Иргэн та, сонгогчдын жагсаалтад багтсан уу
2017-03-03

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт ирэх зургаадугаар сарын 26-ны өдөр явагдана. Харин гадаадад байгаа монголчуудын саналыг зургаадугаар сарын 10, 11-ний өдрүүдэд авна. Иргэн та  Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ энд дарж шалгаж, баталгаажуулна. 

 

Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах төлөвлөгөө болон цаг хугацааны хуваарь батлагдаж, бэлтгэл ажил явагдаж байна. Жилд хоёр сая орчим сонгогч бүртгэгддэг. Одоогоор 2 сая 52 мянган сонгогчийн бүртгэл гараад буй аж. Гэхдээ энэ бүртгэл санал хураах хүртэл өөрчлөгдөнө гэдгийг сонгуулийн байгууллагаас мэдээлээд буй юм.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин