Хайрттайгаа маргааш юу үзэх вэ
2017-02-13

“Valentiners” тоглолт

 

Залуу дуучин А.Хишигдалай,  Зоригт,  Маралжингоо, Оргил, Тэнүүн, Чойжоо болон A sound хамтлагийн уран бүтээлчид хамтран “Valentiners” тоглолтыг зохион байгуулна. Тус тоглолт “Corporate” зочид буудлын Corporate  Event Hall танхимд 20.00 цагт болно. Тоглолтын тасалбар 20-30 мянган төгрөгийн үнээр борлуулагдаж байгаа юм байна.

 

“Чимээгүй ирэх дурлал” тоглолт

 

 

“Хурд” хамтлагийн уран бүтээлчид дурлалт хосуудад зориулан жил бүрийн хайрын баярын өдрөөр тоглолтоо хийдэг уламжлалтай. Энэ жил “Чимээгүй ирэх дурлал” нэртэй тоглолтоо энэ сарын 14-нд 19.00 цагт “Corporate” зочид буудлын “Concert Hall” танхимд тоглоно. Тоглолтын тасалбарын үнэ 60 мянган төгрөг ажээ.

 

“Зүгээрээ хайраа” тоглолт

 

 

Хошин урлагийн жүжигчид болон дуучид хамтран зохио байгуулдаг “Зүгээрээ хайраа” шоу тоглолт дөрөв дэх жилдээ болох гэж байна. Тоглолт маргааш “ CROCUS event HALL”-д 20.00 цагт эхэлнэ.

 

Тоглолтод:

 

Харанга Лхагваа

 

KIWI Uka

 

Дуучин Баярцэнгэл

 

Агиймаа & Заяа

 

Мөрөөдлийн театр

 

Маск Гэрлээ

 

Мөөжиг

 

FIRE хамтлаг

 

Амина

 

Бид 4 хамтлаг

 

Зоригт & Хишигдалай нар оролцох аж. Тоглолтын тасалбар 19.900 төгрөгийн үнэтэй байна.

 

Опозит эргэн тайзнаа

 

 

“Опозит” хамтлагийн залуус рэппэр  NMN нар хамтран  маргааш 19.00 цагт “Gandan Live House”-д хосуудад зориулан тоглолт зохион байгуулах гэж байна. Тэдний тоглолтын тасалбарын үнэ 30-50 мянган төгрөгийн үнэтэй юм байна.

 

“I love you” тоглолт

 

 

Улсын филармонийн гоцлол дуучин  Н.Наранбаатар,  Ц.Хулан нар хамтран “I love you” тоглолтоо хийнэ. Тоглолт энэ сарын 13,14-ны өдрүүдэд  20.00 цагт Улсын филармонийн концертын танхимд болно.

 

"Жаргалтай залуу нас" тоглолт

 

 

Маргааш буюу хайрын баярын өдрөөр 19.00 цагт  “Жаргалтай залуу нас” шилдэг залуу хөгжимчдийн концерт УДБЭТ-ын концертын танхимд болно.

 

Тоглолтод:

 

  • УДБЭТ-ын гоцлол дуучин СТА М.Дариймаа

 

  • УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Энхнаран

 

  • УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал

 

  • УДБЭТ-ын гоцлол дуучин СТА О.Хүрэлбаатар нар оролцоно.

 

“Парисын дарь эхийн сүм” мюзиклийг тоглоно

 

 

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид хайрын баяраар 19.00 цагт “Парисын дарь эхийн сүм” сонгодог мюзикл жүжгийг тоглохоор зэхжээ.

 

Жүжгийн гол дүрд:

 

  • Эсмеральда Н.Баярмаа

 

  • Квазимода С.Болд-Эрдэнэ /СТА/

 

  • Фроло хамба Г.Эрдэнэбилэг /СТА/

 

  • Феб М.Түвшинхүү /СТА/

 

  • Гренгуар Л.Дэмидбаатар /МУГЖ/

 

  • Гудул Б.Нармандах /СТА/

 

  • Клопен Б.Жаргалсайхан /МУГЖ/

 

  • Лис Ц.Баясгалан /СТА/ нар тоглоно. Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 10,000₮, 15,000₮, 20,000₮, 25,000₮ 30,000₮ үнэтэй байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин