Адель хүүдээ зориулан хийлгэсэн шивээсээ арилгуулжээ
2017-02-14

 

Британийн нэрт дуучин, “Оскар”-ын шагналт Адель хүү Ангелодоо зориулан хүзүүндээ “А” үсгийг шивүүлсэн билээ. Тэрбээр уг шивээсээ 2013 онд хийлгэсэн юм.

 

Тэгвэл дуучин бүсгүй энэхүү шивээсээ арилгуулсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэрбээр өчигдөр Лос Анжелес хотноо зохион байгуулагдсан 59 дэх удаагийн Грэммигийн наадамд оролцсон юм. Энэ үеэр түүний хүүдээ зориулан хийлгэсэн шивээс байхгүй байжээ.

 

Харин дуучны хэвлэлийн төлөөлөгч хэвлэлээр цацагдаж буй дээрх мэдээллийг үгүйсгэж “Шивээс хаана байсан тэр газраа байгаа. Зүгээр нүүр будалтын үеэр бүдгэрсэн байх” хэмээн мэдэгдсэн байна.

 

Адель өчигдөр болсон шагнал гардуулах ёслолоос таван шагналын эзэн болсон юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин