Клунигийн эхнэр ихэр хүүхэд тээж байна
2017-02-10

 

Холливуудын нэрт жүжигчин Жорж Клунигийн гэргий өмгөөлөгч Амаль Клуни жирэмсэн болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Амаль ихэр хүүхэд тээж буй тухай ойрын эх сурвалж уламжлав. Тэрбээр ирэх зургаадугаар сард төрөх гэнэ.  Одоогоор уг мэдээллийг хараахан батлаагүй байна.

 

Клунигийн дотны найз “Тэд тун жаргалтай байгаа” гэж хэлжээ.

 

Клуни, Амаль нар өнгөрсөн 2014 онд Италид хуримаа хийсэн юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин