Ажилгүй иргэдийн тоо 107 мянгад хүрчээ
2017-02-15

 

Хөдөлмөр эрхлэлтийн  байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2017 оны нэгдүгээр сарын эцэст 47.3  мянга болжээ. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд нь өмнөх оны мөн үеэс 348 буюу 1.0  хувиар, өмнөх сараас 160 буюу 0.5  хувиар буурчээ.

 

Ажилгүй иргэдийн:

 

  • 11.8  мянга буюу 34.5 хувь нь  Улаанбаатарт  

 

  • 7.7 мянга буюу 22.4 хувь нь Хангайн бүсэд

 

  • 6.3 мянга буюу 18.3  хувь нь Төвийн бүсэд

 

  • 5.6  мянга буюу 16.4 хувь нь Баруун бүсэд

 

  • 2.9 мянга буюу 8.4  хувь нь Зүүн бүсэд байна.

 

Ажилгүй иргэдийн 45.1 хувийг бүрэн дунд, 30.8 хувийг  дипломын дээд болон бакалаврын, 7.0  хувийг  техникийн  болон мэргэжлийн  6,3 хувийг  суурь, 5.6 хувийг  тусгай мэргэжлийн  дунд, 2.3 хувийг бага, 1.8 хувийг  магистр, доктор, 1.1 хувийг  боловсролгүй иргэд эзэлж байна.

 

Улсын хэмжээнд  бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.2  хувийг 15-34 насны залуучууд  эзэлж байна. Энэ үзүүлэлт Увс, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Дундговь, Архангай, Дорноговь, Дорнод,  Төв, Орхон,  Сэлэнгэ,  Сүхбаатар, Өмнөговь аймагт улсын дунджаас 1.0-12.3  пунктээр илүү байна.

 

Судалгааны дүнгээр 2016 оны дөрөвдүгээр  улиралд улсын хэмжээнд  ажилгүй иргэд 107.0 мянга болжээ. Ажилгүй иргэдийн 67.0  мянга нь буюу 62,6  хувь нь эрэгтэйчүүд, 40.0 мянга буюу 37,4 хувь нь  эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2016 оны дөрөвдүгээр улиралд 8.6 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.3 пунктээр өсч, өмнөх улирлаас 0.8 пунктээр  буурсан байна.

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
CHANCE@XXK:
Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah Surtahclah ajiluudiig hiij huitsetgene. Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO. • Ажлын байранд тавигдах шаардлага httpCash4Visits.comref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод
2017-02-15