Мөнх тэнгэрийн зарлигт хүн бүхэнд баярлалаа
2017-02-24

Гэрэл зургуудыг MPA.mn

 Монгол Улсын Ерөнхийлөгч салбартаа ажил үйлсээрээ тэргүүлсэн зарим хүмүүст Сар шинийн өмнө төрийн дээд одон медаль гардууллаа. Ерөнхийлөгчөөс төрийн дээд шагнал хүртсэн зарим хүмүүсийн сэтгэгдлийг сонслоо.

 

Илдний ирээр дэлхийг заасан өвөг дээдэстээ баярлалаа

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, яруу найрагч Б.Лхагвасүрэн:

 

 

-Хүн төрөлхтний үүрээр төрт  ёс, хууль цаазны хичээлийг их ухаан, эрэлхэг зориг, илдний ирээр дэлхийг заасан өвөг дээдэстээ баярлалаа. Гэр, төр, дэлхий бүрэлдүүлдэг хүн төрөлхтнөөс толгой өндөр заяасан мөнх тэнгэрийн зарлигт хүн бүхэнд баярлалаа. Эх орны минь онгон дагшин уулс агуу их Алтай, Бурхан Халдун, Отгонтэнгэр миний унасан газар, угаасан ус, урд хойд өнжүүл Зорголын улаан уулынхаа чулуу бүхэнд баярлалаа.

 

Монголын урлагийн төлөө эцсээ хүртэл зүтгэнэ

 

Монгол Улсын Ардын жүжигчин Д.Ухнаа:

 

 

-Маш гоё байна. Монголын урлагийн төлөө 50 гаруй жил зүтгэхдээ олон уран бүтээл хийлээ. Өчүүхэн миний хөдөлмөрийг үнэлсэн Монголын ард түмний буян, төр, засагтаа талархаж байна. Би цаашдаа Монголын урлагийн төлөө эцсээ хүртэл зүтгэнэ. Сайхан шинэлээрэй, миний ард түмэн.

 

Монголын сэтгүүлзүйн салбарыг үнэлсэн үнэлгээ

 

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Цэрэн-Очир:

 

 

-Би сэтгүүлзүйн салбарт 23 жил зүтгэж байна. Энэ хөдөлмөрийг минь Монгол төрөөс үнэлж Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнасанд туйлын их баяртай байна. Уг шагнал бүхэлдээ Монголын сэтгүүлзүйн салбарыг үнэлсэн үнэлгээ гэж ойлгож байна. Монголын сэтгүүлчдийн эвлэл, Парламентын сэтгүүлчдийн холбооныхондоо баярлалаа.

 

Нийгэмд сайн зүйлийг ярьж байхыг эрхэмлэдэг

 

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Мөнхтөр:

 

 

-Та бүхэндээ их баярлалаа. Би телевизийн салбарт 28 жил ажиллаж байна. 1980-иад оны сүүлээр Монголд цорын ганц байсан телевизийн салбарын мэдээллийн албанд ажиллаж байлаа. 1990-ээд оноос  сэтгүүлчийн өөрөө шууд ярих эрх нээгдсэн. Үүний анхны амтыг мэдэрсэн хүн болсондоо би баяртай байдаг. Анхны шууд нэвтрүүлэг хийхэд хэнээр ч хянуулахгүй өөрийн  асуултаа тавина гэдэг сайхан мэдрэмж байсан. Шууд нэвтрүүлэг гэдэг ямар нэг дарамтгүй явагддаг. Хүмүүст нийгэмд хэрэгтэй мэдээллийг өгдөг. Тиймээс би өөрийгөө азтай, хувь заяатай хүн гэж боддог. Ямар ч нийгэмд сайн зүйлийг ярьж байхыг эрхэмлэдэг. Та бүхэндээ сайн сайхан зүйл ярьж байгаарай гэж хүсье. Олон жил хамт байсан уран бүтээлчид, олон түмэн, үзэгчдэдээ баярлалаа гэж хэлье. Та бүхэн алт унжлагат тахиа жилдаа сайхан шинэлээрэй.

 

Монголчуудаа эрүүл хүнсээр хангахын төлөө зүтгэнэ

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Л.Чинбат:

 

 

-Эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж яваа олон мянган бизнес эрхлэгчид бий. Түүний нэг төлөөлөл нь би. Өнөөдөр Монголын төр хийсэн бүтээснийг минь үнэлж, Хөдөлмөрийн баатар цолоор шагнасанд туйлын их баярлаж байна. Энэ хүртэл надтай хамт байсан "Гацуурт" компанийнхаа хамт олон, гэр бүл, ах дүү, найз нөхөл, бизнесийн түншүүд болон төр, ард түмэндээ баярлалаа гэж хэлье. Цаашид монголчуудыг эрүүл хүнсээр хангахын төлөө чармайн зүтгэх болно.

 

Та бүхэндээ баярлалаа

 

Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Золбоот:

 

 

-Гал тахиа жилд Монголын Улсын гавьяат жүжигчин цол хүртсэнд сэтгэгдэл туйлын өндөр байна. Баярлалаа гэж хэлэх хүн маш олон байна. Аав ээж, багш нартаа, олон сайхан уран бүтээлч найз нөхдөдөө, Дундговь аймгийн зон олон, өөрийн төрсөн нутаг Эрдэнэдалай сумынхандаа талархсанаа илэрхийлье. Монгол түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
яахавдээ хөгшин настай хүмүүсийг урамшууласан байна шүүдээ насны залууд нь өгсөн бол их л юм хийх байхдаа .
2017-02-25
lhagvasuren guaigaas busdad ni:
kkkk erembe saihaaan baaavar muuhai gj kkk
2017-02-24
elbegdorjoo:
chinii hiisen uildel gargasan shiidver uuriig chin huuduh yum daa .er ni bol hamgiin muu erunhiilugchuur shalgarla daa.uhnaa guai ch asuudaltai daa zolboot sain jujigchin mun gavyatiin hemjeend bol araiiii l hureegui dee
2017-02-24