Сирийн хямралыг дуусгавар болгох Женевийн уулзалт эхэллээ
2017-02-23

НҮБ-ын Сирийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Стаффан де Мистура

 

Сирид үргэлжиж буй хямрал, иргэний дайныг дуусгавар болгох зорилгоор олон улсын төлөөлөл өнгөрсөн онд Швейцарийн нийслэл Женев хотноо дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй улмаас өнөөдрийг хүртэл уг уулзалт гацаад байсан юм.

 

Тэгвэл НҮБ-ын зуучлал дор уг “Женев”-ийн уулзалт өнөөдрөөс үргэлжлэхээр болсон талаар НҮБ-ын Сирийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Стаффан де Мистура мэдэгдлээ.

 

Тэрбээр сэтгүүлчдэд “10 сар орчим гацаад байсан Женевийн уулзалт дахин эхэллээ. Энэ уулзалтаар Сирийн хямралыг зогсоох үр дүнтэй алхам хийх болно. Гэхдээ эхний ээлжинд сөргөлдөгч талууд болох Засгийн газар болон босогчдын удирдлагуудыг эвлэрүүлэх. Энэхүү үйл явц үр дүнтэй болсон цагт уг уулзалт цаашаа хэрхэх нь тодорхой болно” гэж мэдэгджээ.

 

АНУ, ОХУ, Иран, Саудын Арабын эрх баригчид тохиролцсоны үр дүнд өнгөрсөн “Женев”-ийн уулзалтаар армийнхны хяналтад байгаа Сирийн хотуудад гал зогсох гэрээг амжилттай байгуулсан юм.

 

Гэхдээ уг гэрээний хэрэгжилт тун муу байгааг Мистура онцолжээ.

 

“Зөвхөн хөрсөн дээр буух үр дүнтэй гэрээг байгуулах болно. Цаасан дээр ямар ч сайхан зүйлсийн талаар бичсэн энэ бүхэн үр дүнтэй ажил болохгүй бол ямар ч хэрэггүй” хэмээн тэрбээр мэдэгдэв.

 

“ОХУ-ын Засгийн газар Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадад хандан галаа зогсоохыг уриалах болно” хэмээн тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэллээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Loan offer between particular at the rate of 3%.:
Hello, Madam and Mr Individuals Belgium, Spain, Switzerland,Estonia, France, Canada,Portugal, Ireland, Italy everywhere I offer you a loan from 5000€ to 5,000,000€ to all persons able to repay it with interest at the rate of interest is 3 the year depending on the amount requested. Here are the areas in which I can help you - Loan Financial - real estate Loan - investment Loan - auto Loan - Debt of consolidation - Repurchase of credit - personal Loan -You are stuck If you are really in need of a loan try to contact me. E mail thomas_christ49hotmail.com
2017-02-23