Шинжлэх ухааны салбарын шилдгүүдэд шагнал гардууллаа
2017-02-24

XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн үндэсний уламжлалт “Цагаан сар”-ын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган ажил, хөдөлмөрөөрөө тэргүүлсэн хүмүүст төрийн дээд одон медаль хүртээлээ.

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаар зарлигаар шинжлэх ухааны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийн шагналыг өнөөдөр ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл гардуулав.

 

“Алтан гадас одон”-оор Палеонтологи, геологийн хүрээлэнгийн ЭША Ц.Оюунчимэг, Философийн хүрээлэнгийн номын санч Л.Өсөх, Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн нягтлан бодогч Л.Ренчинбадам, Олон улсын Монгол судлалын холбооы судлаач Ч.Нарантуяа, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч Ц.Рэнцэнханд нарыг шагналаа. 

Shuud.mn
Сонин хачин