НӨАТ-ын баримтаа шалгаж аваарай
2017-02-02

НӨАТ-ын баримтаа шалгаж аваарай

 

НӨАТ-ын хууль өнгөрсөн оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлснээс хойш иргэд аливаа худалдан авалт хийсэн баримтынхаа  дугаар, үнийн дүнг бүртгүүлэн урамшуулалт сугалаанд оролцож,  хоёр хувийн буцаалтаа эргүүлэн авах болсон. Нэг талаар иргэнд, нөгөө талаар зарим аж ахуй нэгжийг татвараас зугтаах байдлыг хумисан нь улсын төсөвт эерэг нөлөө үзүүлж эхэлсэн жишээ олон байна.  Гэхдээ нэг асуудал байна. Иргэд, худалдан авагчдаа дэлгүүр, супермаркетаас худалдан авалт хийснийхээ дараа баримтаа сайн шалгаж аваарай. Иргэн таны бүртгүүлсэн баримт дотроос  “Үнийн дүн зөрүүтэй” гэх баримт гарч ирэх вий. Зарим хүний хувьд ийм баримт гараагүй байж болох хэдий ч, ийм тохиолдол нэлээдгүй гарч буйг албаныхан ч хэлж байсан юм.

 

Саяхан “Миний Хайпермаркет”-аар үйлчлүүлэв. Нийслэл хотын энд тэндгүй салбартай тус сүлжээ дэлгүүрээс худалдан авалт хийж, баримтаа ч марталгүй авлаа. Гэтэл өнөөхөө  бүртгүүлтэл “Үнийн дүн зөрүүтэй” гэх тайлбар гарч ирснээс хойш  хэд хоногийг үдэв.

 

Эцэстээ хэдэнтээ бүртгүүлснийхээ дараа баримтаа сайтар ажиглавал “Ebarimt-д бүртгүүлэх дүн, НӨАТ-тай, НӨАТ-гүй дүн гэх мэтээр ялган бичсэн байх нь тэр. Гэтэл үнэндээ “НӨАТ” ороод 19810 төгрөгийн худалдан авалт хийсэн байтал Ebarimt-д бүртгүүлэх дүн нь 10930 гэж бичсэн байв. Миний халааснаас 20 орчим мянган төгрөг гарсан байтал үнэн хэрэгтээ баримтаа бүртгүүлэх үедээ 10 мянга гэж бичих нь тун инээдтэй хэрэг биз.

 

Би худалдан авалт хийсэн, тэр дүнгээ ч бүртгүүлэх эрхтэй. Гэвч чухам ямар шалтгаанаар ийм явдал болсныг ч “Миний дэлгүүр”-ийн төв салбар руу нь утас цохиж лавласнаа надтай яг ижил байдалд орсон уншигч танд ч бас хуваалцая. Тэдний хувьд ямар учраас төлсөн дүн, “Ebarimt”-д бүртгүүлэх дүн ялгаатай байгаа талаар  “Таны худалдан авсан бараан дунд доогуур нь зурсан бүтээгдэхүүн байна уу. Тэр бүтээгдэхүүний үнийн дүнд НӨАТ ороогүй учир бүртгүүлэх дүнгээс нь хасагдсан байгаа” гэх тайлбарыг хэллээ.

 

Тухайн сүлжээ дэлгүүрийн лангуу дээр зарагдаж байгаа бүтээгдэхүүнийг худалдан авч, төлбөрийг нь төлсөн ч “доогуур нь зурсан” гэх барааны үнэ  НӨАТ-ын хууль журмын дагуу бүртгэгдэхгүй нь.  Ийм байдалд орсныхоо дараа “Сансар”, “Номин” гэх мэт супермаркетуудаар ч орж, бүтээгдэхүүн авч үзлээ.

 

Лав л худалдан авалт хийсэн дүн бүртгүүлэх дүн хоёр хоорондоо зөрсөнгүй. Харин “Миний дэлгүүр”-ийнхний зөрүүтэй баримтад хууль хяналтынхан нь нэг тайлбар хэлэх биз. Өөр нэгэн жишээ дурьдая. Баруун аймаг руу зорчихоор “Драгон” төвд очиж автобусны тасалбараа бичүүлсэн юм. Тасалбарын үнэ нь 27000, амь даатгал нь 500. Нийтдээ 27500 төгрөг тушааж, НӨАТ-ын баримт ч авлаа. Гэтэл бүртгүүлэх дүн нь бас л зөрүүтэй.

 

27500 төгрөг тушаасан байхад бүртгүүлэх дүн нь 2160 байх юм. НӨАТ-ын хууль өнгөрөгч онд л хэрэгжиж эхэлсэн гэдэг утгаар нь иргэд баримтаа хааяа л бүртгүүлж, зарим нь огт бүртгүүлж ч байгаагүй болов уу. Гэтэл өнгөрсөн 2016 оны тоо баримт энэ хууль ямар үр дүнтэй, хэрэгтэй байсныг гэрчилсэн.  Тухайлбал, өнгөрсөн онд татварын төлөвлөгөө давж биелсэн. Өмнө нь НӨАТ хэзээ ч төлөвлөгөөндөө хүрч биелж байгаагүй юм билээ.

 

Харин 2016 онд 100 хувь давж биелсэн. Улсын төсөвт татвараас нэг их наяд 560 тэрбум төгрөг орсны 35 хувь буюу 555 нь НӨАТ-аас орсон мөнгө байх жишээтэй. Дээрээс нь өнгөрсөн онд НӨАТ төлөгчөөр 2708 аж ахуйн нэгж бүртгүүлсэн байгаа бөгөөд энэ нь хэд дахин өндөр үзүүлэлт байв. Энэ бүхэн НӨАТ-ын хууль хэрэгжсэний гавьяа. Ер нь 2017 оны төсөв тасарчихалгүй бүрдсэний нэг чухал хүчин зүйл нь НӨАТ байлаа. Гэтэл зарим нэг аж ахуй нэгжүүд энэ мэт асуудал гаргасны улмаас иргэдийн төлсөн дүн, бүртгүүлэх дүн хоорондоо зөрж буйг холбогдох албаныхан нь анхааралдаа аваарай. Харин иргэддээ хандаж хэлэхэд, баримтынхаа дүнг заавал шалгаж байхыг хүсье.

 

Эх сурвалж: mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Нэг хүний нэр дээр нэг газраас олон баримт орсон байвал шалгах хэрэгтэй энэ бол хулгай луйвар
2017-02-04
Зочин:
Hunsnii 4-r delguuj bainga uniin zuruumea barimt gargadag6 Hsalgamaar bn
2017-02-03
bi:
ene minii delguur dandaa l iim bdg shde ih sonin shalgaad uzeere
2017-02-02
Zoch:
Er ni bol bvh vilchilgeenii gazruud iig HØAT tei bolgoh heregtei yagaad zarim ni tatvar tøløød zarim ni zvgeer suuj bgiin jishee ni tom zahuud tsainii gazruud hvns baraanii bøønii tøwvvd geh met tatvaraas zailshiisen gazruud bn sh de
2017-02-02
Zochin:
Sapporo n Minii delgvvriin HØAT bdoggvi yum bn le øchnøøn vilchlvvleed vniin dvn zørvvtei gesen barimtuud bsan tuhain vedee toohgvi hayachihsan shalgawal taarna
2017-02-02
irgen:
Нөат tulduggui jijig gazariin baraag zarj bgaa tohioldold нөат n bichegdedgui ym bnlee нөат tuldug tom gazaruidiin baraa n bugd нөат.taigaa bichegddeg ym blee humuus ymnii uchiriig olohgui sain asuuj lavlaagui bj bolj l ugvul sensats degdeeh gd yarchih ymaa
2017-02-02
zochin:
odoo buh zahuud uschin languu tureeslegch narig hamruulah heregtei tatvain alba sain ajiillah heregtei
2017-02-02
zochin:
zarim nutuu burtguulexeer AAN ilgeegeegui gd bxiin ter AAN -d arga xemjee abax xeregtei
2017-02-02
zochin:
Merkurigiin xajuu taliin Minii delguur yag tegj uniin dung ni zurvvlj buchuj ugdug mun bayariin uer buyu sayanii shibe jileer 60d myangan tugrugiin taloniig suljee gatssan geed barimt uguugui bi bodoxdoo xun ixtei ued tegj tatvaraas zugtdag yum bn gej oilgoson neg bus udaa Minii dekguurees nut abch chadaagui bas 2-3 udaagiin nutiin uniin dun zuruurei bsan
2017-02-02
ханд:
миний далай ээж дэлгүүрийн махны тасаг НӨАТ баримт өгдөггүй шүү
2017-02-02
Доди:
Хүнсний захууд, эмийн зарим сангууд, нотариатчид гэх мэт орлого ихтэй газруудыг бүгдийг НӨАТ тооцдог баримттай болгомоор байна.
2017-02-02
Зочин:
тэгээд цэгцэлээч дээ. яирэгдэл их байна ААн татвараа нуух гэж л байгаа юм бол дүнийг нь иргэний оруулсан дүнгээр бүртгэдэг болчооч
2017-02-02