Эдийн засаг сэргэж, валютын нөөц нэмэгдэнэ
2017-02-20

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Монгол Улс ОУВС-гийн “Extended fund facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т хамрагдахаар болжээ.  Энэ талаар  Сангийн яам, Монголбанк болон ОУВС-гийн төлөөлөгчид Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ. Сангийн сайд Б.Чойжилсүрэн:

 

-Өнөөдөр манай улсад төсвийн болон төлбөрийн тэнцлийн гэсэн хосолсон хүндрэл үүссэн учраас энэхүү хөтөлбөрийг сонгосон юм. Монгол Улс нийт 5,5 орчим тэрбум ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилтийг донор орнуудаас авна. Хөтөлбөрийн хүрээнд нэгдүгээрт төсвийн бодлогыг авч хэрэгжүүлнэ. Хоёрдугаарт мөнгөний бодлого дээр цогц арга хэмжээ авна. Гуравдугаарт Монголбанкинд тухайлсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр боллоо.

 

Тус хөтөлбөр нь ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр хэлцэгдэж байж баталгаажина. Үүний өмнө бид эхний ээлжинд төсөвт тодотгол хийнэ.  Монголбанк ипотекийн хөтөлбөр рүү шинэ санхүүжилт хийхгүй. Гуравдугаарт Монголбанк төсвөөс гадуурх төсвийн чанартай санхүүжилтийг хийхгүй байх гэсэн үндсэн гурван бодлого дээр байр суурь нэгдсэн.

 

Хөтөлбөр хэрэгжсэнээр 2017 онд эдийн засгийн өсөлт -0.0 хувиар, 2018 онд 1.8 хувиар, 2019 онд 8.1 хувиар өснө гэж тооцсон. Мөн хэрэглээний индекс, гадаад худалдааны тэнцэл, экспорт, импортыг шат дараатай нэмэгдүүлэхээр тооцлоо. Харин валютын нөөцийг 2017 оны төгсгөл гэхэд  1.6 тэрбум, 2018 онд 2.7 тэрбум, 2019 онд 3.5 тэрбум, 2020 онд  3.8 тэрбумд хүргэж нэмэгдүүлсэн байх болно" хэмээлээ.

 

Татвар нэмнэ, цалин нэмэхгүй

 

Ингээд төсвийн орлого, зарлага болон концессын тал дээр зохицуулалт хийхээр болжээ. Үүнд:

 

Төсвийн орлогыг нэмэгдүүлэх хүрээнд доорх 8 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болжээ. Шатахууны онцгой албан татварыг манай улс өмнө нь хоёр удаа бууруулаад байсан. Энэхүү бууралтыг 2017 оны 7 дугаар сараас болон 2017 оны 10 дугаар сараас хоёр шатлалаар буцаан нэмэгдүүлнэ.  Хувь хүний орлогын татварыг шатлалтайгаар нэмэгдүүлнэ.  Одоогийн нөхцөлд Нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч 10 хувийг нь, ажилтан 10 хувийг нь төлдөг байсныг 2018 оноос тус бүр нэг хувиар нэмэгдүүлэх юм.   Суудлын жижиг автомашины насжилтаас хамаараад 3-15 хувиар, мөн цлиндрын багтаамж 4500 1см3 –ээс илүү бол  /насжилт/ 40-250 хувиар татвар нэмэгдүүлнэ.

 

Архи, тамхи, согтууруулах ундааны онцгой албан татварыг 2018 онд 10 хувиар, 2019 онд 5 хувиар, 2020 онд 5 хувиар нэмэгдүүлнэ.   Хадгаламжийн хүүгийн орлогод 2018 нэгдүгээр сарын нэгнээс татвар ноогдуулах байсныг  наашлуулж, 2017 оны 4 дүгээр сарын 1-нээс татвар оногдуулна.  Одоо 5 хувьтай байгаа импортын тамхинд ноогдох гаалийн албан татварыг 30 хувь болгож өсгөхөөр боллоо.   Татварын орлогын удирдлагыг сайжруулна. Цалинг 2017, 2018 онд нэмэхгүй.

 

Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтыг нэгдсэн тендерээр явуулж, өртөгийг 10 хувиар бууруулна.м  Тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх, тодруулбал 2026 оноос эрэгтэй 65 нас, 2036 оноос эмэгтэй 65 насанд тэтгэвэрт гардаг болна.  Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгох үүднээс одоогийн түвшинд 60 хувьд нь хүүхдийн мөнгө олгодог байсныг  40 хувь болгон багасгана. Гэхдээ бууралттай холбоотой үлдэж байгаа мөнгийг хоолны талон хэлбэрээр олгоно. Нийгмийн халамжийг давхцуулахгүй.  50 тэрбум төгрөг шаардагдаж байсан Цэргийн албан хаагчийн эрхзүйн  байдлыг хангах хуулийг хүчингүйд тооцно.  Өөрөөр хэлбэл тус хуулинд цэргийн албан хаагчдад төрөөс орон сууцаар хангах эсвэл орон сууцны түрээсийг төрөөс хариуцна гэснийг хүчингүй болгоно.

 

Концессын тухайд одоо байгуулсан концессын гэрээнд хөндлөнгийн аудит оруулж, дараа онд нөхөн төлбөр олгоно.  Төсөв хэлэлцэх үед УИХ зардлыг нэмэгдүүлэхгүй. Хэрэв зардал нэмэгдүүлэх болвол өөр нэг зардлыг хасах бөгөөд төсвийн зөвлөлийг байгуулах гэсэн чиглэлүүд дээр тогтжээ.

 

Энэ удаагийн хөтөлбөрөөр өмнөхөөсөө 20 дахин их хэмжээний санхүүжилт орж ирнэ

 

 ОУВС-гийн Ажлын хэсгийн ахлагч Коши Матай:

 

-2009 онд хэрэгжиж байсан ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс 300 сая ам.доллар хүрэхгүй хэмжээний санхүүжилт авч байсан бол түүнээс 20 дахин их хэмжээний санхүүжилт энэ удаагийн хөтөлбөрөөр орж ирнэ. Монгол Улстай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцоонд хүрлээ. Хөтөлбөр нь 3 жилийн хугацаатай хэрэгжинэ. ОУВС-аас хэрэгжүүлдэг зээлийн хөтөлбөрүүд дундаа том байр суурь эзэлдэг.

 

ОУВС-аас 440 сая ам.долларын санхүүжилт үзүүлнэ. Үүнээс гадна Япон, Солонгос, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк гэх мэт хоёр талт болон олон талт доноруудаас нийт 3 тэрбум ам.долларын санхүүжилт авах нөхцөл бүрдсэн.  Түүнээс гадна БНХАУ-ын Ардын банкнаас Монголбанкинд нээсэн байгаа юаны своп шугамын хугацааг дор хаяж 3 жилээр сунгах боломжтой. Хөтөлбөрийн хүрээнд 5,5 тэрбум ам.долларын санхүүжилт туслалцаа дэмжлэг хэлбэрээр орж ирнэ.

 

Өнөөдрийн зарлаж байгаа тохиролцоо бол ОУВС-ийн ажлын хэсгийн түвшинд хүрсэн тохиролцоо. Энэхүү тохиролцоог баталгаажуулахын тулд юуны түрүүнд санхүүжилт өгөхөө мэдэгдсэн олон талт болон хоёр талт байгууллагуудаас албан ёсны баталгаа гаргуулах ёстой. 

 

Монгол Улсын Засгийн газрын зүгээс урьдчилсан 3 арга хэмжээ авах ёстой. Нэгдүгээрт, Монгол Улсын 2017 оны төсөвт тодотгол оруулна.  Хоёрдугаарт, банкны салбарт хийх ёстой үнэлгээний үйл явцыг эхлүүлнэ. Гуравдугаарт, Монголбанкнаас санхүүжүүлдэг төсөвтэй адилтгах үйл ажиллагааг зогсоох гэсэн ажлыг хийх шаардлагатай. Эдгээр шатлал бүхий ажлууд хийгдсэний дараа ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хуралдана. Зөвлөл ирэх сард хуралдаад шийдвэрээ гаргана гэж төлөвлөж байна.

 

Хөгжлийн банкны хуулийг  шинэчилсэн. Хөгжлийн банктай холбоотой нэлээд асуудал үүссэн байсныг үүгээр цэгцэлж, зах зээлийн баримжаатай ажилладаг байгууллага бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.

 

Дараагийн гарч буй нэг өөрчлөлт бол Монголбанк төсөвтэй холбоотой үйл ажиллагаанд оролцолгүй мөнгөний бодлогын хэрэгжилтэд анхаарлаа хандуулж ажиллах болно. Цаашид Төв банкны хууль, эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох шаардлагатай. Монголбанкнаас банкны салбарыг бэхжүүлэх маш том арга хэмжээ төлөвлөсөн. Юуны түрүүнд банкуудын үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит оруулна. Хоёрдугаарт хүндрэлтэй байгаа банкуудыг бэхжүүлэх хэрэгтэй. Үүнтэй зэрэгцээд банкуудын хяналт шалгалттай холбоотой дүрэм журмыг сайжруулах шаардлага үүснэ. Үүний үр дүнд монголын банкууд хүчирхэг болно. Түүнчлэн төсвийн сахилга батыг сайжруулахад чиглэсэн ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

 

Богино хугацаанд хүндрэл гарах нь гарцаагүй. Гэхдээ дунд болон урт хугацаанд Монгол Улсын эдийн засаг сэргэж, гадаад валютын нөөц нэмэгдэнэ.  Түүнээс гадна өрийн хэмжээ буурах болно хэмээлээ.

 

Мэдээлэл хийсний дараа тэд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-УИХ-аас  баталсан халамжийн чанартай хуулиуд  яаж хэрэгжих вэ?

 

Сангийн сайд Б.Чойжилсүрэн:

 

-Нийгмийн халамжийг танахыг Засгийн газар, ОУВС аль аль урьтал болгоогүй. Насны хишгийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно. “Цалинтай ээж” хөтөлбөрийг үргэлжлүүлнэ. Төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмжийн хугацааг 36 сараар хэвээр нь мөрдөнө. ХАА-н салбарын дэмжлэгийг үргэлжлүүлэн олгоно. НӨАТ-ыг 13 хувь болгох гэж байсныг 10 хувьд нь авч үлдэхээр тохиролцоонд хүрсэн.

 

-Их хэмжээний валют гадагш гаргахгүй гэж байна. Ирэх сард төлөх 580 сая ам.долларын зээлийн төлөлтийг хэрхэн хийх бол?

 

-Хөтөлбөр хэрэгжих 3 жилийн хугацаанд гурван том бондын эргэн төлөлт хийнэ. Эхлээд 580 сая ам.доллар буюу “Евро" бонд, хоёрдугаарт 2018 оны 1 дүгээр сарын 5-нд төлөх “Чингис бонд”-ын эхний 500 сая ам.доллар, гуравдугаарт 1 тэрбум юаньтай тэнцэх “Дим сам бонд”-ын төлөлт хийх юм.  580 сая ам.долларын бонд бол Засгийн газрын бонд биш. Хөгжлийн банкны бонд. Энэ бондыг тодорхой бондоор сольж, төлбөрийг хийхээр болсон. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэдэн хувь нь зогсоно гэсэн тооцоолол гаргаагүй.

 

-ОУВС-гаас  санхүүжилт ямар шатлалаар орж ирэх вэ?

 

ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Коши Матай:

 

-ОУВС нь санхүүжилтийг нэг дор хийдэггүй. Хөтөлбөрийн хүрээнд тусгасан арга хэмжээ хэр үр дүнтэй хэрэгжсэнээс хамаарч санхүүжүүлтүүд хуваарийн дагуу хийгдэх болно. Өөрөөр хэлбэл, хөтөлбөр хэрэгжих гурван жилийн хугацаанд санхүүжилт тодорхой шатлалаар орж ирнэ. ОУВС-гийн хувьд үнэлгээгээ 3 сараар хийнэ. Зээлийн хүү хөвөгч хүүгээр бодогдоно. Гэхдээ 2-иос илүүгүй байх юм. Энэ хөтөлбөр нь “Стэнд бай” хөтөлбөртэй харьцуулвал төлөлтийг 10 жилийн хугацаанд хийх боломжтойгоороо давуу талтай.

 

-Татвар нэмснээр төсвийн орлого хэрхэн нэмэгдэх вэ?

 

Сангийн сайд Б.Чойжилсүрэн:

 

-Татвар нэмснээр 2017 онд 203.4 тэрбум, 2018 онд 476.1 тэрбум, 2019 онд 497.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлнэ. Хүүхдийн мөнгийг 60 хувьд нь бэлнээр, 40 хувьд нь 2019 оноос нөхөн олгохоор шийдвэрлэсэн байсан. Нөхөн олгохоо боль. Одоо хүүхдийн мөнгө авч байгаа 60 хувийг 40 болго. Хэмнэлт гарсан 20 хувьд хоолны талон өг гэсэн бодлого хэрэгжинэ. Гэхдээ хөтөлбөр хэрэгжсэнээр 2017 оны төгсгөл, 2018 оны эхэн гэхэд хувийн хэвшлийнхний нөхцөл их сайжирна.

 

-Сангийн яам төсвийн тодотголоо хэзээ өргөн барих вэ?

 

-Сангийн яам ирэх долоо хоногийн лхагва гарагт хуралдах Засгийн газрын ээлжит хуралдаанаар төсвийн тодотголын асуудлыг оруулна. Ээлжит бус чуулган зарлах эсэхийг УИХ-ын удирдлага шийднэ.

 

-Тэтгэврийн насыг нэмэх тухайд ямар тайлбар өгөх вэ?

 

-Тэтгэврийн сан асар их алдагдалтай болсон. Хоёрдугаарт насжилт уртасч байгаа болохоор тэтгэврийн насыг нэмсэн.

 

-Хөтөлбөр хатуу шаардлагатай байна. Улс төрийн тогтворгүй байдал үүсэх юм биш үү?

 

 -Хөтөлбөр амжилттай хэрэгжих эсэх нь биднээс хамаарна. Улстөрийн нөхцөл байдал гайгүй биз дээ. Энэ тал дээр тодорхой байр суурь илэрхийлэх хэрэггүй гэж бодож байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
сараа:
Өр ӨР БАС ДАХИН ӨР
2017-02-21
ХҮН ХҮН:
Төрийн алба бол нам дагсан дараг нарын бөхс долоогч хулгайч хахуулч нарын алба болсон Хороонд хэрсгийн дарга нэртэй 300000 төгрөгний цалинтэй ажил хийдэгүй нам ярсан хэргүүлч авгай нар олноор би болсон Энэ бол МАН -АН ,,,МАНАН сонгууль бүрээр ээлжлэн ялаж байхад хэрэгтэй ,,Өөр хэрэгтэй юм байхгүй ,,
2017-02-21
хүн хүн:
Зээл нэрээ гаднаас мөнгө авч хулгайлах ,мэхлэх ,луйвардах ,, зэрэг зүсэн бүрийн муу аргаар зээлийг өөрийн болгон авч хагарталаа баяжан, улс ороноо өрөнд оруулаж ,ард түмнийг ядууруулаж Хулгайлаж луйвардсан мөнөө өр нэрээр ард түмнөөр төлүүлэж байдаг Ийм төр бол ард түмний төр биш, Хулгайч, луйварчин нарын төр, Төрийн албаар дүүсэн нам дагсан бөхс долооч хулгайч, хахуулч нарыг цөөрүүлэж хулгайч нарт хариуцлаг тооцож хулгайлсан хөрөнгийг нь хураамаар юм даа Ард түмэн өргүй харин хулгайч нарт алдсан зүүл их МАН -АН хоёроос хулгайлах луйвардах мэхлэх зэргээс өөр шудраг шийдэл итгэж хараад хэрэгүй
2017-02-21
Зочин:
Энд нэг л юмыг сайн анзаарч харлаа. Төсвийн данхайсан том бүтцийг үгүй хийх гэхээр нам нь сонгуульд ялчаад байдаг нөхдүүдийг ажилгүй гээд гаргачихаар дараагийн сонгууль сонгууль биш болчих гээд байдаг яах учраа олохгүй байх шиг байна л даа. Нэгэн жишээ татий - Байгаль орчны яам өнөөдөр 150 гаруй ажилтантай гэж бодий үүний яг өнөөдөр ажил хийдэг мэргэжлийн гэх хүн 10 хүрэхгүй хувь байна. Тэгэхээр 150 хүнийг - 50 хүн болгон цөөрүүлэх боломж байна. Яаж гэж үү??? маш амархан бүх тусгай зөвшөөрлийг нэг цонхны ЦАХИМ системд оруулах - цахим систем дээр үсрээл 10 хүн бодлого шийдвэр дээр - 40 хүн ингээл болоо. Харин тусгай зөвшөөрлийг ТББ, бусад газарлуу шилжүүлбэл харин ч эсэргээрээ яам нь хяналтаа алдах аюултай шүү !!!!!!!!! 100 хүний цалин дунджаар сарын 600,000 х 12 сар х 100 хүн = 720 000 000 төгрөг хэмнэгдэж байна даа.
2017-02-21
Зочин:
3 хан сая хүнд ахадсан зээл авах юм да
2017-02-21
Me:
Turuuchiin bondiin mungunuus hamgiin ih zeel avsan hun bol ene Choijoo said, uuruu ene uriig hezeenees tuluh ve, HURD groupiin oron suutsnuud undur unetei. MANAmiig songoson malnuudtai hamt hohirch bga ni haramsaltai.
2017-02-21
Guilagchin:
Bid ingeed ugeegui yaduu guilagchin boljdee ee huurhii yasan hetcuu horvoo ve
2017-02-20
zochin:
uvsiin hulgaich nar ard tumeniig shulj ehellee
2017-02-20
zochin:
ene huur chadahguieeeeee
2017-02-20
zochin:
ГОМО МӨНХӨӨ ЧИ ИЧИХГҮЙ БОЛ БИД НАР ИЧИХГҮЙ ШҮҮ ЧИ ӨӨРӨӨ ГОМОГООС БОЛЖ АНХ МАНАЙ БАЙРАНД ЭНЭ АСЦУУДЛЫГ ЭХЛҮҮЛЭЭ БИЗ ДЭЭ
2017-02-20
zochin:
uls ornoo urund ,ard tumnee yaduugiin tuild oruulah bodloglogo yavuuldag medleg chadvargui tur zasgiin udirglagatai bid tednii darlal doromjlold tesej uldeh bolov uu
2017-02-20
Зочин:
Чойжисүрэн сайд болоод толгойд нь орж ирсэн цорын ганц хувилбар бол татвараар ард иргэдийн карма суйлж төсвөө бүрдүүлэх явдал.Энэ нь эхлээд УИХ дээр орж ирээд унасан.Одоо түүнийгээ ОУВС-ын нэр барьж дахин оруулж ирж батлуулж байна.Үүнээс өөр хувилбар олж бодох сүв цаадахд чинь байхгүй байна.МАН өөрөө энэ талаар ямарч бодлогогүй явж ирсэн болох нь батлагдаж байна шүү дээ
2017-02-20
Зочин:
ЗАСАГТ БАЙГАА ТӨСВИЙН СУЛ ОРОН ТООГОО ХЭМНЭ СУЛ ЦАЛИНТАЙ ОЛОН БӨХ ТЭЖЭЭДЭГ ХИЛ ХАМГААЛАХ ЦАГДАА ОНЦГОЙ БАЙДАЛ БАТЛАН ХАМГААЛАХ ГМ ТӨСӨВӨӨ ХЭМНЭ ОЛОН ДАРГАА ЦӨӨЛ АРД ИРГЭДЭЭ ДЭЭРЭМДЭХЭЭ ЗОГСОО
2017-02-20
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
Олон сая доллар, олон их наяд төгрөг-г хувааж идээд, цацаад дуусгасан хүмүүстэй өөрсдөө хуйвалдсан мэт хаацайлан хамгаалж, хуулийн хариуцлагад татдаггүй, зувчуулсан мөнгийг эргэж төлүүлж чаддаггүй. Нам харгалзахгүй оффшорчдыг шалгаж, хулгайн мөнгийг нь татаж чаддаггүй. Оффшорчин Х.Бум-Эрдэнийг л гэхэд Төрийн банкны 70-г эзэмшдэг Хадгаламжийн Даатгалын Корпорацийн захирлаар томилсон. 2 хүн Сангийн сайдын 2 талд сууж бгаад ОУВС-н хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүй гээд мэдээлэл хийж байх жишээтэй.
2017-02-20
Ersa:
Ene ashigui ajildag turiin kampanuudig huvid ug miat, tsahilgaan stants,shuudan,
2017-02-20
Иргэн:
Энэ Чойжоо, Баяртсайхан мэтийн малуудаар удирдуулсан эдийн засаг гэж юу байхав дээ. Ард түмнээ улам шулж ядууруулах замаар л өрнөөс гарна гэж боддог. Өөр гарц мэдэхгүй новшнууд
2017-02-20
Миеэ:
Ээбоо унтаж чадахгүй хар дараад хашгираад босч ирээд байгаа гэж авгай нь ярьсан байна лээ Энхболдоос гадна Ц.Нямдорж зүрх нь зогсчих гээд хэцүүдэж байгаагаа нуухгүй байгаа гэсэн Одоо Эрдэнэтийн луйвар гэж нэг юм дууссан Эбоотойгоо нийлж Н.Энхбаярыгаа намнах завтай болсон.Монголын хамгийн гэх тодотголтой хуульчид Энхбаяр ялтай, ялгүй гэж 5 жил маргалдпаж байна Хэн нь зөв бэ Хийх ажилгүй өндөр цалин аваад хэрэлдээд сууж л байг гэж үү
2017-02-20
Зочин:
За естой харин ядарч байгаа дээр нь иргэн аж ахуй нэгжээ нэг мөр дуусгачие гэж байна.
2017-02-20
Зочин:
Tetgeveriin fondnoos Erdene metiin garuud mungu idseer budaa bolson yum bish uu
2017-02-20
зочин:
босцгоо сэрцгээ монголчуудаа энэ олон татвар дарамт ядарсан та бидний нуруун дээр л ирнэ шүү дахиж баахан мөнгө зээлж эдийн засаг сэргээх нэрээр оффшортоо хийхгэж бгаа шүү Өмнө нь баахан зээл аваад хөгжөөгүй биздээ яагаад гэвэл оффшортоо хиичихсэн учраас тэгээд татвар нэмж ард түмэнд үүрүүлэх гэж бна бид ямар энэ улсыг ийм болгосон юмуу тэр төрөөс төрсөн баячууд оффшорчид энэ хариуцлагыг үүрэх ёстой биздээ ямарч баялаггүй улс орон байгаа биш
2017-02-20
Зочин:
Монголчуудад оор сонголт улдсэнгуй дээ ?
2017-02-20
Өөр хэнд найдах юм бэ:
Хүмүүсээ аливаад эрүүлээр бодитой хандацгаая. Монгол орныг Монголчууд бид л өөрсдөө юм хийж бүтээж байж нэгмөсөн хямрал, хүндрэлээс гаргана. Өөр хэн гаргах юм бэ? Олон улсын валютын сан уу, өөр нэг гаднын улс орон уу? Үгүй ээ, хүмүүс минь, бид өөрсдөө л эрвийх дэрвийхээрээ зүтгэхгүй бол бэлэн юм хараад хүлээгээд ямар ч нэмэргүй. Харин тэр улс орны баялагийг худалдаж, гаднын гар хөл бологч Баярцогт мэтийн мөнгө угаах бүсэд байршуулсан мөнгийг нь царцааж, улсын орлого болгоод тийм нөхдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэж ард түмний та нарт өгсөн итгэлийг хариулах хэрэгтэй шүү, Ардын Намынхаан
2017-02-20
зочин:
Саяхан төрийн ордонд ахмад настанг ажлын байраар хангах хурал болсон ш дээ
2017-02-20
CHANCE@XXK:
Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah Surtahclah ajiluudiig hiij huitsetgene. Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO. • Ажлын байранд тавигдах шаардлага httpCash4Visits.comref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод
2017-02-20
Зочин:
Монгол энэ баян чинээлэг орны ард иргэдийг хамгий ядуу байлгаж байгаа тэнэг удирдлагууд нэгэнт удирдаж чадахгүй нь мэдлэг чадвар нь хүрэхгүй нь тодорхой болж ард түмнээ гадны удирдагчийн гат өгч байгаа нь нэг бодлын зөв ч юм шиг нөгөө бодлын үнэн гутамшигч юм шиг
2017-02-20
Зочин:
Баахан татвар нэмэх юм шиг байна. Огцруулъя
2017-02-20
цэцэг:
Хөнжилийн банкны бонд засагын газартай хамаагүй гэж байна яагаад Оувс тай засагын газарыг гэрээ хийлгэж зээл авахуулаж хөгжилийн банкны өрийг төлүүлэхээр болж байгаа юм? тэр хөгжилийн банкны бондыг авч идсэн хүмүүс төлөх ёстой энэ гэрээг зөвшөөрвөл энэ засаг огцорно Элбэгдорж, 76нар тарна ийм гэрээ хийлээ гээд валютын нөөц нэмэгдэхгүй харин дордоно
2017-02-20
зочин:
Оффшороос хөрөнгөө татаж байж дараа нь хуцвал яасан юм бэ өмхий дөрвөд минь
2017-02-20
з:
огцоруулий хүлээх хэрэггүй
2017-02-20
ман:
солиорол эд нар дангаараа шийдэхгүй ан с асуух зөвлөлгөөө ав
2017-02-20
440:
Za oilgomjtoi 3 jiliin khugatsaand 440.0 mil USD tusul kheregjikh yum bna. Khudlaa 5.5 terbum ene ter geed toiruulj shaagaad yakh ve. 440 mil USD khuu khuuliin zuvluguumergejiltnii tsalinshinjeechiin ajliin khulsza tegeed zardluud nemegdej ugnuu goyo2
2017-02-20
Зочин:
Za oilgomjtoi 3 jiliin khugatsaand 440.0 mil USD tusul kheregjikh yum bna. Khudlaa 5.5 terbum ene ter geed toiruulj shaagaad yakh ve. 440 mil USD khuu khuuliin zuvluguumergejiltnii tsalinshinjeechiin ajliin khulsza tegeed zardluud nemegdej ugnuu goyo2
2017-02-20
440:
Za oilgomjtoi 3 jiliin khugatsaand 440.0 mil USD tusul kheregjikh yum bna. Khudlaa 5.5 terbum ene ter geed toiruulj shaagaad yakh ve. 440 mil USD khuu khuuliin zuvluguumergejiltnii tsalinshinjeechiin ajliin khulsza tegeed zardluud nemegdej ugnuu goyo2
2017-02-20
ОЛДОХГҮЙ БОЛ ОУВС НЬ ДЭЭР:
ӨӨРСНӨӨ ЧАДАХГҮЙ ЮМ ЧИНЬ ЧАДДАГААР НЬ ХИЙЛГЭСЭН НЬ ДЭЭР ЯДАХДАА ТӨСВИЙН ХУЛГАЙ БАГАСАХ БАЙЛГҮЙ
2017-02-20
Зочин:
МАНгаруудаас олигтой юм гарахгүй ээ. Бас л баяр дайруулж ард олноо баахан шулах юм гаргаад баярлаж сууна.
2017-02-20
Иргэн:
МАН одоо энэ олон сайд, дэд сайд, дарга нэртэй хоосон толгойтой, шуналын тулам болсон юмнуудаа зайлуубал эдийн засаг сэргэнэ.
2017-02-20
Иргэн:
Ядарсан ард түмнийхээ хармаанд гараа шургуулж сэргээх л юм хийж байгаа юм билээ. МАН-ы энэ бүтэхгүй сайдууд өөр юу ч хийж чадахгүй нь харагдлаа
2017-02-20
зочин:
хэрэггүй олон гадаад томилолтоо ,дэд сайд төрийн нарийнуудаа хэрэггүй олон тансаг хэрэглээгээ танаж улсаас авсан зээлээ төлцгөө чанаргүй зээл гэж битгий яариад бай их хуралдаа суудаггүй гишүүдэдээ тооцоо хийгээч ард түмнийг төлөөлж байна гэчихээд суухгүй л юм бол яах гэж гардаг юм хувийнхаа бизнесыг хийгээч 76 их байгаагын шинж байхгүй юу ард түмэнлүү дайрах биш өөрсөдөө бүтцийн өөрчилтөө шудрага хий
2017-02-20
Зочин:
НИИТ 32 ТЭРБУМ ДОЛЛАР ӨР ТАВИАД СЭРГЭНЭ ГЭВЭЛ ТЭНЭГ УЛСУУД ҮНЭМШИХ БАИХДАА
2017-02-20
black:
Yerunhiilugchuu uur namaas gargaval yaasiin be
2017-02-20
инженер:
Төрийн албанд ажиллаж байгаа мундаг мундаг залуучууд хувийн секторт орж хүчээ үзээчээ Та нар тэнд байх ямарч шаардлагагүйн хажуугаар асар их боломжоо алдаж байгаа шүү.
2017-02-20
Зочин:
Uursduu hemneh talaar yg ch tsuhuilagsangyi dee
2017-02-20
Зочин:
Uursduu avch idchiheed tuluh bolohooroo ingeh baisan yum uu.Ard tymnee shulaj uruu tuluh yum bna da
2017-02-20
Дорж:
шүдгүй ,хөлгүй эмгэн өвгөнчүүд тэгээд 65 хүртэл ажилуулах газар олдох уу
2017-02-20
зочин:
Саяхан төрийн ордонд ахмад настанг ажлын байраар хангах хурал болсон ш дээ
zochin:
deedsuudiin hanaj tsadadhgui idej uusni ur tulburiig ard tumen ni tutluh yum baina l daa Mongold shudrag yos gej baina uu ue ueiin ideech uugaachdig tseeruulj Mongol turiig ariun shudrag eh oronchdoor burduuleh heregtei boljee
2017-02-20
Уншигч:
Төрийн албаа цомхотгооч ээ ядарсан ардынхаа халаасыг суйлсан коммунистууд
2017-02-20
uuuuuhaaiiii kkkk:
ZA GAIGUI EE TA NAR IDEED BID BUSEE CHANGALAH BOLJ HAVAR BOLJ BN HUMUUSIIN YUMIIG HUDULGUV DUU
2017-02-20
zochin:
turiin albanii ene danhaisan buttsee tsomhotgooch orlogchoos dedees ehleech
2017-02-20
zochin:
tetgebriin nasiig sangiin said nemj hasdag ym uu .ene chini bas shinjleh uhaanii undesleltei bish bil uu turiin ordond nasaaraa bie amar heden hun l uuniig ni edleh bh daa. ers eserguutsej bna,
2017-02-20
Зочин:
Хуцмал хулгайч төрийн албаа цомхотгох талаар юу ч тохироогүй ард иргэд рүүгээ дайрсан новш
2017-02-20