1204 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилж байна
2017-02-27

Cар шинийн баяраар хотын захын алслагдсан гэр хороолол, хүн амын нягтаршил ихтэй суурьшлын цэгүүд рүү үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэн үйлчилж байна. Шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд Шархад, Тахилт, Чингэлтэй, Зунжин, Баянхошуу, Орбит, Зүүн салаа, Улаан-Хуаран, Санзай зэрэг чиглэлүүдийн тээврийн хэрэгслийн тоог 10 орчим хувиар нэмэгдүүлжээ.

 

Сар шинийн баярын өдрүүдэд хот орчмын 86 чиглэлд 660 их, дунд багтаамжийн автобус, троллейбус хотын захын алслагдсан чиглэлүүдэд дөрвөн аж ахуйн нэгж, байгууллагын 15 микроавтобусны захиалгат үйлчилгээ, Нийслэл хот дотор таксийн үйлчилгээнд 12 аж ахуйн нэгжийн 529 такси нийт 1,204 тээврийн хэрэгслээр иргэдэд үйлчилж байна.

Shuud.mn
Сонин хачин