Мосул хотын нисэх буудлыг чөлөөлөхөөр тэмцэж эхэллээ
2017-02-23

 

Иракийн ардыг чөлөөлөх армийнхан олон улсын цэргийн эвслийн дэмжлэгтэй Мосул хотыг бүрэн чөлөөлөхөөр тэмцэж байна.  Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл өнгөрсөн 2015 оны гуравдугаар сард Мосул хотыг хяналтадаа авч, иргэдийг айлган сүрдүүлэх болсон юм.

 

Армийнхан удаан хугацааны турш тэмцсэний үр дүнд хотын зүүн хэсгийг өнгөрсөн долоо хоногт чөлөөлж, иргэдийг нь хотоос гаргасан эхэлсэн билээ.

 

Тэгвэл армийнхан хотын хамгийн чухал хэсгийн нэг болох нисэх буудлыг террористуудаас чөлөөлөхөөр цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн болохыг Ерөнхий сайд Хайдар аль Абади мэдэгдлээ.

 

Армийнхан алсын тусгалтай пуужингаар тус нисэх буудлын нисэх зурвасыг устгасан гэнэ.  Нисэх буудлын байранд олон тооны террорист нуугдаж буй учир уг байгууламжийг эзлэхээр тэмцэж буй юм.

 

Батлан хамгаалах яам “Байгууламжийг устгахгүйгээр террористуудаас чөлөөлөхөөр төлөвлөж байна” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Munhnaran eej
2017-02-24