Цагдаагийн албанд нохой бэлэглэлээ
2017-02-01

Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын төвийн Албаны нохойн сургалтын хэлтэст Монголын нохойн холбооны салбар Монголын Ротвейллерийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн П.Оньс, О.Мөнхтулга, О.Амарсайхан нар ротвейллер үүлдрийн нохой бэлэглэлээ.

 

 

Хоёр настай, улаан халтар зүсмийн Акс дуудлагатай эр нохой, Кози дуудлагатай 1 нас 6 сартай охин нохойг гөлөгтэй нь бэлэглэсэн юм.

 

Акс дуудлагатай эр нохой нь өөрийн үүлдрийн хэв шинжийг бүрэн агуулсан, цэвэр цусны нохой бөгөөд Монголын нохойн холбооноос зохион явуулсан уралдаан, тэмцээнүүдэд амжилттай оролцож, дэд байруудад шалгарч байжээ. Харин Кози дуудлагатай эм нохой нь дээрх уралдаан тэмцээнүүдэд насны ангилалдаа дэд байр эзэлж байсан аж. Дээрх нохдыг үржил селекцийн ажил явуулан цэвэр цусны нохдыг гарган авахад ашиглах юм байна.

 

Сургалтын төвийн Албаны нохойн сургалтын хэлтэс нь 2016 оноос нохдыг үүлдрээр нь төрөлжүүлж үйл ажиллагааны чиглэлээр нь тусгайлан сургаж, албанд ашиглаж байгаа юм. Ротвейллер, Кавказ овчарка үүлдрийн нохдыг олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах буюу харуул хамгаалалтын чиглэлээр сургаж албанд ашиглаж эхлээд байна.

Shuud.mn
Сонин хачин