Г.Дэнзэнгийн хэргийг прокурорт шилжүүллээ
2017-02-09

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусгажээ. Тус газраас Г.Дэнзэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дэх хэсэг, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна. 

 

Г.Дэнзэнг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан юм. 

Shuud.mn
Сонин хачин
ард:
дэндуу даварсан дэнзэн дээлээ немерлее гэж
2017-02-10