сайдаа.
2017-01-25
Dash:
Монголчуудын үеийн үед нууж нууцалж хамгаалж, хадгалж ирсэн нэр нэршил, ёс заншил, уламжлалыг битгий бусниулаад бай.Эрхэм эргүү улс төрчидөө
2017-01-25
999:
Хан Хэнтий нурууны Бурхан Халдун Уул гэж байгаа юм биздээ???юун болохгүй гэж,
2017-01-25
666:
2017 онд сонгогдох ерөнхийлөгчийг ЭЛБЭГДОРЖ гэж нэрлэж байх хуулийн төсөл оруулах хэрэгтэй юм байна, тэгүүл гадаадынхан Монгол улсын ерөнхийлөгч юм байна гэж ойлгоно шүү дээ
Зочин:
Oyun horoliig ohoo gej nerlie.
2017-01-25
зочин:
Өөр хийх ажил олдохгүй байна уу?
2017-01-25
Зочин:
ner solihoor ediin zasagt hor bolohoos nemer bolohgui.chingisch geh shig hairan undur haan
2017-01-25
Zochin:
Uur khiikh ajil alga baina uu? Ternii orond Offshorchdoosoo mungii ni khuraaj ulsiinkhaa uriig tulukh ajlaa yaravchluulaachee. Arai gekhed arai byr arai dendyy yumaa.
2017-01-25
Зочин:
МАНгарууд нэг иймэрхүү!
2017-01-25
Irgen:
Kue mon tom ajil hiitsgeejee. Yaduural ur zeelend barigdsan ard tumend hurteeltei yu hiiv hulgaichuudaa
2017-01-25
Garamjav:
Novshoo uruu uguu che chamaas bolj bid hooson honoj bna dargiin devsgere
2017-01-25
z:
muusain malnuud ix ajil xiijdee
2017-01-25
zochin:
Uuliin ner solihoos uur hiih ajil oldohgui bna uu
2017-01-25