Цагаан сарын үзэсгэлэн худалдаа 20-ныг хүртэл үргэлжилнэ
2017-02-01

 

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан  үзэсгэлэн худалдаа  зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа энэ  сарын 20-ны өдрийг хүртэл Тусгаар тогтнолын талбайд  үргэлжилнэ. Тус худалдааг Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих Бизнес инкубатор төв, “Нэг Архангай” ТББ-ынхан  хамтран зохион байгуулж байгаа юм байна гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин