Австралийн уулчин амиа алджээ
2017-03-06

 

Эверестийн оргилд гараад бааз руугаа буцаж явсан Австралийн уулчин амиа алдсан талаар Балбын албаныхан баталлаа.

 

Амьсгалын бэрхшээлийн улмаас уулчин амиа алдсан гэнэ. Уулчин 5380 метрийн өндөрт гарчээ.

 

Австралийн Консулын газар үхлийн шалтгааныг нарийн тодруулахаа уулчны гэр бүлд амлажээ.

 

Тус улсын Гадаад харилцааны яамны хэвлэлийн албаны төлөөлөгч “ВВС” агентлагт “Бид Консулын газартай хамтран ажиллах болно” хэмээн ярьсан байна.

 

Өнгөрсөн оны байдлаар Эверестийн оргилд гарахаар аялалдаа гарсан арван уулчин зорилгоо биелүүлж чадалгүй амиа алджээ.

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин