Замын хөдөлгөөний ачаалал 60 хувиар буурчээ
2017-02-13

Нийслэлийн засаг даргын А/51 тоот захирамжийн дагуу Сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдээр буюу 2017 оны II сарын 11-ний өдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийж эхэлсэн билээ.

 

 

Дээрх захирамжийг хэрэгжүүлэхээр Замын цагдаагийн алба бүрэн бүрэлдэхүүнээр мөн нэмэлтээр Хууль сахиулахын их сургуулийн 200 сонсогч үүрэг гүйцэтгэж байна.

 

Тэгвэл дугаарын хязгаарлалт хийж эхэлсэн эхний өдөр буюу өнгөрсөн бямба гаригт замын хөдөлгөөний ачаалал 60 орчим хувиар, зам тээврийн ослын дуудлага мэдээлэл 20 орчим хувиар буурч, иргэд түгжрэл, сааталгүй замын хөдөлгөөнд түргэн шуурхай оролцож байна.

 

Иймд эрхэм жолооч та өөрийгөө болон бусдыг хүндэтгэн 10:00-20:00 цагийн хооронд улсын дугаар нь хязгаарлагдсан тээврийн хэрэгсэлтэй хязгаарлалт тогтоосон замуудад хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна.

Shuud.mn
Сонин хачин
balt:
tsagdaa.nar..mashinii.dygaarig.myy.hardag.hunhunee.hundleh.heregtei.bna
2017-02-13
хэхэ:
худлаа тоо худалч пяхлуунууд
2017-02-13