ОУВС-гийн онол, Чойжоогийн хар ухаан хоёрын дундуурх нийгмийн сэтгэлзүй амаргүй
2017-02-21

 
Ардчилсан хувьсгалын анхдагчдыннэг, физикч Л.Бямбажаргалтай ярилцлаа.
 
-Манай улс ОУВС-гийн  хөтөлбөрийг  хэрэгжүүлэхээр болсон. Эдийнзасгийн үзүүлэлтүүдийг та хэрхэн  дүгнэж байна?
 
-ОУВС-гийн тавьж байгаа шаардлагуудзүгээр л эрүүл эдийн засагч хүний тавьдаг шаардлагууд. Манай орныхувьд онцлогтой. Би ОУВС-г муухэлэхгүй ээ, мэргэжлийн байгууллагаучраас. Гэхдээ ОУВС-гийн нэг талыг ньихээхэн  ажиглаж байгаа.
 
-Юуг нь тэр билээ?
 
-ОУВС-гийн манай улсын орж байгаа хөтөлбөрт ороод эдийн засгаа сайжруулсан улс байхгүй. Ер нь л иргэнийдайн руу, дефолт руу л явсан. Та нар сэтгүүлч улс, судлаад үзээрэй. Аль оронд хэрэгжээд ямар үр дүнд хүрч вэ. Энэ тийм ч сайн биш, ганц хоёр оронд түр хэрэгжүүлэхэд хэрэг болсон. Украин зээлийн хөтөлбөр батлуулчихаадавч чадахааргүй болж, ерөнхийдөө улс байх, үгүй гэдэг асуудал яригдаж байна. Африкийн иргэний дайнтай  НҮБ-ын цэрэг орчихсон газрууд эндээс эхэлсэн байдаг, эх сурвалж нь ийм. Энэ хөтөлбөр хэрэгжээд тэр. Хөтөлбөр эдийнзасгийг агшаадаг.Төсвийн үрэлгэн зардлаа багасга, татвараа нэм гээд ерөнхийдөө бүсээ чангалах шаардлагатавьдаг. Тэгэхээр тэртэй тэргүй нийгмийн хоёр тийш хэт ялгарал явчихсан үед энэ хөтөлбөр хэнд хамгийн хүндтусдаг вэ гэвэл дунд давхаргад. Тэртэй тэргүй халамжийнханд их ч өгсөн, бага ч өгсөн адил идэж уугааддуусгачихна. Баян хүн бол татвар их ч авсан, бага ч авсан хотойхгүй. Ингээд нийгмийн дунд давхаргынхан шууддоод давхарга руу шилждэг. Ийм учраас эдийн засгийн туйлшралыг нэмэгдүүлдэг. Зарим орон улс төрийнтогтолцоо нь дээшлэхгүй учраас дотооддоо дайн байлдаанд шилждэг, иймэрхүү. Гэхдээ би ОУВС-гийнхөтөлбөрийг тэр чигээр нь муу гэж хэлэхгүй.
 
-Ардын намынхан ОУВС-гийн хөтөлбөрт шилжиж байгааг АН-ын лай ланчиг ийм байдалд хүргэсэн гэжтайлбарлах юм. Жишээ нь, одоо төлөх 580 сая ам.доллар байна.  Энэ хэр бодитой вэ?
 
-АН-ын нөхдүүд баахан өр зээл тавиад тэрийг нь өнөөдөр Ардын намынхан төлөх гэж үйлээ үзэж, үстэй толгойгоозулгааж ийм юм руу орж байна гэж ойлгуулж байна л даа. Гэтэл энэ төлөх гээд байгаа евро бондын үлдэгдэл 580 сая ам.доллар чинь Сү.Батболдын Засгийн газар 2012 онд авч  сонгуульд тараасан мөнгө шүү дээ. Энэ бол аваадтараагаад өгчихсөн, эргээд ард түмнээрээ төлөхөөс аргагүй. Чингис бондын өрийг бол төлж эхлэх болоогүй байгаашүү дээ. Дараа жилээс   төлнө. Чингис бондын мөнгө  буух эзэн, буцах газартай. Тиймээс 580 сая.ам долларын өршиг хавтгайруулсан байдлаар  төлүүлж болохгүй. Яагаад гэвэл, Чингис бондын мөнгийг авсан нөхөд одоо Иххуралд сууж байна. Н.Номтойбаяр, Ц.Гарамжав, Эм-Си-Эс-ийн төлөөлөгчид байна. Ард түмэн нэг ч төгрөг аваагүй. Ёстой нөгөө Долоон буудлын Должин эмээ Чингис бондын мөнгөнөөс  шууд утгаараа нэг ч төгрөг хожоогүй. Дамутгаар бол хожсон л байх. Дэд бүтэж, зам, харилцаа гэх мэтээр. Харин одоо Чингис бондын мөнгийг төлүүлэхдээкомисс гарч, хугацааг нь тооцоод явах хэрэгтэй. Жишээ нь, зээл аваад  таван жил боллоо, танай үйлдвэр энэхугацаанд татварт хэдэн төгрөг төлсөн бэ. Зээлээ яаж төлөх гэж байна вэ гээд тооцоо хий. Ц.Гарамжав л гэхэд “Битөлсөн” гэсэн. Гэтэл зээлийн үлдэгдэл гэхэд л 100 гаруй тэрбум гэсэн байх аа, их л том тоо харагдсан. Эзэнтэй юмчинь учиртай шүү дээ. Наад үйлдвэрээ барьцаанд тавь гээд мөнгөө авчих хэрэгтэй. Тэгэхээр хамгийн гол нь Ардыннам өөрийнхөө тавьсан  өрийг л одоо өөрсдөө төлөх гэж байгаа. Түүнээс АН-ын өр биш. Дэлхий нийтэд бидПифагорын теорём гэж гурвалжин өнцөгтийг боддог арга байнаа даа. Тэрэн  шиг татварын хувь хэмжээ, төсвийнорлого хоёрын хоорондын хамаарлыг харуулсан Лафферийн муруй гэж бий. Энэ муруй интернэтээс хайхад  лгараад ирнэ. Татварын хувь хэмжээ ямар байхад төсвийн орлого өндөр байх вэ гэдэг нь  орон болгоны хооронд, эдийн засгийн систем болгоны хооронд  өөр, өөр байдаг. Түүнээс биш шууд утгаар, ердийн утгаар социализм шигтатварыг их аваад байвал татварын орлого ихсээд байдаг гэвэл худлаа. Яг үүн шиг зүйлийг, тухайлбал  нийгмийндаатгалын орлогыг бууруулах дохиог сая Засгийн газар өгчихлөө.
 
 
-НДШ-ийг нэмнэ, тэтгэвэрт гарах насыг нэмнэ гэж байгаа нь уу?
 
-Ер нь бол одоо байгаа 10 хувь чинь их байгаа шүү дээ. Сар бүр 10 хувь төлж байгаа шигээ эргээд эдийн засгийнбаталгаа байхгүй. Тийм тэтгэвэр авах баталгаа байхгүй. Монгол хүн 60 хүрч ухаан ороод 61-тэй үхдэг гэдэгтэй адил. Тэгэхээр татвар төлж байгаа мөнгийг татвар төлдөггүй улсад өгөөд байгаад хүмүүс уурлаад байгаа юм. Татвар төлжбайгаа хүмүүсийн мөнгийг халамжид зарцуулдаг нь буруу. Тиймээс халамжийн бодлогыг хумих, НДШ-ийгтөлөгчдийн хүрээг тэлэх хоёр бол тусдаа огт өөр зорилттой байх ёстой. Бас нэг зүйл нь шимтгэлийг чинь нэмнэ, насыг чинь нэмнэ гэж байгаа явдал нь ирээдүйд чамд тэтгэвэр өгөхгүй байх бодолтой байгаа шүү гэсэн дохио юм. Монгол хүний дундаж насны хэмжээ нэмэгдээд байдаг, тэтгэврийн насыг дундаж насаар нь тогтоогоод байна гэжхүмүүс сошиалд бухимдаж байна. Тэр үнэн. Дундаж нас 67 болчихлоо гэхэд  чи тэтгэврийг хоёр жил авбал ав, 42 жил нь татвар төл гэж байна шүү дээ. Хохиролтой байгаа биз.  Одоо байгууллагууд татвар нэмэгдэнгүүт хоолнымөнгө, унааны зардал гээд НДШ төлөлгүй гаргах аргадаа шилжинэ. Манай улсын дөнгөж тогтож байгаа систем, татвар төлж сурч байгаа нийгмийн сэтгэхүйг тэгж хямрааж болохгүй. Өндөр хөгжилтэй, татвар төлж сурсан орнуудбидний татварын мөнгө эргээд тус болно гэдгээ мэдэрчихсэн, хүмүүс нь татвар төлж байгаадаа харамсдаггүй. Нийгмийн сэтгэлзүй нь тийм. Манайх бол өөр. Миний татварын мөнгөөр энэ дарга жийп унаад явж байна гэжбодохоос  миний татварын мөнгөөр энэ эмч биднийг эмчилж байгаа гэж хэзээ ч бодохгүй. Тийм хүн дээрээс ньтатварыг чинь нэмнэ гэхээр өгөх үү. Хуц л гэнэ биз дээ.
 
-Манай улсын онцлогийг ОУВС тооцсон л баймаар юм?
 
-Би ОУВС-гийн экспертүүдийг муу гэж хэлэхгүй. Тэд Монголын өнөөдрийн эдийн засгийн төлөвшиж байгаатогтолцоог ойлгохгүй байна. Тиймээс энэ хөтөлбөрийг  Өмнөд  Солонгост хэрэгжүүлэхэд үр дүнд хүрсэн атлааУкраин, Африкийн  нэг оронд хэрэгжүүлэхэд  иргэний дайнд хүрч НҮБ-ын цэнхэр малгайтай хүмүүс очиж байна. Манайх тэдэнтэй өөрсдийгөө жишнэ үү гэхээс, Өмнөд Солонгостой адилтгаж болохгүй. Иймд дараагийн буруудохиог  бас өгч байна. Хадгаламжийн хүүгээс мөнгө авах  гэнэ. Сайндаа 10-100 төгрөг л  авах юм билээ, тооцоодүзвэл. Гэхдээ энэ нь Монголчуудад юу гэж ойлгогдох вэ гэвэл, хадгаламжийн чинь 10 хувийг авна гэж ойлгогдоно. Түүнээс хадгаламжид байгаа мөнгөний сарын хүү 1 хувь, түүнээс буюу 100 төгрөгнөөс 10 мөнгө авах гэж байна гэжогт ойлгохгүй. Тэгэхээр хүмүүс банкнаас мөнгөө татна. Энэ тохиолдолд  банкны чөлөөт үлдэгдэл байхгүй болжбанк, санхүүгийн систем  маш хүнд байдалд орох буруу дохио явж байна. ОУВС-гийн  онолын ухаан, манайЧойжоогийн хар ухаан хоёрын дундуур нийгмийн сэтгэлзүй гэж амаргүй зүйл байдаг юм. Ийм л зүйл болоод  байна.
 
-Одоо асуултаа жаахан өөрчлөөд АН-ын дотоод амьдрал руу өнгийвөл ямар вэ. Сая намын даргын сунгааявагдлаа. Дахиад ч сунгаа явуулна гэнэ. Сунгаанд та ямар дүгнэлт хийж байна?
 
-Манай нам сунгаа явуулж сайхан жишиг тогтоосон. Жишиг тогтоохоос  гадна гишүүдийн идэвх сайн  байсан. Нөгөө талаас би нэг юмыг их гайхаж байгаа. Сунгаа явуулаад хуралдаад байдаг нам болох нь. Хуучин хуйвалдааддарга сонгоод байдаг байсан. Одоо сунгаа явуулаад хуралдаад байдаг боллоо. Лав л жилийн дотор гурван Иххурал хийх  юм шиг байна, одоогийн байдлаар. Хоёр Их хурал  хийлээ, 2-3 сунгаа явах юм байна. Хурал ихэдвэлажил муудсаных, хуушуур ихэдвэл мах муудсаных гэдэг үг бий. Тэрэн шиг энэ нь АН-ыг өөрийг нь эргээдтуйлдуулчихаж магадгүй. Уг нь одоо ОУВС гэх мэт чухал асуудлаар  байр сууриа илэрхийлж байх ёстой байталЕрөнхийлөгчид нэр дэвшигчийн сунгаа хэзээ явах бол, хэнийг дэвшүүлэх бол, Үндсэн бодлогын хорооны  сонгууль, даргын сонгууль гээд энд өөрийнхөө дотоод сонгуультай ноцолдож байтал  тэнд улс төрийн чухал шийдвэрүүдгараад явчихаж байна. Улс орны том асуудлаар зарчмын байр суурь илэрхийлэх ёстой шүү дээ. Сөрөг хүчний голүүрэг энэ. Ялангуяа манай С.Эрдэнэ дарга Нийгмийн даатгалыг олон жил хариуцсан хүн, хэлэх ёстой шүү дээ.
 
-АН угаасаа ганцхан Их хурлын гишүүнтэй юм шиг л байгаа шүү дээ. З.Нарантуяа гишүүн л үг хэлдэг,  тэрнь  ганцаарддаг?
 
-Тэр ч тийм  байна л даа. Бусад нь дуугарч харагдахгүй л байгаа. Сая  ч яахав намын даргын сунгаанд тараадявчихсан байх. Одоо Ерөнхийлөгчийн сонгуульд горилогч болох гэж байгаа бол тэрийгээ эртхэн хэлээд сунгаагаахийгээд, эсвэл Их хурлын гишүүний ажлаа хиймээр байна. Би сүүлийн үед АН-аа их гайхах болсон л доо. Дүрмээбатлахгүй яваад байдаг. Тоглоомын дүрэм нь шүү дээ, намын. Гэхдээ аль ч байгууллагын дүрэм хуулиас давжболохгүй. АН-ын дүрэм гэдэг Монгол Улсын Улс төрийн намуудын хууль, дүрмийн хүрээнд байна. Хоёрдугаарт, иргэний болоод олон нийтийн байгууллагын дүрмийг манайхан Эрүүгийн хууль шиг юм хийх гээд байна. Хэтэрхийнарийн байх тусам ажил сайн явах биш харин ч ажил явж огт болдоггүй. Бие биеэ түгжээд,  гацаагаадсуучихдаг.Баахан сунгаа явсан бол эцэст нь дүрмийн засвар маягийн юм хийдэг, эсвэл дүрэм зөрчдөг зам руухазайх нь. Маш ойлгомжтой товч дүрэм батлаад дараагийн ажилдаа орох ёстой юм. Гэтэл засвар хийгээддараагийн хурлаар гүйцээнэ гээд яваад байна. Тэгээд дүрмээсээ давсан журам гаргадаг. ХЭГ-ын дарга тушаалгаргадаг. Ийм механизм руу яваад байна. Би олон жил ийм зүйлтэй ноцолдсон учраас  Намын үндсэн дүрмийнхороо надад тохирох ажил байгаа юм. Ямар дарга болох гэж байгаа биш. Улс төрөөр карьер хийх гэж байгаа  биш. Ингэж болно, тэгж болдоггүй гэдгийг нь Д.Ламжав багш бид хэлээд өгнө шүү дээ. Аль нэг талыг ч бариад байхгүй. Гэтэл хурал болохоос хоёр хоногийн өмнө эдийн засагч, эрхзүйч мэргэжилтэй хүн байна гээд заачихсан. Тэгэхээр  математикч Д.Ламжав, физикч Бямбажаргал хоёр тэнд зайгүй болчихож байгаа юм. Эрүүгээр мэргэшсэн хуульчаасуг нь 10 гаруй жил тогоонд нь чанагдсан Д.Ламжав багш бид хоёр байж байвал хэрэгтэй баймаар. Хуульчид цэцийгажилтай байлгахгүй харин математикч Д.Ламжав л цэцийг ажилтай байлгаад байгаа шүү дээ. Гэтэл манайхан  дүрэмдээ ч байхгүй тийм л журам гаргаад байна. Тэгэхээр тэр чинь Үндсэн дүрмийн хороо ч биш, намын даргыгхамгаалах хороо болж хувираад байна. Энэ бүхэн яах вэ. Одоо ямар ч гэсэн нам  даргатай болчихлоо. С.Эрдэнийгби сайн ажиллах болов уу гэж бодож байгаа. Гэхдээ үндэсний хэмжээний нам нэг дүүрэгтэй адилгүй, нэг яамтайадилгүй, бас их зовлонтой. Би өмнө нь нэг сонинд  ярьсан л даа, З.Энхболд шиг компанийн захирал шиг ажиллажболохгүй. Н.Алтанхуяг шиг хувьчлаад тараагаад өгчихөж болохгүй. Энэ хоёрын дунджийг олж ажиллах маштөвөгтэй л дээ, намын даргын хувьд.
 
-Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг АН сунгаагаар шийднэ гэсэн. Та хэнийг гэж бодож байна?
 
-Хэцүү байна аа, энэ Ерөнхийлөгчийн сунгаа /инээв/. Би бодоод л байна. АН гэдэг утгаар ч биш, Монгол УлсынЕрөнхийлөгч нэг иймэрхүү хүн байгаасай гэж. Бид дөрвөн Ерөнхийлөгчийн нүүр үзлээ шүү дээ. Нам хамаагүй хүн  харах юм, бодох юм. Тэртэй тэргүй би нэг хүний төлөө л саналаа өгөхөөс хойш. Хараад байхад манайЕрөнхийлөгчийн институт өөрөө сонин юм. Тиймээс Ерөнхийлөгч болоосой гэсэн хүн маань  дороосоо дэмжлэгавахгүй, намаас болоод нийтээс. Дэмжлэг авсан нь очоод Ерөнхийлөгч болно гэж болохоор цаана нь юмхарагдаад болохгүй, нэг тиймэрхүү. Намаас ямар хүн гарч ирэх юм мэдэхгүй, ямар журмаар явахыг мэдэхгүй. Яажшалгаруулахыг мэдэхгүй. Ямар хүнийг ард түмэн хүсч байгаа юм бол доо. Э.Бат-үүл, Н.Алтанхуяг хоёрыг болманайхан баастай нь хутгаад дуусчихсан. Зогсоо зайгүй шавар шидэж байна. Тэр хоёрын дараа байж болох хүн  Л.Болд, Р.Амаржаргал нар. Тэд хэр дэмжлэгтэй байх бол. Нэгэнт ард түмнээрээ байдал хатуу болоод ирвэл, “Буян” Жагаа байж яагаад болохгүй гэж.  Энэ таван хүн тавуулаа сайн, муу талтай. Жагааг би хэд хэдэн зүйлд үнэлдэг. Нэгдүгээрт, зарчмын байр суурьтай. Хэнтэй ч харилцаж чаддаг зарчимч хүн гэдэг бол ухаалаг шийдвэр гаргах гэдэгхүмүүсээс хамаагүй илүү. Ясан толгой гэдэг чинь тийм утгаар хэлсэн үг. Ийм л байна. Энэ тавын хэн нь ч гарч ирсэнби дэмжинэ, шууд.
 
-Цагаан сар зөрж  хойно, өмнө шинэллээ гэдэг маргаан, талцал монголчуудын мөнхийн сэдэв бололтой. Шинж­лэх ухааны онолоор тайл­барлавал  зөрүү байна уу?
 
-Цагаан сар хэдийд болох нь  сар, нарны тооллын жилийн урт хоногийн тооны ялгаанаас болж байгаа зүйл шүүдээ. Нэг нь 355, нөгөө нь 365 орчим хоногтой ингээд л жилд 10 хоногийн зөрүү гардаг. Гурван жилд 30 хоногболчихдог. Гурван жилийн 30 хоногийг аль сард хэдийд гаргах вэ гэдэг орон орны хувьд ялгаатай байдаг. Монголчууд буруу бодоод байгаа  юм биш. Жишээ нь, 26-27-нд тэнгэрийн сарыг харах юм бол  шинийн сарангардгаараа гараад явна. Бүтэн сар зөрж байгаагаас алдаад байгаа юм байхгүй. Нөгөө талаас, манайх яагаадЦагаан сар тэмдэглэж байгаа зэргэлдээ улс үндэстнүүдтэй нийл­дэггүй юм бэ. Дэлхий дээр, Түвд манайх хоёр гэжхоцрогдсон улс үлдчихээд бараг буруу золгоод байгаа учраас болохоо байчихаад байгаа юм шиг яриад байдаг. Энэ бол Монгол Улсын өргөрөгтэй холбоотой зүйл, уртрагтай биш. Дулаан орны хувьд нэг сарын наана, цаананээх ач холбогдолтой биш. Манайх шиг хүйтэн сэрүүн уур амьсгалтай орны хувьд Монголын ард түмэн олонжилийнхээ ажиглалтын явцад ер нь Цагаан сарыг хоёрдугаар сард хийхээр илүү сараа нэмдэг. Тэр аргааболовсруулаад гаргачихсан. Ингээд Монголын Цагаан сар нэгдүгээр сарын 31-нээс гуравдугаар сарын 1-нийхооронд болдог. Тийм аргачлал боловсруулж гаргасан учраас хоёрдугаар сарын 20-ноос хойш болохоорооХятадын цагаан сартай нэг сараар зөрөөд эхэлж байгаа юм. Хятадууд илүү сараа өөр сард  нэмчихсэн байна шүүдээ. Иймээс  хоёрдугаар сарын 20-ноос өмнө цагаалбал Хятадтай нэг өдрийн зөрүү байвал байна, байхгүй болбайхгүй таараад явчихдаг. Тухайлбал, манайх нэгдүгээр  сарын 21-нд цагааллаа гэхэд  бараг идэр ес тачигнажбайх үе. Ийм л зүйл. Байгаль цаг уурынхаа онцлогоос хамаардаг. Түүнээс тэнгэрт байгаа сарыг  нэг нь буруу, нөгөөнь зөв тооцоолоод хоорондоо хэрэлдээд байгаа юм байхгүй. Сарын дараах сар яг адилхан.  Жишээ нь, өнөөдрийннар, маргаашийн нар хоёрыг  нүдээр хараад ялгаж чадах уу?
 
-Чадахгүй, тийм боломжгүй шүү дээ...
 
-Тэгэхээр тэрэн шиг  сая нэгдүгээр сард хятадуудын битүүрсэн сар манайхны гарах гэж байгаа сар хоёрыг хүнхараад ялгаж чадахгүй. Зэрэгцүүлээд харах юм бол яг л адилхан харагддаг. Ийм л зүйл.
 
-Гэхдээ л зарим нь М.Намсрай гуайн зурхайгаар шинэлчихсэн. Үлдсэн нь одоо  Д.Тэрбиш гуайн Төгсбуянтынзурхай­гаар шинэлэх гэж байна шүү дээ. Нэг мөр болгож яагаад болдоггүй юм бол?
 
-Ер нь бол Төгсбуянтынх гээд 1700-гаад онд,  Д.Тэрбишийнх 1990-ээд  онд, Намсрайнх гээд хэдэн ч юм ондзохиосон биш л дээ. Монголчуудын цаг тооны бичиг чинь 1000 жилийн түүхтэй эд шүү дээ. Энгийнээр 60-ыг 17 -оор үржүүлэхэд бараг мянган жил болж байгаа биз дээ. Одоо XVII  жаран явж байна. Тэр Сүмбэ Хамба Ишбалжиргэдэг хүний оруулсан засвар нэг өдрийн төдий л юм.  Харин энэ үед Европт Юлийн тооллоос  Григорийн тоололдшилжихэд 10 хоногийн засвар хийсэн байдаг. Д. Тэрбиш гуай энд ямар ч засвар оруулаагүй. Зүгээр л календариасайн борлуулж, менежментээ сайн хийж байгаа хүн. Түүнээс илүү юм ерөөсөө байхгүй, тэнд. Ийм л зүйл л дээ. Төр, засгийн зүгээс энэ талаар анхаарал тавьж, нэг мөр болгоод авсан нь дээр юм уу гэж санаачилга гаргасан удаатай. Манай­хан монгол тооллоо ша­шин­жуулаад болохгүй байгаа юм. Тэгж шашин­жуулахгүйгээр би 1000 жилийнх ньөдөр тутмын юмыг цэгцэлж хийгээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд өгсөн. Засгийн газрын хуралдаанд чхэлэлцүүлж байсан, одоогоос 10-аад жилийн өмнө. Шийдвэр гаргаад өгөөч гэхээр  тэгж зүрхэлдэггүй юм билээ.
 
-Яагаад?
 
-Яадгийг бүү мэд. Би харин саяхан маш сонин эрдэм шинжилгээний өгүүлэл олж уншсан. Шведийн их сургуулийнматематикийн доктор хүн Монголын зурхайн аргыг бүгдийг судлаад миний хийсэн шиг орчин үеийн математикийнхэлэнд “орчуулж” өгүү­лэл бичээд мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлчихсэн байна лээ. Гэтэл манай­хан тэгж бичижгаргах нь битгий хэл зүгээр л баруун тийшээ алхвал сайн, зүүн тийшээ гарвал тэгнэ гэсэн юм яриад байдаг.  Математикийнх нь арга, тогтолцоо юу юм бэ гэдэгт ерөөсөө анхаарал тавьдаггүй. Өнөөдөр нэгдүгээр ангийн хүүхэдбодчихоор, ойлгомжтой болгож орчин үеийн математикийн хэлэнд хөрвүүлээд, түүнээсээ үндэслэн сонирхсонхүмүүс нь бид Григорийн тооллын календарь хийдэг шиг зарчмаар явбал болохгүй юм байхгүй. Нөгөө талаас, манайханд цаг тооллын бичиг буюу  календарийн зарчмын тухай ойлголт маш сул байдаг. Хүн төрөлхтөн  мэдээжэхлээд өдөр, шөнийг мэдэрсэн.  Шөнө нь амраад өглөө нь босдог. Дараа нь тэнгэрт байгаа эрхэсийг харахаартэнгэрт нэг одных нь хэмжээ ихэсч багасаад өөр болоод байна шүү дээ. Тэр нь Сар байсан. Түүний дахиндавтагдаж байгааг хараад хүн эхэндээ өдөр шөнө гэсэн ойлголттой байснаа сар гэдэг ойлголт руу орсон байна. Үүнээс хэсэг хугацааны дараа өвөл, зун өөрчлөгддөг юм байна гэдгийг мэдэж, дахин давтагдахыг нь харж байгааджил гэдэг ойлголт руу орсон байна. Гэтэл энэ дундуур долоо хоног гэдэг ойлголт орж ирсэн байна шүү дээ. Уг нь тавхоногийн системтэй байж болно таван хуруутай юм чинь. Гэтэл долоо хоног.  Сонин байгаа биз.
 
-Тэр нь  юутай холбоотой вэ?
 
Энэ бас л сарны асуудал. Сар харагдахгүй болоод шинийн найман болоход долоо орчим хоног. Сарны эргэлдэххөдөлгөөн 29.5 хоног, ингээд 4х7=28 гээд тооцоолол хийсэн байх жишээтэй. Энэ тооллынхоо системээр нар, сарны хөдөлгөөн, дэлхийн эргэлдэх хөдөлгөөнөөр амьдрал ахуйгаа зохицуулж хийж ирж. Үүнийгээ улс үндэстэнбүр өөрсдөдөө хялбар, ахуй амьдрал, уламжлал зан заншилдаа тааруулж хэрэглэж ирсэн. Монголчуудын хувьднүүдэлчин ард түмэн. Тэнгэрт байгаа оддын байдлыг харах нь хялбар учраас тэр календарь дээр байгаа тоонд бустэнгэрт байгаа Сард ач холбогдол өгч ирсэн. Өнөөдөр 15-ны сар гэхэд монгол хүнд Тэргэл сар гэдэг ойлголт байнауу гэхээс 15 гэдэг тоо чухал биш. Тиймээс монголчуудын календарь зохиосон арга нь илүү сарны үзэгдэххөдөлгөөнд тулгуурлаж байсан. Бусад орон суурьшмал учраас тоо болчихоод байгаа байхгүй юу. Өнөөдөр өдөрдавхарладаг, тасардаг  янз бүрийн тоо ярьдаг нь үүнтэй л холбоотой. Шинийн найман, долооны сарыг хооронд ньялгах төвөгтэй байхгүй юу. Яг тал байна уу гэдэг энгийн нүдээр ялгахад хэцүү. Хоногийг зурхайд алганы хээтэмдэгрэх үе гэдэг. Сударт од арилна гэж бичсэн байдаг. Тэр нь од арилж, зөвхөн гаригууд үлдсэн үе. МанайхандҮүрийн цолмон гэхээр од арилж ганц сугар гариг үлдсэн байдаг, тэрийг хэлж байгаа юм. Гэтэл дэлхий нийтэдөдрийг жин үдээс маргаашийн жин үд хүртэл хуга­цаагаар тооцоолдог учраас шөнийн 12 цагаас тооллоо эхлээдбайдаг. Энд ч гэсэн монгол­чуудын нэг уламжлал бай­даг нь морин цагт ажил эхэлбэл сайн гэдэг. 
 
 
Морин цаг ньмогой цагаас илүүдээ биш. Жин үдэд тааруулж хийж байгаа юм. Өөрөөр хэлбэл, морин цаг орчин үеийн ойлголтоор 12 цаг болоод байна. Тэгэхээр морин цагт болзох нь хүнд ойлгомжтой байна шүү дээ. Нар жин үд голлож байгаа юм байна, тэгэхээр үдэд уулзъя гэх жишээтэй. Энэ ойлголтоор морин цаг гарч ирсэн. Түүнээс өмнөөбайгаа могой цагаас илүү юм юу ч байхгүй. Болзоход л амар. Шинийн хоёрны сар шил дээр байхад гэдэг ойл­голт чийм. Цаггүй, бичиг мэдэхгүй хүмүүст ойлгомжтой байгаа биз. Өөр ид шид байхгүй шүү дээ.
 
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Shuud.mn
Сонин хачин
kkk umbuuu:
YU CH HIIDEGGUI CHADAHCH GUI CHALCHIHAAAS UUR YUG CH UL MEDNE TER YU VEE UMBUUI UUIUU KK
2017-02-22
Зочин:
ter tumur zamaa delhiin banknaas zovlomj avah shaardlaggui
2017-02-21
Зочин:
65 nas hurlee gej unshaarai. gar hul uurandaa salagnaad dutuu bichij uuchlaarai minii ard tumeen
2017-02-21
temtsegch:
OUVS-n shaardlaga yumuu manai uursdiin erliiz,hurliiziin tavisan sanal yum yamar ch bsan mongolyn ard tumniig ustgah zorilgotoi n todorhoi bohir utaatai agaar orchind ulmun tselmen 65 zutgeed suhurch unagaj duusgah!!!!!!!!!!! bosotsgooooyoooooo!!!!!!!!!!!!!!!!!!!!
2017-02-21
Зочин:
Buyangiin Jagaa erunhiilugch bolovol MOngol suirehn
2017-02-21
АН-хан МАХН, МАН-ын хулгайч авилгачидыг шоронд хи:
АН-хан МАХН, МАН-ын хулгайч авилгачидыг шоронд хийсэн.Харин МАН Чадахгүй л байна.Хулгайч зөвхөн МАН-д байсан юм биш үү?Эсвэл хам хэрэгтнүүд байх аа.
2017-02-21
АН-хан МАХН, МАН-ын хулгайч авилгачидыг шоронд хи:
АН-хан МАХН, МАН-ын хулгайч авилгачидыг шоронд хийсэн.Харин МАН Чадахгүй л байна.Хулгайч зөвхөн МАН-д байсан юм биш үү?Эсвэл хам хэрэгтнүүд байх аа.
2017-02-21
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-02-21
төөгий ах:
Үнэхээр хэрэгтэй зүйлийг их ойлгомжтой хэлсэн байна Олон нийтэд улам сайн түгээн ойлгуулах хэрэгтэй юм байна. Орчин цагийн шинжлэх ухаанч ийм мэдлэг, мэдээллийг боловсролын байгууллага ихээхэн ач холбогдол өгч анхаарвал зүйтэй юм даа
2017-02-21
төөгий ах:
Үнэхээр хэрэгтэй зүйлийг их ойлгомжтой хэлсэн байна Олон нийтэд улам сайн түгээн ойлгуулах хэрэгтэй юм байна. Орчин цагийн шинжлэх ухаанч ийм мэдлэг, мэдээллийг боловсролын байгууллага ихээхэн ач холбогдол өгч анхаарвал зүйтэй юм даа
2017-02-21