Ким Чен Намын үхэлтэй холбогдуулан хойдын иргэнийг барьжээ
2017-02-19

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Нам өнгөрсөн долоо хоногт Малайзад байхдаа бусдын гарт амиа алдсан билээ.

 

Уг хэрэгтэй холбогдуулан Индонез, Вьетнамын гурван иргэнийг баривчлаад байна. Тэгвэл орон нутгийн цагдаагийнхан Ким Чен Намыг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан Хойд Солонгосын иргэнийг баривчилсан талаар “www.channelnewsasia.com” сайт мэдээллээ.

 

Сэжигтэнг Ри Жун Чол гэдэг бөгөөд 46 настай гэнэ. Тэрбээр эмэгтэй бөгөөд хэрэг болох өдөр Ким Чен Намаас холгүй явж байхдаа хяналтын камерт бичигджээ.

 

Пхеньян өнгөрсөн баасан гаригт  Ким Чен Намы үхэлтэй холбоогүй гэдгээ илэрхийлэн, цогцост нь задлан шинжилгээ хийхгүйгээр эргүүлэн өгөхийг Малайзын удирдлагуудаас шаардаад буй юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

Shuud.mn
Сонин хачин