Хонконгийн экс захирагчид ял оноожээ
2017-02-22

Дональд Цанг

 

Хонконгийн захирагч асан Дональд Цангийг буруутай хэмээн үзэж, шүүхээс үзэж 20 сар хоригдох ялаар шийтгэсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

Энэ оны эхээр түүнийг авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн буруутгаж, баривчилсан юм.

 

Тэрбээр нэр холбогдоод буй эдгээр хэрэгтэй ямар ч холбоогүй гэдгээ мэдэгдсэн ч түүний эсрэг хэд хэдэн баримт нотолгоог прокурор олон нийтэд ил болгожээ.

 

Дональд Цанг Хонконгийн захирагчаар 2005-2012 он хүртэл ажилласан билээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин