Барилгын ханган нийлүүлэгчдийн чуулган болно
2017-02-15

11:00 цагт Эрүүл яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат ГССҮТ-ийн Түлэнхий тасагт ажиллана.


11.00 цагт: 2017 оны I сарын байдлаарх Нийгэм, эдийн засгийн мэдээний танилцуулгыг ҮСХ-ны буюу ЗГ-ын 3-р байрны "Мэдээллийн танхимд" хийнэ.


11:00 цагт Хууль зүйн яаманд Галын аюулаас нэгэн гэр бүлийн гурван хүний амь насыг аварсан УБХЦГ-ын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчдад шагнал гардуулна.


11:30 цагт: Монгол ньюс мэдээллийн төвд Таван толгойн уурхайн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.


12:00 цагт Цагдаагийн ерөнхий газарт алба хаагчдыг хүлээн авч уулзан, баяр хүргэнэ. 


12:00 цагт: УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа болон ЗТХЯ, ЭМЯ-ны удирдлагууд Төмөр замын төв эмнэлгийн дотрын шинэ тасгийн нээлтэд оролцож, тус эмнэлгийн эмчилгээ үйлчилгээний явцтай танилцана. 


13.30 цагт: "Барилгын ханган нийлүүлэгчдийн чуулган 2017" МҮХАҮТ-д болно. 


14.00 цагт: Монголын үндэсний музейд 2014-2016 онд тус музейн сан хөмрөгийг шинээр баяжуулсан түүх, археологи, угсаатны зүйн холбогдолтой 400 орчим шилдэг үзмэрүүдийг дэглэх үзэсгэлэнгийн нээлт болно.


14.00 цагт: "Өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад төр, олон улсын байгууллагын хамтын ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар хангах" ажлын хэсгийн тайлант хурал Шадар сайдын ажлын өрөөнд болно. 


15.00 цагт МҮОХ-ны байранд “Саппоро 2017” Азийн өвлийн VIII наадамд оролцох Монгол улсын баг тамирчдыг үдэн гаргах ёслол болно. 


18:30 цагт Blue Moon Art Gallery-д "BALLET WORKOUT" DVD-ний албан ёсны нээлт болно.

 

Shuud.mn
Сонин хачин