Роберт Паттинсон сүйгээ цуцлаагүй
2017-02-17

 

“Бүрэнхий” цувралын од Роберт Паттинсон өнгөрсөн 2015 оноос эхлэн Британийн уран бүтээлч, дуучин Фка гэгчтэй болзох болсон билээ. Хос сүй тавьцгаасан юм.

 

Гэхдээ орон нутгийн хэвлэлүүд өнгөрсөн оны дундуур хосыг салцгаасан хэмээн мэдээлэх болсон. Уг мэдээллийг батлах шиг хос өнөөг хүртэл олны өмнө хамтдаа байхдаа гэрэл зурагчдын дуранд өртөөгүй билээ.

 

Тэгвэл Паттинсон сүйгээ цуцлаагүй талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Тэрбээр өчигдөр сүйт бүсгүйгээ “The Lost City of Z” киноныхоо нээлтэд дагуулан ирсэн байна. Мөн дуучин бүсгүй сүйн бөгжөө зүүсэн байжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин