Тэгш, сондгойгоор хязгаарлана
2017-02-01

Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг.

 

Иймд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас дугаарын хязгаарлалтаар зарим зохицуулалтыг хийхээр болжээ.

 

Тодруулбал, Сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдэд тэгш, сондгойгоор хязгаарлах юм байна.

 

Хоёрдугаар сарын 11, 18-ны бямба гарагт 0,2,4,6,8 тоогоор төгссөн

 

Хоёрдугаар сарын 12,19-ний ням гарагт 1,3,5,7,9 тоогоор төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцох юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
zov tegehgui bol odoo novshiin misheel ene ter gesen yavuuliin narantuul ajillaad hereg alga
2017-02-01