Хэвийн боовны үнэ өсчээ
2017-02-09

 

Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан Нийслэлийн статистикийн газраас мах, гурил болон ууц, хэвийн боовны үнийн судалгааг гаргажээ.

 

Цагаан сарын баярын ширээний тавгийн гол идээ болох хэвийн боовны үнэ нэг ширхэг нь дунджаар 2063 төгрөг байна. Хамгийн хямд үнэтэй хэвийн боов нь “Өгөөж” үйлдвэрийнх, хамгийн өндөр үнэтэй нь “Бамбууш” үйлдвэрийнх байгаа аж.

 

2016 оны цагаан сарын баярын өмнөх мөн үеийнхээс хэвийн боовны үнэ 5.2 хувиар буюу 103 төгрөгөөр өсчээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ их гурилыг хатаагаад л хаядаг шүүдээ
2017-02-09