АН-ын даргад С.Эрдэнэ ялсныг зарлаж байна
2017-01-30

АН-ын даргын сонгуулийн үр дүнгийн талаар намын удирдлагууд мэдээлэл хийж байна. Хэвлэлийн хуралд АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, нэр дэвшигч С.Эрдэнэ, Ж.Батзандан нар оролцож байна. АН-ын дарга З.Энхболд “АН-ын даргын сонгуулийн санал хураалтын дүнг нэгтгэлээ. Сонгуулийн үр дүнгийн талаар та бүхэнд мэдээлэл хийх гэж байна. АН-ын даргад нэр дэвшигч С.Эрдэнэ, Ж.Батзандан нар ирсэн байна. Үлдсэн гурав нь хараахан ирж амжаагүй байна хэмээлээ.

 

АН-ын Сонгуулийн хорооны дарга н.Оюунбаатар “Намын даргын сонгуульд 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт зохион байгууллаа. Шинэчилсэн бүртгэлээр 120 мянга гишүүнд саналын эрх нээгдсэн.  71.2 хувийн буюу 85930 гишүүний ирцтэй оролцлоо.

 

АН-ын даргын сонгуулийн дүнг танилцуулъя. Сонгогчдын саналыг онооны системд хөрвүүлсэн. Улсын хэмжээнд нийт  8350 оноо авах байсан. Олон оноо авсан нь ялна. Сонгуулийн хорооны ажилтан, ажиглагч нарыг байлцуулж, тоолсноороо онцлогтой болсон.

 

Аймаг орон нутгаас өглөөний 5 цаг хүртэл авч нэгтгэсэн. Төв аймаг, Сонгинохайрханы дүн өнөө өглөө ирсэн. Урьдчилсан байдлаар улсын хэмжээнд нийлбэр оноогоор Н.Алтанхуяг 2033.08, Ж.Батзандан 1110.77  Л.Гантөмөр 1417.83 С.Эрдэнэ  2928.92  Д.Эрдэнэбат 857.22 тус тус авсан байна. 

 

Тийм учраас хамгийн өндөр оноо авсан С.Эрдэнийг ялагчаар тодруулж байна. АН-ын даргад С.Эрдэнэ ялагчаар тодорлоо гэдгийг зарлаж байна" хэмээлээ. АН-ын дарга З.Энхболд:

 

-Фракцууддаа дарлуулсан, олигархи компаниуддаа даруулсан байсныг нийт гишүүддээ шилжүүлж өглөө. Одоо АН-ын даргыг гишүүд нь шийддэг болсон. Хуучин системээр сонгогдсон сүүлийн намын дарга нь би байна. Өнөөдрөөс АН-ын даргаар сонгогдсон С.Эрдэнэд баяр хүргэе. Бусад 4 нэр дэвшигч нарт баяр хүргэж байна. Намын даргын сонгуульд манай нам  1.2 тэрбум төгрөгөөр явууллаа хэмээлээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Харин МАН-ын бүх гишүүд ингэж сонговол хэдэн гишүүдтэй нь ил болно ккк ямар ч байсан жагсахад л нээх олон хүн харагддаггүй л юм даа хэхэхэхэ ялсан үед дагаж салбагнадаг хэдэн хүүхэлдэй л байгаа
2017-01-30
Зочин:
Одоо МАН даргаа ингэж сонгох хэрэгтэй эс тэгвээс бүлэглэлийн нам буюу ард түмний нам биш болно. АН 2020 онд ялна ямар ч байсан монголын улс төрд шинэ жишиг тогтоолоо. Хэн ч ялсан нийт намын гишүүдийн сонголт битгий мөөрөлдөөд бай хүн болгонд таалагдах ам доллар биш бүх гишүүдийн сонголт хүндэтгэх ёстой
2017-01-30
Зочин:
Bieiin hucheer AN bolon Mongoliig diilne Iim baihad uhaanaar yadag yum be Nudargan bayan nudarga Erdene
2017-01-30
daja:
Internetiin sanal asuulgad 600 sanal absan hun yalalt baiguullaa gene uu
2017-01-30
daja:
Demii hun songoj AN dakhiad ondiikhgui bolob oo Odoo shineer mash sain zokhion baiguulalt saitai nam gargaj irvel daraagiin songuuld yalakh magadlal ondor baina daa
2017-01-30
Зочин:
Ан тарах байхдаа одоо яана хайран нам Очиж очиж Эрдэнэ бүүр гутарлаа Арай өөр хүн болсон бол
2017-01-30
Зочин:
Daranguilagch Zika uuriiguu darluulj baisan geed l baih yum. Tegvel ard tumen bid yasan baij taarah ve?
2017-01-30
zochin:
124.158aa vgee bodoj yariarai chi ene olon myangan hvniig doromjlohgvi shvv
2017-01-30
Зочин:
Bayar hurgie Erdene dargadaa
2017-01-30
Зочин:
тэр бум тэр бум төгрөгрөг салхинд хийслээ дээ ардчилсан намын гишүүдээ та нар үхэрнээс ялгарах ганц зүйлээ таг мартжээ одоо мөөрөөд л байцгаа даа
2017-01-30