Улсын төсөв 25.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ
2017-02-15

Гэрэл зургийг MPA.mn

 

Үндэсний статистикийн хорооноос 2017 оны нэгдүгээр сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа.

 

Мөнгөний нийлүүлэлт 2017 оны нэгдүгээр сарын эцэст 11.9 их наяд төгрөг  болж, өмнөх сараас 203.0  тэрбум төгрөг буюу 1.7 хувиар  буурчээ. Энэ нь өмнөх оны  мөн үеэс 2024.0  тэрбум буюу 20.5 хувиар өссөн үзүүлэлт аж.

 

Мөнгөний нийлүүлэлт 2017 оны нэгдүгээр  сард өмнөх сараас 203.0  тэрбум төгрөгөөр  буурахад төгрөгийн хадгаламж 127.8  тэрбум төгрөг, валютын харилцах 50.0  тэрбум төгрөгөөр  өссөн хэдий ч валютын хадгаламж  235.8 тэрбум төгрөг,  төгрөгийн харилцах 83.1  тэрбум төгрөг,  хадгаламжийн байгууллагаас  гадуурхи мөнгө  61.8  тэрбум төгрөгөөр  буурсан нь нөлөөлжээ.

 

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө  2017 онын нэгдүгээр сарын эцэст 736.1 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 87.6  тэрбум төгрөг буюу 10.6 хувиар  буурч, өмнөх  оны мөн үеэс 22.3  тэрбум төгрөг буюу 3.1 хувиар  өсчээ.

 

 Аж ахуй нэгж, байгууллагад олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2017 оны нэгдүгээр сарын эцэст 12.4  их наяд төгрөг болж, өмнөх сараас 42.7 тэрбум төгрөг буюу 0.3  хувиар буурч, өмнөх  оны мөн үеэс 590.2  тэрбум төгрөг буюу 5.0 хувиар  өсчээ.

 

Банкны системийн хэмжээгээр  чанаргүй зээл 2017 оны нэгдүгээр сарын  эцэст 1056.2  тэрбум төгрөг болж, өмнөх сараас 4.5  тэрбум төгрөг,  өмнөх оны  мөн үеэс 162.2  тэрбум төгрөгөөр  өссөн байна.  Чанаргүй зээл  нийт зээлийн өрийн  үлдэгдлийн 8.5 хувийг  эзэлж, өмнөх  сараас өөрчлөлтгүй  боловч өмнөх  оны мөн үеэс 0.9 пунктээр  нэмэгдсэн байна.

 

 

 

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн  орлого,  тусламжийн нийт хэмжээ 2017 оны нэгдүгээр сард 440.6  тэрбум төгрөг, зарлага эргэж  төлөгдөх цэвэр  зээлийн нийт хэмжээ 465.9  тэрбум төгрөг болжээ.  Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн  нийт тэнцэл 25.3  тэрбум төгрөгийн  алдагдалтай гарлаа.  Улсын нэгдсэн төсвийн  тэнцвэржүүлсэн  тэнцлийн алдагдал  өмнөх оны мөн үеэс 54.4  тэрбум төгрөгөөр  буурахад орлогын  өсөлт  зарлагын өсөлтөөс  19.1  пунктээр  илүү байгаа нь нөлөөлжээ.

 

Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
CHANCE@XXK:
Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah Surtahclah ajiluudiig hiij huitsetgene. Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO. • Ажлын байранд тавигдах шаардлага httpCash4Visits.comref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод
2017-02-15