БОАЖЯ, УЕПГ хамтран ажиллахаар боллоо
2017-01-31

 

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээ  өнөөдөр БОАЖЯ-ны “Хаан танхимд” боллоо.

 

Гарын үсэг зурах ёслолын үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчинтой уялдуулах, байгаль орчныг хамгаалах, түүний баялагийг зохистой ашиглах, нөхөн сэргээлт хийх нь манай яамны үүрэг. Нөгөө талаар Прокурорын байгууллага нь энэхүү төрийн өмч болох байгалийн баялагийг хамгаалах гэмт хэрэгт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох үүрэгтэй юм. Иймээс энэ зорилгын огтлолцолд манай хоёр байгууллага хамтран ажиллахаар боллоо” гэв.

 

Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийн тоо өсөж байгааа хэдий ч хэргийн шийдвэрлэлт буурах хандлагатай байгаа аж. Энэ нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хангалтгүй, прокурорын хяналтын үед гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хохирол тодорхойгүй гэх мэт шалтгаанаас болж хэргийг хэрэгсэхгүй болгох  тохиолдол олон гарч байгаатай холбоотой юм байна.

 

 

 “Бид эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Монгол улсын эрх ашигт нийцсэн, зөв, оновчтой шийдвэр гаргах нь бидний хийх ёстой ажил. Монгол улсын ашигт малтмал бол ард иргэдийн баялаг. Байгал орчны эсрэг гэмт хэргийг шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх мөрдөн байцаалтанд төрийг төлөөлөх зэрэгт хамтран ажиллах боломжтой боллоо” хэмээн Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан хэллээ.

 

 2016 оны байдлаар 15 аймгийн 56 сумын нутаг дэвсгэрт 566 нэгж талбарт 3984.46 га газар уул уурхайн улмаас эвдрэлд орж эзэнгүй орхигдсон байна. Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийн тоо өссөөр байгаа энэ үед БОАЖЯ, УЕПГ хамтран ажиллах зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм.

 

Энэхүү хамтын ажиллагааны санамж бичиг нь 2017-2020 он хүртэл хүчин төгөлдөр үргэлжилнэ. Энэ хугацаандаа  байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах, иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд төрийг төлөөлөн прокурор оролцох, харилцан мэдээлэл солилцох гэх мэт ажлыг хийхээр төлөвлөжээ гэж БОАЖЯ-ны ХМА-аас мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Тэр үеийн хонгилийн гишүүд
2023-11-10
Зочин:
urd ni iim ajil khiigddeggvi khol khundii baisan yumuu
2017-02-01
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-01-31