Парис Жексон: Аав минь бусдын гарт амиа алдсан
2017-01-30

Попын хаан Майкл Жексоны охин Парис Жексон өнгөрсөн долоо хоногт ирэх сард худалдаанд гарах “Rolling Stone” сэтгүүлд ярилцлага өгсөн юм. Парисын ярилцлага нийтлэгджээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Чамтай уулзаж, ярилцлах үнэхээр амаргүй юм.

 

-Тийм байж магадгүй. Би тийм ч их ярилцлага өгдөггүй. Гэхдээ таны хүчин чармайлт надад таалагдсан учир би ярилцлага өгөхийг зөвшөөрсөн.

 

-Өнөөдөр сэтгэлээ уудлахад бэлэн биз дээ?

 

-Тийм ээ бэлэн байна. Миний сэтгэл их хөдөлж байна.

 

-Америкчууд гэлтгүй олон орны иргэд таны эцэг Майкл Жексоны дууг сонсч, өнөөг хүртэл сангалзсаар байна. Чи 11 хэн насандаа хайртай эцгээ алдсан. Энэ бүх уйтгар, гунигыг хэрхэн даван туулав?

 

-Би маш хэцүү он жилүүдийг өнгөрүүлсөн. Уйтгар гуниг, ганцаардал намайг аргадаж бас  хацар дагана урссан нулимсыг минь арчиж өгсөн. Аавын үхэл надад маш хүндээр тусч би нэг хэсэг олны өмнө гараагүй. Хэр удсанаа сайн мэдэхгүй байна. Сар, жил эсвэл хоёр жил болсон эсэхээ ч мэдэхгүй байна. Бүгд л намайг сэтгэлийн тэнхээтэй байхыг сануулж байсан ч тэдний үг миний уйтгар гунигыг мартуулж өгөөгүй. Би одоо хүртэл аавыгаа санаж, гашуудсаар байна.

 

-Хүн бүхэнд хагацал ирдэг. Зарим хүмүүст ганц бус олон хагацал ирдэг. Тиймээс шаналах хэрэггүй?

 

-Гэхдээ энэ бүхнийг мартаж чадахгүй. Би аавтайгаа тийм ч удаан байгаагүй ч түүнтэй өнгөрүүлсэн он жилээ хэзээ ч мартаж чадахгүй бололтой. Заримдаа “үхвэл аавтайгаа уулзаж чадах болов уу” гэх бодол төрдөг. Аав минь дэндүү харамсалтайгаар амиа алдсан. Аавыг минь амиа алдсаны дараа л түүнийг хайрлах хүмүүсийн тоо нэмэгдэх болсон. Тэд яагаад аавыг минь амьд байхад илүү ихээр хайрлаагүй юм бэ. Тэд аавыг минь амьд байхад харааж, зүхэж хийгээгүй хэргийнх нь төлөө буруутгадаг байсан. Хэвлэлийнхэн аавыг минь бага насны хүүхдийг хүчирхийлсэн, бэлгийн харьцаанд орсон хэмээн буруутгадаг байсан. Энэ бүхний дараа аав минь олон удаа амиа хорлохыг хүсч бас оролдлого хийж байлаа. Аав өдөр бүр “Тэд намайг алах байх” гэж хэлдэг байсан. Өдрөөс өдөрт цэцэг шиг хатаж буй аавыгаа харах аймшигтай байсан.

 

 

-Тэгэхээр чиний эцэг бусдын гарт амиа алдсан гэж үү?

 

-Бүгд л цаг хугацаа өнгөрөхөд өмнөх зүйл мартагддаг гэдэг. Үнэнийг хэлэхэд цаг  хугацаа ч үнэнийг мартуулж чадахгүй. Ер нь үнэнийг хэн ч мартуулж чадахгүй. Үнэн зүйл үнэн учир үнэ цэнэтэй байдаг юм. Би аавыгаа өдөр бүр зүүдэлдэг. Аав минь зүүдэнд ирэхдээ нэг зүйлийн талаар надад хэлэхийг хүсдэг. Би аавыгаа үргэлж мэдэрч, хайр халамжийг нь хүртдэг. Аав нэг удаа миний өрөөнд орж ирээд “Тэд намайг алахаар бэлдэж байна. Аав нь удахгүй үхнэ” гэж хэлсэн. Аав ингэж хэлээд л удалгүй амиа алдсан. Тиймээс аав минь бусдын гарт хорлуулсан. Аав минь захиалгат аллагын хохирогч болсон. Би аавынхаа үхлийн жинхэнэ шалтгааныг тайлах болно.

 

-Чиний мэдэгдэл үнэхээр гэнэтийн бас  цочирдмоор байлаа?

 

-Үнэнийг мэдэх, үнэнийг илчлэх цаг ирсэн гэж бодож байна.

 

-Бидний мэдэхгүй аавынхаа нууцын талаар яриач?

 

-Аавыг минь урлаг бүтээсэн. Аав минь бурхны бяцхан илч. Хүн бүхэн аавыг минь муу эцэг байсан хэмээн шүүмжилдэг. Гэхдээ үгүй ээ. Би түүний охин. Би аавынхаа хайр халамжаар өлгийдүүлэн өсөн торнисон. Аав минь гэртээ байхдаа үргэлж хоол хийдэг байсан. Тэр үргэлж шарсан тахиа хийж ах бид хоёрыг дайлдаг байсан. Би олон тахиа идсэн ч аавын минь хийсэнтэй эн тэнцүү амттай тахиаг идээгүй. Миний аав дэндүү сайн хүн байсан.

 

 

-Уучлаарай энэ талаар асууж байгааг. Гэхдээ таны эцгийг бага насны хүүхдүүдийг бэлгийн харьцаанд уруу татсан хэмээн олон нийт буруутгадаг?

 

-Та нар Майкл Жексоныг ямар хүн гэдгийг надаас илүү мэдэх үү. Би түүнийг хамгийн сайн мэддэг. Аав минь хэзээ ч бага насны хүүхдийг уруу татах хүн биш. Аавыг минь сэтгэлээр унагааж, амьдрах итгэлгүй болгосон худлаа цуурхлуудыг нэг бол энэ. Худал цуурхал хүнийг үгүй хийж болгоно.

 

-Яагаад энэ талаар одоо ярьж байгаа юм бэ?

 

-Одоо л үнэнийг дэлгэх цаг гэж бодсон.

 

-Чи нэг хэсэг хэвлэлийн баатар болсон. 15 настай байхдаа амиа хорлохыг хүссэн. Энэ бүх дуулиан олон хүнийг эмзэглүүлсэн. Яагаад үхэхийг хүссэн юм бэ?

 

-Би энэ талаар анх удаагаа ярих гэж байна. Үнэнийг хэлэхэд би 14 настай байхдаа хүчиндүүлж байсан. Би энэхүү үйл явдлаас болж амьдрах итгэлээ алдсан. Би энэ бүхний дараа зүгээр л үхэхийг хүссэн. Би энэ талаар ярих болон дурсахыг ч хүсэхгүй байна. Зүгээр л ингээд зогсооё.

 

-Майкл Жексоны хувийн амьдрал маш нууц байсан. Таны эх хэн гэдэг нь өнөөг хүртэл нууц байгаа. Энэ талаар?

 

-Би ээжийгээ хэн гэдгийг мэдсэн. Би хэзээ ч ээжийн хайрыг мэдэрч байгаагүй. Гэхдээ аавыг өнгөрсний дараа интернэтийн тусламжтай ээжийгээ хэн гэдгийг мэдсэн. Надад энэ бүхэн хангалттай. Би ээжийгээ хэн гэдгийг мэдсэн гэхдээ түүнтэй уулзахыг хүсэхгүй байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Cc:
Төрсөн охин нь гэж харагдахгүй л бгам даа. Хар арьст хүний гентэй лав бишээ. Өргөмөл охин байх.
2023-04-21
Зочин:
сайхан охин тайван амьдраасай
2017-01-31
Зочин:
нээрээ энэ хов жив цуу яриа хүнийг амьд явах аргагүй болгодог мань олны танил биш ч гэсэн гүтгүүлээд бусаднь харсан юм шиг ч яриад л зэвүүн он жилүүдийг өнгөрөөх гэж үйлээ үзэж билээ
2017-01-31
Зочин:
URGUMUL BH ERLIIZ GEJ HARAGDAHGUI BN
2017-01-30
Зочин:
хөөрхий дээ хүний үр гэж хэцүү л байгаа даа их сайхан охин байна.
2017-01-30