59 зорчигчтой онгоц газардах үедээ осолджээ
2017-02-24

 

Их Британийн зорчигч тээврийн онгоц газардах үедээ осолдсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Уг онгоц Амстердам хотын нисэх буудалд газардах үедээ осолдож, далавчаа бага зэрэг гэмтээсэн байна.

 

Ослын үеэр хүний амь нас эрсдээгүй болохыг албаныхан баталжээ.

 

Онгоц осолдсон шалтгаан нь техникийн асуудал бус салхитай холбоотой гэнэ. Онгоц газардах үед салхи хүчтэй салхилсан байна.

 

Нисэх багийнхан болон зорчигчдийг аюулгүй газар байршуулж, онгоцонд учирсан гэмтлийн техникийн ажилчид засварлаж эхэлжээ.  Онгоцонд 59 зорчигч, багийн долоон гишүүн зорчиж явсан байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин