Малын буян хишиг надад алдар хүнд төдийгүй урт нас хайрласан
2017-02-28

Гэрэл зургийг MPA.mn

 

Сар шинийн өмнөхөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын уугуул, малчин Гомбоцэрэнгийн Сампилтай ярилцлаа.

 

-Та хичнээн жил мал маллаж байна вэ?

 

-Малчнаар мал маллаж ажиллаад 80 хүрч байгаа 1937 оны шороон бор жилийн хүн би. Малын буян хишиг надад зөвхөн алдар хүнд төдийгүй эрүүл мэнд, урт наслахын боломжийг хайрлажээ гэж бодож явдаг. Би 4000 гаруй таван хошуу малтай.

 

-Хүүхдүүдээс тань хэд нь  малчин болсон бэ?

 

-Тэгэлгүй яахав. Гурван хүү, хэд хэдэн ач зээ нар мал сүргээ маллаад явж байна. Миний отгон хүү Амгаланбаяр Иргэдийн хуралд төлөөллөөр сонгогдоод мал аж ахуйгаа эрхлээд явж байна. Зарим нь   аймгийн Сайн малчин болсон. Мал аж ахуйн салбараа дөрвөн өрх айл, дөрвөн бэр маань өвлөөд явж байгаа. Цаашдаа ч уламжлагдан өвлөгдөх учиртай. Өвөг дээдсээсээ мал аж ахуйгаа авч явах арга барилыг монгол хүүхдүүд өвлөж ирсэн байдаг. Энэ бол зөвхөн миний гэр бүлийн, малчдын тухай асуудал биш. Ерөөсөө Монгол хүн бүрийн зүрх сэтгэлд байх, өвлөх ёстой арга ухаан.

 

Чингис хааны айлдвар сургаальд “Өвөл зунгүй нүүдлийн малд яваад сүрэг тарган, цэрэг хүчирхэг болвой. Энэ сургаалийг мянган жил хувиралгүйгээр авч яваарай” гэсэн байдаг. Чингис хааны энэ айлдвар сургаалийг халх журамд хүртэл хуульчилж баталсан байдаг. Жишээ нь Монголын энэ нүүдлийн мал ахуй ахуй, уламжлалт бэлчээрийн мал аж ахуй нь хэн нэг хүний амь амьжиргааны үндэс төдийхөн биш юм. Олон зуун жилдээ хэрэгжүүлсэн ирсэн монгол ухаан юм.

 

Ардчилал гэх чөлөөт тогтолцоо монгол түмэнд маш том боломж олгосон. Иргэн бүр мал сүргээ өмчлөх, захиран зарах, үйлдвэрлэл эрхлэх, хэдэн ч тоо толгойд хүргэж болох, ашиг шимийг нь хүртээх гээд боломж, бололцоо нээлттэй байна. Мал аж ахуйн салбарыг төрөөс удирдах зохион байгуулалттай ажлын хүрээнд боломжийг нь сайн хангах хэрэгтэй. Түүнээс бус дээрээс нь зааварчлах, жорлож удирдана гэвэл мал аж ахуйн энэ том салбар алдаанд орно.

 

-Та хичнээн залуусыг мал маллах ухаанд сургав?

 

-Миний үр хүүхдүүдээс гадна намайг дагаж, миний арга барилаас суралцан ажиллаж байгаа малчид бий. Зүүн гурван аймагт хэдэн зуун малчин залуус байдаг. Зөвхөн манай аймагт гэхэд 1000 гаруй мянгат малчин байна. Тэр бүгд миний жишээ, туршлага дээр, бидний санал бодол, арга ухаан, хэв маяг нэг байдаг. Цаашдаа ч ингэж дэлгэрч явдаг.

 

Бидний өлчир омог хэвшлийн мал сүргийн тухай асуудал бол хашаагүй технологи, тэжээл бага хэрэглэдэг. Бэлчээрийн нөхцөлд мал байгаль хоёрын хэвшлийг хангах замаар авч явдаг арга.

 

-Малчин хүмүүс цаг агаараа шинжиж малаа малладаг. Ирж байгаа тахиа жилийн өнгө ямар байх бол?

 

-Ойрын жилүүдэд гайгүй байна. Улирал бүрийн эхэнд салхи шуурга, бороо, цастай зэрэг үзэгдэл байна шүү дээ. Харин тахиа жилийн өвөл тийшээ хүндхэн байж мэднэ. Гэхдээ айхтар хүндрэл түгшүүр зарлах хэмжээнд очихгүй. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
HUNII HUDULMUR BISH MALIIN HUDULMUR GEJ BAS BAINAA. ORCHLOND BAIHGUI YUM MONGOLD L BAIDAG YUMDAA. TSUSGUI HUVSGAL, UNEGUI MUNGU, MOR MALIIN HUCHIN ZUTGEL, BOLOVSROL HUDALDAJ AVAH, TURIIVCHEE DALLAH, KAPITALIZM ALGASAH GEED YAVJ UGNU DUU.
2017-03-02
zochin.:
ene hodoonii malchid gej unen dawartsan garuud bnaa.maliin holiin tatwar tolohgui,mah suu tsagaan ideegee tengert tulsan unaar zarna.jaahan tsanii baraa harahaaraa ows tejeel handiw tuslamj guigaad hewtchine,zunjingaa namarjingaa nair naadam hiine.ed nariin ter huwiin aj ahui manid ymar hamaa bnaa.tus tusdaa urdah urdahaa hiih estoi bizdee.haa hamaagui hunii huwiin aj ahui nadad ymar hurteeltei ym be.tsalingaasaa zondoo l handiw tuslamj ogch baisandag.teglee geed bi zah zeeliin uneer ni mah suug ni hudaldaj awdag.unen bizdee humuusee
2017-03-02
Бор:
ЭНЭ ХҮН ЧИНЬ ЭЛБЭГЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МАЛЫН АДУУЛДАГ ГЭЭД, ХАВЬ ОЙРЫНХНОО ДЭЭРЭЛХЭЖ ХӨӨСӨН АЙХТАР ДЭЭРЭЛХҮҮ ХҮН ГЭЖ ХҮМҮҮС ЯРИАД БАЙДАГ ХҮН МӨН БОЛТОЙ. ЕР НЬ ХУВИЙНХАА МАЛЫГ АДУУЛЖ ЯВАА ХҮМҮҮСИЙГ ИЙНХҮҮ ЭЛДВЭЭР ДӨВИЙЛГӨЖ ДӨВЧИГНӨЖ БАЙХААР ЯДАРСАН ЗҮДЭРСЭН ИРГЭДЭЭ ХАРЖ ҮЗЭЖ БАЙМААР БН. УЛСЫН МАЛ МАЛЛАЖ ЯВСАН ЦАГ ҮЕ УЛИРАН ОДСОН ШҮҮ ДЭЭ
2017-03-02
БАЯР ХYРГЭЕ:
Г.САМПИЛ ГУАЙ БОЛ ОЛООН ОЛОН САЙХАН YР ХYYХДYYДТЭЙ БАС САЙХАН УРТ НАСЛАЖ БУЯНАА ЭДЭЛЖ ЯВАА МОНГОЛОО Л ГЭСЭН УЛАМЖЛАЛАА НАСАН ТУРШДАА ХАДГАЛЖ БАС ЕВЛYYЛЖ ЯВАА МУНДАГ ХYН ШYY... МОНГОЛ УЛСЫН ХЕДЕЛМЕРИЙН БААТАР БОЛСОНД БАЯР ХYРГЭЕ. БАГА БАЙХЫН МИНЬ Л ЯЛАНГУЯА ЭЭЖИЙНХЭЭ НУТАГ АВАРГА ТОСОНД ААВ, ЭЭЖТЭЙГЭЭ АМРАХ ГЭЭД ИРЭХЭД ШАГАЙН ХАРВАА ГЭДЭГ САЙХАН ЗYЙЛИЙН МАНЛАЙД НЭР НЬ ДУРДАГДАЖ БАЙДАГСАН. ХОЖИМ ЕНДЕРХААН ХОТДОО Ч АЖИЛЛАХ НЭГЭН YЕ БАЙЖЭЭ. ААВ, ЭЭЖИЙН Минь ОРОНД НУТГИЙН САЙХАН БУУРЛУУД Л ТЭДНИЙГ МИНЬ ОРЛОЖ БАЙДАГ ДАА., МИНИЙ ХУВЬД. ТАНД ДАХИН БАЯР ХYРГЭЕ. ПYРЭВДАГВА, НОРЖИНГИЙН ТОМ ХYYГЭЭС
2017-03-01
хэхэ:
малаа маллаад явж байгаа хүмүүсийг ингэж янз бүрийн төмрөөр булдагаа больмоор юм
2017-03-01
Монгол:
Элбэгээ чамайг_ сайнаар үнэлэжх хүнэ байхгүй болжээ. Битгий харагдаж АН-ыг самраад бай. Цаашаа.
2017-03-01
РАВДАН:
ҮХСЭН ХОГИЙН ӨВГӨНДӨӨ ЭНЭ ХУЛГАЙЧ
2017-03-01
DAMIA:
ene doorhi nuhur neree tabiad shuumjee bichildee .chahgui l baihgui yu.sar shiniin ehend buzar amalsan hangaduu hunii orontsog be chi....
2017-02-28
Зочин:
Малаа жип машинаар хариулдаг, хавь ойрынхноо хажиглаж хөөсөн, буу барьж настай хүнд баймааргүй авир гаргадаг л хүн байдаг. Орчин үеийн малчин баатарын дүр төрх ийм болсон юм байлгүй дээ. Элбэгдорж ч байнга л энэ өвгөнийд зочилж байдаг юм билээ. Огцрохоосоо өмнө найз өвгөндөө хөдөлмөрийн баатар цол өгч байгаа юм байна. Бат-Үүл, Сампил мэтийн хүмүүс төрийн цолны нэр хүндийг унагаж гүйцлээдээ. Шившиг болох юм.
2017-02-28
khhh:
toriig huultai bulangartuulan hoshgiroh ene hymyysd heden temdeg, luivar hiigsedtei niilen eh ornoor toglo,ard tymnii amdraliig dorduulsnii uchir hatyy tengeriin gesgeeliig hyrteh bolno. oroo tol toroods daryi hold zalyy ye bid shaaqrdaj baina,.
2017-02-28
зочин:
Зальтай хүнийг ухаантай гэж дүгнэдэг шинэ зарчим үйлчилж дээ.
2017-02-28