“BAFTA”: Эмма Стоун ялалт байгууллаа
2017-02-13

 

Британийн нийслэл Лондон хотноо  кино урлагийн шилдэгүүдийг шалгаруулах “BAFTA” шагнал гардуулах ёслол зохион байгуулагдаж байна.  Уг наадмын хамгийн олон номнацид холливуудын нэрт жүжигчин Райн Гослинг, Эмма Стоун нарын хамтран тоглосон “La La Land” кино тодроод байна. Тус бүтээл “BAFTA”-ийн 14 номнацид нэр дэвшжээ.

 

Кино багийнхан таван номнацид ялалт байгуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Тэгвэл Эмма Стоун “BAFTA” наадмаас "Шилдэг эмэгтэй гол дүр" номнацид ялалт байгуул талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Жүжигчин бүсгүй өнгөрсөн сард Лос Анжелес хотноо зохион байгуулагдсан “Алтан бөмбөрцөг” кино наадмаас мөн уг бүтээлээрээ шагналын эзэн болсон юм.  Эмма удахгүй болох 89 дэх удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолоос алтан хүн хүртэж магадгүй хэмээн кино шүүмжлэгчид үзэж байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин