Гэрээгээр ажиллах иргэдийг бүртгэнэ
2017-03-01

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэд жил бүр солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгдөг. Энэ жилийн тухайд 3 дугаар сарын 6, 7 ,9-ний өдрүүдэд 08:30-12:30, 13:30-17:30 цагийн хооронд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл явагдах юм байна. Харин  3 дугаар сарын 8-нд бүх нийтийн амралтын өдөр бүртгэхгүй аж.          

     

Бүртгэлийг байнгын оршин суугаа хаягийн дагуу харъяалагдах Аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүдэд өөрийн биеэр очиж бүртгүүлэх юм байна.

 

2017 онд БНСУ-ын АҮХНХЭГ нь СХТТШ-нд бүртгэх хүний тоо 8000, сонгон шалгаруулж авах хүний тоог 1500 гэж тогтоожээ. Иймд иргэдийн тэнцэх оноо өндөр байхаар харагдаж байгаа учраас зөвхөн солонгос хэлтэй эсвэл солонгос хэлний шалгалтанд сайтар бэлдсэн иргэд бүртгүүлэхийг холбогдох байгууллагаас зөвлөж байна

 

“Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилчид илгээх тухай” Харилцан ойлголцлын санамж бичигт заасны дагуу бүртгүүлэгч нь 18-39 настай, хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй,  Солонгос улсаас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй,     Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх  ерөнхий шаардлагыг тавьсан байна.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
uhernuud zuva:
MUU AJILGUI ARHICHIN ZAVHAIRHAAS UUR IDGUI UHERNUUD ZUVAAA SOLONGOST OCHOOD HALTUURAA HII CHENJEE HII KKKK ZUVAAAA ZUVAA
2017-03-02
lou shani:
AI YAA YABUBAAA KKK AVGAIG HUUHDUUDIIG CHIN BID HARNAAA KKK HALAMJINAAA HAI YAAA XAXAXA
2017-03-02
m x aM X:
MONGOLDOO XEDEN ULDEEVEL YASAN YM BE DARGA NARAA
2017-03-02