П.Орхон хошой аварга болов
2017-01-30

Олимпийн хошой аварга И.Ярыгиний нэрэмжит  “Алтан гран при” чөлөөт бөхийн олон улсын тэмцээн ОХУ-д  болж өндөрлөлөө. Тэмцээнд манай улсын 37 тамирчин хүч үзсэн.

 

Тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдсан ОУХМ П.Орхон өрсөлдөгчөө 7:6 онооны харьцаагаар ялж, алтан медаль хүртлээ. Тэрбээр 2016 онд уг тэмцээнд түрүүлж байсан. Ийнхүү хошой аварга боллоо.

 

Мөн эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд барилдсан  ОУХМ    Г.Уртнасан алтан медаль хүртсэн юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин